"МУ-ын худалдааны санхүүжилтийн 65%-ийг ХХБ дангаар хийж гүйцэтгэдэг"

Хуучирсан мэдээ: 2023.03.31-нд нийтлэгдсэн

"МУ-ын худалдааны санхүүжилтийн 65%-ийг ХХБ дангаар хийж гүйцэтгэдэг"

Худалдаа, хөгжлийн банк нь 1991 онд банкны чөлөөт валютын эх үүсвэрийг гадаадын банканд байршуулан, экспорт, импортын баталгаа гаргах үйлчилгээ буюу худалдааны санхүүжилтийн үйлчилгээг Монгол улсад анхлан нэвтрүүлсэн.

Өнгөрсөн хугацаанд бид худалдааны санхүүжилтийн үйлчилгээгээр дамжуулан 7.6 их наяд төгрөгийн экспорт, импортын худалдааг корреспондент харилцаатай 300 гаруй гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаар дамжуулан түргэн шуурхай, эрсдэлгүй гүйцэтгэн ирсэн юм.

ХХБ нь Монгол улсын гадаад төлбөр тооцооны 40 гаруй хувь, худалдааны санхүүжилтийн 65%-ийг дангаар хийж гүйцэтгэж байна. Цаашид ч Монгол улсынхаа эдийн засаг, хөгжил дэвшилд томоохон хувь нэмрээ оруулсаар байх болно.

Худалдааны санхүүжилт гадаад эх үүсвэр гэж юу вэ? 
  • Худалдаа, хөгжлийн банк нь гадаадын харилцагч банкнуудын хамтын ажиллагааны хүрээнд,  өөрийн улсдаа үйл ажиллагаа явуулж буй харилцагч, бизнес эрхлэгчдийн худалдааг тухайн улсын банкны эх үүсвэртэй зээлээр санхүүжүүлэхийг хэлнэ.

Дэлгэрэнгүй:

Аккредитив гэж юу вэ?

  • Харилцагч таны худалдан авч буй бараа, бүтээгдэхүүнийг тохиролцсон нөхцөлийн дагуу экспортлогч талаас нийлүүлсэн нь заасан хугацаанд, урьдчилан тохирсон холбогдох баримтуудаар баталгаажсан тохиолдолд тухайн барааны төлбөрийг шилжүүлэх банкны үүрэг юм.

Дэлгэрэнгүй:

Баталгаа гэж юу вэ?

  • Харилцагч таны өмнөөс экспортлогчтой байгуулсан гэрээний төлбөрийн болон ажил үйлчилгээний биелэлтийг баталгаажуулж, экспортлогч руу тодорхой мөнгөн дүнгээр төлбөрийн үүрэг хүлээх банкны баталгаа юм.

Дэлгэрэнгүй:

ХӨГЖИЛД ХАМТДАА

Худалдаа Хөгжлийн Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж