"Нярайн асаргаа сувилгааны нэвтэрхий толь" худалдаанд гарлаа

"Нярайн асаргаа сувилгааны нэвтэрхий толь" худалдаанд гарлаа

"Нярайн асаргаа сувилгааны нэвтэрхий толь" худалдаанд гарлаа

Дөнгөж төрсөн хүүхдүүд амьдралынхаа эхний 7 хоногийг шинэ орчинд дасан зохицох хүндхэн үеийг туулж өнгөрүүлдэг. Гадаад ертөнц гэдэг тэдний хувьд, харанхуй, дуу чимээгүй, халуун дулаан эхийн хэвлийгээс тэс өөр юм. Гэтэл олонхи аав, ээж дөнгөж төрсөн бяцхан үрийнхээ биед гарах аливаа өөрчлөлтүүд болоод ямар арга хэмжээ авах талаар мэддэггүй. Ялангуяа анх эцэг эх болсон залуус хүүхдээ асрахдаа сандарч тэвдэх, бие махбодод нь гардаг хэвийн өөрчлөлтүүдийг эмгэг ташаа ойлгох, нярай хүүхдээ хэдэн хэмийн дулаантай өрөөнд байлгах, хэрхэн хооллох хөхүүлэх, усанд оруулах, унтуулах, арьсны арчилгаа, агаарт салхилуулах, хүүхдээ хэрхэн хөгжүүлэх зэрэг эргэлзсэн мэдэхгүй олон олон асуудалтай тулгардаг. Өөрөөр хэлбэл, орчин үед ч хүүхдийн өсөлт хөгжил, нийгмийн хөгжлийг дагаад өөрчлөгдөж байгаа ба хүүхдийн асаргаа сувилгаанд ч бас шинэлэг хөгжингүй өөрчлөлтүүд нэмэгдсээр байна. Ээж бүр хүүхдээ хэрхэн асрах, хооллох, унтуулах, усанд оруулах, салхинд гаргах, хувцаслах, дархлааг нь дэмжих талаар өөр өөр шийдвэр гаргадаг ч зөв үү буруу юу гэдгээ сайн мэддэггүй.

Тэгвэл уг асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх буюу нярай хүүхдэд тохиолддог олон олон бэрхшээлийг маш оновчтойгоор тайлбарласан "НЯРАЙН АСАРГАА СУВИЛГААНЫ НЭВТЭРХИЙ ТОЛЬ" та бидний гар дээр ирлээ. Тухайлбал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор, Хүүхэд нярайн зөвлөх эмч ЛОДОНГИЙН ТУНГАЛАГ эмчийн уг номд нярай хүүхдийн онцлог, нярай хүүхдэд түгээмэл тохиолдох асуудал, түүнийг хэрхэн таньж мэдэх, ямар арга хэмжээ авах талаарх мэдээлэл, зөвлөмж зэрэг эцэг эхчүүдэд хэрэгтэй олон талт мэдээллийг агуулсан.

Уг гарын авлага нь ээж бүрт хийсэн үйлдэлдээ эргэлзэхгүй байх, мэдэхгүй байж магадгүй зүйлсээ сурах, нялх үрсийг өсгөж бойжуулах хүндхэн сорилтуудыг амжилттай даван туулахад туслах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-03-31 202.21.108.25

Ёстой хэрэгтэй, нэн чухал шаардлагатай ном байна.Эмчдээ баярлалаа. Ажлын их амжилт хүсэн ерөөе!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж