Элон Маск Хятадын ерөнхий сайдтай уулзана

Хуучирсан мэдээ: 2023.03.31-нд нийтлэгдсэн

Элон Маск Хятадын ерөнхий сайдтай уулзана

Элон Маск Хятадын ерөнхий сайдтай уулзана

"Тесла" компанийн гүйцэтгэх захирал Элон Маск дөрөвдүгээр сарын эхээр Хятадад очиж, ерөнхий сайд Ли Цянтай уулзана. Уулзалтын тодорхой товыг Ли Цяны цаг завд нийцүүлэн гаргана гэдгийг эх сурвалж хэллээ.

Хятад бол "Тесла"-ийн хоёр дахь том зах зээл юм. АНУ болон Шанхай дахь "Тесла"-ийн үйлдвэр нь цахилгаан машин үйлдвэрлэлийн хамгийн том төв.

Covid-19 цар тахал болон Ши Жиньпин гурав дахь удаагаа бүрэн эрхээ баталгаажуулснаас хойш Элон Маск Хятадыг анх удаа зорьж байна. Тэр хамгийн сүүлд 2020 оны эхэн үеэр Хятадад айлчилсан юм. Гэхдээ Хятадад зохион байгуулагддаг Дэлхийн интернетийн бага хурал зэрэг арга хэмжээнүүдэд цахимаар оролцож, илтгэл тавьж байсан.

Ли Цян ерөнхий сайдаар томилогдохоосоо өмнө Шанхайн коммунист намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэрбээр Шанхай дахь "Тесла"-ийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж, нээлтэд нь оролцож байв. Ли Цян, Элон Маск нар 2019 онд Шанхайн үйлдвэрийн нээлтийн үеэр уулзаж байсан. Дараа нь 2020 онд Шанхайд Covid-19 дэгдэх үед "Тесла"-ийн үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжиж ажилласан Ли Цянд талархал илэрхийлэх цахим хуралд хэн хэн нь оролцож байв.

Гурван жилийн турш цар тахалтай тэмцсэн Хятад улс эдийн засгаа дэмжихийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хичээж буйтай Элон Маскийн айлчлал холбоотой.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж