Байгаль орчин, аялал жуулчлалын яам/БОАЖЯ/, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр өнөөдөр/2023.03.31/ Монголын үндэсний худалдаа аж үйлвэрлэлийн танхимд “Жорлон чуулган”-ыг зохион байгууллаа. Чуулганд салбар салбарын байгууллагын болон шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцон хэлэлцүүлэг өрнүүлж, шинэлэг шийдэл саналыг дэвшүүлсэн технологийн үзэсгэлэн гарч сайн туршлага хуваалцаж оновчтой шийдлийг түгээн дэлгэрүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх бодлого арга хэмжээг тодорхойлсон.
Эрүүл мэндийн яамны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:
-Хүн амын нягтрал их, хатуу шингэн хог хаягдлын тээвэрлэлт хангалтгүй, хөрсний элэгдэлд орсон айл өрхийн 80 гаруй хувь нь стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлон ашиглаж байгаагаас хөрсний бохирдол үүсгэж, гэдэсний өвчлөлтийг нэмэгдүүлж байна. Үүнтэй холбоотойгоор бид сайжруулсан ариун цэврийн байгууламжийн талаар иргэдэд сурталчилгаа мэдээлэл ойлголт бий болгох эрүүл амьдрах хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор сургалт сурталчилгааг эрчимжүүлэх ажил явагдаж байгаа.
Байгаль орчин аялал жуулчлалын хүрээлэн буй орчны боловсрол сургалтын албаны дарга Б. Буяннэмэх:
-2022 онд 2000 эко жорлон суулгасан. Нийт 14000 өрхийн жорлонг эко болгох арга хэмжээ тусгагдсан байгаа. Нүхэн жорлонг ашиглалтаас гарахын тулд үе шаттайгаар сайжруулах мөн цаашлаад хөрсний бохирдлыг бууруулахтай холбоотой хог хаягдлыг цэвэрлэх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, нийтийн ариун цэврийн байгууламжийг тоог нэмэх, сум орон нутгуудын удирдлагууд нийтийн жорлонг нээлттэй байлгах гээд гурван албан даалгаврыг БОАЖЯ-аас гаргаж улсын хэмжээнд хэрэгжилтийг нь хангуулаад явж байна.
Хөрсний бохирдлыг бууруулах зорилготой хоёр хувийн хүүтэй “Ногоон зээл” хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 2022 онд БОАЖ-ын сайдаас 1.7 тэрбумыг гаргаж иргэнд 12 бүтээгдэхүүн түүн дотроо бага оврын цэвэрлэх байгууламж нүхэн жорлон орсон байгаа. Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд 22 нэр төрлийн “Ногоон зээл” авах боломжтой бүтээгдхүүний жагсаалт гаргасан.
Холбоотой мэдээ