Сүүлчийн 2 сурагчаа төгсгөөд сургууль үүрд хаалгаа барьжээ | News.MN

Сүүлчийн 2 сурагчаа төгсгөөд сургууль үүрд хаалгаа барьжээ

Сүүлчийн 2 сурагчаа төгсгөөд сургууль үүрд хаалгаа барьжээ

Сүүлчийн 2 сурагчаа төгсгөөд сургууль үүрд хаалгаа барьжээ

Японы хойд хэсгийн уулархаг бүсэд орших 76 жилийн түүхтэй сургууль сүүлчийн хоёр сурагчаа төгсгөснөөр хаалгаа барьжээ. Нэгэн цагт хүүхэд шуугисан их өргөө байсан Юүмото дунд сургуульд  өдгөө ердөө хоёрхон сурагч суралцаж  буй нь Эйта Сато болон Аой Хоши нар аж.

Фүкүшима мужийн Тэн-эй тосгонд орших тус дунд сургууль нь хоёр давхар барилгатай. Өмнө нь 1960-аад оны үед жилд 50 орчим хүүхэд төгсгөдөг байжээ. Тэн-эй тосгонд өдгөө 5000 хүрэхгүй хүн амьдарч байгаагийн 10 хүрэхгүй хувь нь 18 хүртэлх насны хүүхэд гэнэ. Сакэ, будаагаараа алдартай Тэн-эй тосгонд 1950-аад онд 10 мянга гаруй оршин суугчтай байжээ. Тус тосгон нь Фүкүшима Дай-ичи атомын цахилгаан станцаас 100 хүрэхгүй км зайтай оршдог учраас  цөмийн ослын дараа оршин суугчид нь олноороо дүрвэсэн байна.

Японд төрөлт таамаглаж байснаас илүү хурдан буурч буйгаас алслагдмал нутгуудад энэ мэтээр суралцагчгүй болсноор сургууль, цэцэрлэгүүд хаагдаж, галт тэрэг ч явахаа больж байна. Тухайлбал, Японы засгийн газрын мэдээллээр жил бүр 450 орчим сургууль хаалгаа барьж байгаа аж. Ялангуяа, 2002-2020 оны хооронд алслагдмал нутгийн 9000 орчим сургууль бүрмөсөн хаагджээ.

Төрөлт буурах нь Ази тивийн асуудал болж, хөрш Өмнөд Солонгос, Хятадын хүн ам эрчимтэй буурч байна. Японд 2022 онд хүн амын тоо 800 мянгаар буурсан нь 10 жилийн өмнө таамаглаж байснаас илүү хурдтай буурчээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
139
ХарамсалтайХарамсалтай
45
ГайхмаарГайхмаар
24
ХахаХаха
23
ЗөвЗөв
14
ХөөрхөнХөөрхөн
11
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2023-04-01 92.88.171.181

Gadaad ulsad ajillaj amidrax sonirxoltoi mongol zaluu ger buluud JAPAN ulsad xun am bagatai jijig xotuudad ochij ajillaj amidaraad ur xuuxdee gargaad amidrax bolomj baigaa yum baina daa

Avatar

Зочин 2023-04-01 202.126.90.104

Huuhdee yalgan gaduurhsan yalzarsan turtei ulsad hun am usuh uu

Avatar

Зочин 2023-04-01 66.181.184.248

Turult, yadaj 2-oos deesh huuhedtei ail ehchuudiig ediin zasag talaas ni dorvitoi demjmeer

Avatar

Зочин 2023-04-01 66.181.185.166

Монголын 1 аймгийн газар нутгаа Японд 40-50 жилээр түрээслэчмээр юм. Ажилсаг, ёс зүйтэй хүмүүс хажууд нь ажиллаж хөдөлмөрлөөд байхаар ямар ч залхуу бүтэлгүй нөхөр арга буюу дуурайж хийхээс өөр аргагүй болдогийн..

Avatar

aa 2023-04-01 202.9.40.215

yponuudiig bolovson ys zuitei gj enduu bodoj bndaa uneheer evgui delhiid hamgii ys zuigui zuilsiig hiideg hunuus shuu genenuud min ypond heden jil amidraad uz ehleed

Avatar

Зочин 2023-04-01 192.82.88.212

хүмүүс хэт олширсон үеийн иргэд одоо хөгширч бна. тэднийг асрах хүнгүй боллоо. одоо ахиухан төрж тэднийг асрах асрагч нарыг бэлд! зөв үү?
дахиад нэг тахал гаргаад хөгшчүүлээ цөөлөх юмуу? хавдар өөр бусад өвчнүүдээр ч цөөлж л бга байх. иншэж зовоож байхаар зовлонгүй үхүүчихдэг тариаг мөнгөө төлөөд хийлгэдэг болчуул хамаагүй энэрэнгүй, хүний эрхийг хангасан үйлдэл болох бишүү? хэдэн мянганы өмнө цөөн хэдхэн бүдүүлэг хүнтэй бхад нь нэг нөхөр өөрийн дураар явж болохгүй гээд хориг тавьчихсан юмуу ха

Avatar

Зочин 2023-04-01 192.82.88.212

хайшаа юм? би хажууд нь байж сонсоогүй болохоор мэдэхгүй юм. уг нь сайн сайхан зөв амьдрахыг л заадаг гэсэн. уг нь хүнийг хүсэхгүй бсан ч амьдраад бай гэж тулгахаар ёс зүйгүй хүн биш шиг л сонсогдсон. хүн үхэж биеэ орхин явахдаа тухайн үеийн өвчин зовиурт л зовдог болохоос яг дуусах үед дахиж энэ бие нь зовохоо больж амардаг болохоор тухайн явж бга хүн биш ард үлдсэн хүмүүс л өнчирч хоцорлоо, одоо ганцаардна гэсэн сэтгэлдээ л зовж шаналдаг.хүүхэд байхдаа зөвхөн би гэсэн ганц тоон дээр байж эцэг

Avatar

Зочин 2023-04-01 192.82.88.212

эцэг эхийн гэрээс гарахдаа би л өөрийгөө авч явна гэсэн сэтгэхүйгээр өөрийгөө авч явж бсан тэр үеэ санах хэрэгтэй мэт. гэтэл хүнтэй сууж хүүхдүүдтэй болсноор л салшгүй хүмүүстэй болсон мэт санагдатлаа хүссэн хүсээгүй олон жил хамт байсаар тэр орчиндоо дасчихдаг. тэр орчин нь өөрчлөгдөхөд нэг л буруу юм шиг санагддаг болчихсон байгаад хамт байх ёстой хүмүүс нь явчихлаа гэж харуусдаг. гэтэл байгалиас хэн ч үлдэхгүй бүгд ээлжлэн ирээд ирснэрэ биш ч ээлжлэн буцна гэсээр бхад үүрд хамт байх юм шиг сэ

Avatar

Зочин 2023-04-01 192.82.88.212

сэтгэж, бодож дасаж төлөвлөчихсөн байдаг нь гол алдаа нь юм шиг бгаан. хэн ч хэзээ ч буцаж болно гэсэн байгалын жинхэнэ өгөгдлийг сонсч тэрэнд нь зохицож амьдрах ёстой юм шиг бгаан уг нь. гэтэл амьдралаа урьдчилж хардаг зөнч мэргэд шиг л итгэлтэй нь аргагүй бодож төлөвлөчихөөд тэр нь нурахаар гашуудаж зовдог. бодит үнэнийг амьдралын төлөвлөгөөндөө оруулснаар энэ утгагүй зовлон ядаж арилна. бусад нь өөрөө ч тэр хэзээ ч явж магадгүй гэх үнэнийг. мөн явах цагаа сонгодог болбл салах ёс хийх боломжто

Avatar

Зочин 2023-04-01 192.82.88.212

ер нь өөрсдийгөө их юманд санаж, байгалийн гол хууль өгөгдлийг үл тоож үхэхгүй юм шиг бодож төлөвлөж, дасах. хөгширсөнүүд нь одоо нэгэнт энд байх хэрэггүй хүсэлгүй боллоо. ийм биетэй амьдрахад хэцүү ч юм гэхэд нь эхнээсээ яах гэж ирсэн юм. өвчин зовлонгоор зовж үхэх хүртэл чинь энд байлгана. хохь нь гэсэн хандлагатай бдаг. тэрийгээ бурхан тэгж тушаасан би хажууд нь сонсч бсан гэх маягын юм ярьна. хүн алж болохгүй гэх сургаалийг нь тийм болгоод хувиргачихна.

0 0
Avatar

Зочин 2023-04-01 192.82.88.212

ер нь дэлхий нийтээр хуучны бүдүүлэг цаг үед эмэгтэйчүүд жирэмслэлтээ хянах боломжгүй байсан болохоор эр нөхрийн хүслээр хичнээн хүсэхгүй ядарч туйлдаж зовж байсан ч тасралтгүй жирэмсэлж, төрж үржлийн машин шиг байсан үед л хүн ам огцом эрчимтэй өссөн. одоо хөгжиж амьдралын чанар сайжирснаар эмэгтэйчүүд фермын үржлийн амьтан шиг байхаа больж эрчүүд нь ч үржүүлгийн бух шиг хүсэлдээ дарлуулаад жирэмслүүлчээд байдагаа больж ядаж резинээр хамгаалах боломжтой болсон. дээр үед үр хүүхдүүд минь

Avatar

Зочин 2023-04-01 192.82.88.212

минь биднээс илүү дээр амьдраг. бид ч яахав энэ амьдралтайгаа ингэж зууралдсаар дуусна гэдэг бсан. одоо гэтэл бас л тэгж ярьсаар байх уу? аз болж орчин нөхцөл нь ч бүрдэж ирж бна. хүмүүсийн сэтгэлгээ ч бас дагаад хөгжиж бна. үржиж олшрох нь хүний амьдралын зорилго биш. харин нэгэнт ирсэн амьдралаа зовлонгоор дүүргэхгүй амьдарсан шиг амьдарч байгаад хөгширч үхэхийн зовлон үзэхгүй, өвчин зовлонгоор үхэхийн зовлон үзэхгүйгээ өөрөө хүссэн үедээ төлбөрөө төлөөд буцах эрхтэй болчихвол сая энд ирж амь

Avatar

Зочин 2023-04-01 192.82.88.212

амьдрагсад зовлон туулж амьдраад зовон байж гарч явдаг жам болсон үзэгдлийг таслан зогсоож аз жаргалтай амар тайван ертөнц болох байх. хүмүүс хэт олшроод байгаль дэлхийн даац ч хэтэрч өлсгөлөн тахал цэвэр усны нөөц гээд олон л амуудлууд гарч бга дээр хөгшчүүд олширч асарч тэтгэх хойч үе нь хүрэлцэхгүй болох гээд бна гээд тасралтгүй нэмж үржүүлэх гээд л байх. дэлхий нь даах уу? за яахав энэ үеийн хөгшчүүдээ асрах хойч үетэй болж(шинэ залуус тийм ажил хийх болов уу?) тэд нь дуусч бга байгалийн нөө

Avatar

Зочин 2023-04-01 192.82.88.212

нөөц дээрээ зодолдохгүй амьдарч чадах болов уу? энд байж ханалаа одоо буцья гэсэн сайн дураараа явах хүсэлтэй хүмүүсийг явуулахгүй гэж хориод байлгаад байх хэрэг юу байнаа? сансрын тоос, эрчимээс бүрдсэн бие өөр хаана ямар биет болж хувираад аялаад явахыг хүсч байгааг хэн ч мэдэхгүй. тиймээс явах эрх чөлөөг нь олгох нь хүнлэг. тухайн хүний эрх ашгыг бодож бга хэрэг. харин нэгэнт энд ирсэн л бол гаргахгүй гэж хорих нь шорон шиг аймшигтай энэ амьдралдаа хорих ял эдлүүлж буй хэрэг. үлдэх нэг ч хү

Avatar

Зочин 2023-04-01 192.82.88.212

үлдэх нэг ч хүнгүй бүгд хэзээ нэгэн цагт явцгаах байж хэзээ явахаа хүн өөрөө сонгож болохгүй байгаа нь хачин. ирэх хугацаагаа сонгож болдог ч явах хугацаагаа сонгож болохгүй нь яг л хавханд орсон амьтан шиг. хуучны дурсамжаа санагалзан гэр бүл гэж ийм л юм бдаг гэх нэг зураг төсөөлөлтэй болчихсон. тэрийгээ давтан дууриаж, яг тийм л болбол би яг жаргана гэж боддог. гэтэл ямар ч оршихуй ганцаараа л ирдэг. ганцаараа буцдаг. олуулаа хамт байх ёмьой гэсэн үзлээсээ болж нэгийгээ жамаа даган буцахад н

0 0
Avatar

Zochin 2023-04-01 192.82.71.160

manaih turultiig demjsen, eejuudiig demjsen bodlogo yavuulahgui bol turult buurval manaih shig hun am tsuuntei uls hetsuudnee.

Avatar

Zochin 2023-04-01 202.131.251.130

hodoo oron nutagt n jild 5000 orchim tosgon ezguirch ulddeg, zaluus n tom hot yavaad hogshid n asramjind ochood hachin goyo house buhii tosgonuud hoosrood ulddeg asuudal ihseed bga yum bna lee.

Avatar

зочин 2023-04-01 150.129.140.138

манайд бас хөдөөгийн сумын сургууль нь маш том сурах хүүхэд нь цөөн багш хүрэлцээгүй байдагшдээ ялгаа юу бнаа бүгд уб таа чихцэлдээд овоороод түгжрээд байж бдаг

Avatar

Зочин 2023-04-01 192.82.78.1

Манайх ч гэсэн төрхөө байсан… Удахгүй эднйи араас орно.

Avatar

зочин 2023-04-01 103.212.117.139

Цалингийн ханш нь унасанаас залуус сургуульд сурч эх орондоо ажиллах сонирхол нь буурсан. Засгийн газар яаралтай цалингийн реформ хийхгүй бол монголын эдийн засаг ажиллах хүчний хомсдлоос бүрэн зогсох эрсдэл нүүрлж байна.

Avatar

Зочин 2023-04-01 202.126.89.141

Тэр 450 сургуулиа манайх Монголруу зөөгөөд барьчихаач

Avatar

Алтан 2023-04-01 202.21.108.19

Монголд төвийн бүх сургуульд япончууд өргөтгөл барьж өгсөн. япон залуус монгол охидтой ихээр гэр бүл болдог. Монгол бэр төрөхөд япон элчин сайд өөрийн биеэр төрсний гэрчилгээ гэрчилгээ гардуулж өгөөд японоос хүүхдийн мөнгө, сүү, пампёрс онгоцоор ирдэг. Европт Францад монгол гэр бүл 5 хүүхэдтэй, долуулаа тэтгэмжээр амьдарч аялаад явах юм.

Avatar

Зочин 2023-04-01 139.5.218.172

Бүх сургууль, эмнэлэгт япончууд тусалдаг. Хичнээн сургуулийн өргөтгөл барьж өгав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж