Сүүлчийн 2 сурагчаа төгсгөөд сургууль үүрд хаалгаа барьжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.01-нд нийтлэгдсэн

Сүүлчийн 2 сурагчаа төгсгөөд сургууль үүрд хаалгаа барьжээ

Сүүлчийн 2 сурагчаа төгсгөөд сургууль үүрд хаалгаа барьжээ

Японы хойд хэсгийн уулархаг бүсэд орших 76 жилийн түүхтэй сургууль сүүлчийн хоёр сурагчаа төгсгөснөөр хаалгаа барьжээ. Нэгэн цагт хүүхэд шуугисан их өргөө байсан Юүмото дунд сургуульд  өдгөө ердөө хоёрхон сурагч суралцаж  буй нь Эйта Сато болон Аой Хоши нар аж.

Фүкүшима мужийн Тэн-эй тосгонд орших тус дунд сургууль нь хоёр давхар барилгатай. Өмнө нь 1960-аад оны үед жилд 50 орчим хүүхэд төгсгөдөг байжээ. Тэн-эй тосгонд өдгөө 5000 хүрэхгүй хүн амьдарч байгаагийн 10 хүрэхгүй хувь нь 18 хүртэлх насны хүүхэд гэнэ. Сакэ, будаагаараа алдартай Тэн-эй тосгонд 1950-аад онд 10 мянга гаруй оршин суугчтай байжээ. Тус тосгон нь Фүкүшима Дай-ичи атомын цахилгаан станцаас 100 хүрэхгүй км зайтай оршдог учраас  цөмийн ослын дараа оршин суугчид нь олноороо дүрвэсэн байна.

Японд төрөлт таамаглаж байснаас илүү хурдан буурч буйгаас алслагдмал нутгуудад энэ мэтээр суралцагчгүй болсноор сургууль, цэцэрлэгүүд хаагдаж, галт тэрэг ч явахаа больж байна. Тухайлбал, Японы засгийн газрын мэдээллээр жил бүр 450 орчим сургууль хаалгаа барьж байгаа аж. Ялангуяа, 2002-2020 оны хооронд алслагдмал нутгийн 9000 орчим сургууль бүрмөсөн хаагджээ.

Төрөлт буурах нь Ази тивийн асуудал болж, хөрш Өмнөд Солонгос, Хятадын хүн ам эрчимтэй буурч байна. Японд 2022 онд хүн амын тоо 800 мянгаар буурсан нь 10 жилийн өмнө таамаглаж байснаас илүү хурдтай буурчээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
142
ХарамсалтайХарамсалтай
46
ГайхмаарГайхмаар
24
ХахаХаха
23
ЗөвЗөв
15
ХөөрхөнХөөрхөн
11
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж