"Тариалангийн сэргэлт 2023" үндэсний чуулган болно

Хуучирсан мэдээ: 2023.04.01-нд нийтлэгдсэн

"Тариалангийн сэргэлт 2023" үндэсний чуулган болно

"Тариалангийн сэргэлт 2023" үндэсний чуулган болно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хаврын тариалалтын босгон дээр газар тариалангийн салбарын үндэсний чуулганыг зохион байгуулах гэж байна. Чуулганд Монгол Улсын Засгийн газар, салбарын яам, эрдэмтэн судлаачид, багш, мэргэжилтэн, мэргэжлийн холбоод болон үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн аж ахуй эрхлэгч 800 гаруй зочид төлөөлөгч оролцоно.

Газар тариалангийн үйлдвэрлэлд чухал хуулиудыг батлуулах, шинэ үеийн залуусыг тариалангийн үйлдвэрлэлд оролцуулах, залуу тариаланчдыг бэлтгэх, богино хугацааны сургалтад хамруулах замаар хүний нөөцийг төлөвшүүлэх, тогтвортойгоор бэлтгэх шаардлага тулгарч байна. Тиймээс энэ жилийн чуулган нь хууль эрх зүйн орчин болон хүний нөөцийн сэргэлт бий болгоход анхаарч буйгаараа онцлог юм.

  • "Тариалангийн сэргэлт 2023" нэгдсэн чуулган Төрийн ордны Их Монгол танхимд 2023.04.03-ны 9-13 цагт
  • Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан Төрийн ордны Их Монгол танхимд 2023.04.03-ны 15-18 цагт
  • Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан Туушин зочид буудлын Соёмбо танхимд 2023.04.03-ны 15-18 цагт
  • Жимс, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан Туушин зочид буудалд 2023.04.03-ны 15-17 цагт тус тус болно.

Чуулганаар хүнсний ногооны хангамж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ургамал хамгаалал, үрийн шинэчлэл, ургацыг нэмэгдүүлэх арга замууд, ухаалаг болон гидропоник хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх боломж, хүнсний ногооны хадгалалт борлуулалт, хөдөө аж ахуйн зохистой дадал, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, экспортлох боломж, хөдөө аж ахуйн зарын цахим нэгдсэн платформ, тосны ургамлын тариалалт зэрэг өргөн сэдвийн хүрээнд сонирхолтой, ач холбогдол бүхий илтгэл, мэдээлэл танилцуулж, хэлэлцэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж