"Хөрсний бохирдлыг бууруулахаар 2%-ийн хүүтэй зээл олгож байна"

"Хөрсний бохирдлыг бууруулахаар 2%-ийн хүүтэй зээл олгож байна"

"Хөрсний бохирдлыг бууруулахаар 2%-ийн хүүтэй зээл олгож байна"

Байгаль орчин, аялал жуулчлалын яам/БОАЖЯ/, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр өнөөдөр/2023.03.31/ Монголын  үндэсний худалдаа аж үйлвэрлэлийн танхимд “Жорлон чуулган”-ыг зохион байгууллаа. Чуулганд салбар салбарын байгууллагын болон шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцон хэлэлцүүлэг өрнүүлж, шинэлэг шийдэл саналыг дэвшүүлсэн технологийн үзэсгэлэн гарч сайн туршлага хуваалцаж оновчтой шийдлийг түгээн дэлгэрүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх бодлого арга хэмжээг тодорхойлсон.

Эрүүл мэндийн яамны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:

-Хүн амын нягтрал их, хатуу шингэн хог хаягдлын тээвэрлэлт хангалтгүй, хөрсний элэгдэлд орсон айл өрхийн 80 гаруй хувь нь стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлон ашиглаж байгаагаас хөрсний бохирдол үүсгэж, гэдэсний өвчлөлтийг нэмэгдүүлж байна.  Үүнтэй холбоотойгоор бид сайжруулсан ариун цэврийн байгууламжийн талаар иргэдэд сурталчилгаа мэдээлэл ойлголт бий болгох эрүүл амьдрах хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор сургалт сурталчилгааг эрчимжүүлэх ажил явагдаж байгаа.

Байгаль орчин аялал жуулчлалын хүрээлэн буй орчны боловсрол сургалтын албаны дарга Б. Буяннэмэх:

-2022 онд 2000 эко жорлон суулгасан. Нийт 14000 өрхийн жорлонг эко болгох арга хэмжээ тусгагдсан байгаа.  Нүхэн жорлонг ашиглалтаас гарахын тулд үе шаттайгаар сайжруулах мөн цаашлаад хөрсний бохирдлыг бууруулахтай холбоотой хог хаягдлыг цэвэрлэх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, нийтийн ариун цэврийн байгууламжийг тоог нэмэх, сум орон нутгуудын удирдлагууд нийтийн жорлонг нээлттэй байлгах гээд гурван албан даалгаврыг БОАЖЯ-аас гаргаж улсын хэмжээнд хэрэгжилтийг нь хангуулаад явж байна.

Хөрсний бохирдлыг бууруулах зорилготой хоёр хувийн хүүтэй  “Ногоон зээл” хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж байна.  Өнгөрсөн 2022 онд  БОАЖ-ын сайдаас 1.7 тэрбумыг гаргаж иргэнд 12 бүтээгдэхүүн түүн дотроо бага оврын цэвэрлэх байгууламж нүхэн жорлон орсон байгаа.  Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд 22 нэр төрлийн “Ногоон зээл” авах боломжтой  бүтээгдхүүний жагсаалт гаргасан.

 

Б.САЙНБАЯР, Т.БУЯНБИЛЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sandag 2023-03-31 103.57.93.21

Нийтийн шүршүүр, угаалгын газар дөнгөж нээгдлээ
Хаяг: Гандан туул 2-22
ажлын цаг өдөр бүр 8.00-20.00
Утас 88551053

Avatar

Нэргүй 2023-03-31 202.9.46.193

зуслангуудын жорлон гж хэрэг алга. ялангуяа ниитиин жорлон…хашаан дотроо барих гхээр орон зай бхгүй. нэг бл зөвшөөрөхгүй..яаралтай арга хэмжээ авнуу..

Avatar

Нэргүй 2023-03-31 38.42.106.107

Харсан чинь СЭНННННН хийжээшт. Аймар шүү

Avatar

Нэргүй 2023-03-31 64.119.22.128

Огт худлаа, банк олгодоггүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж