"Black Pink"-ээс болж БНСУ-ын Аюулгүй байдлын зөвлөх огцров

Хуучирсан мэдээ: 2023.03.31-нд нийтлэгдсэн

"Black Pink"-ээс болж БНСУ-ын Аюулгүй байдлын зөвлөх огцров

"Black Pink"-ээс болж БНСУ-ын Аюулгүй байдлын зөвлөх огцров

Өмнөд Солонгосын "Black Pink" хамтлаг бол дэлхийн хамгийн алдартай хамтлагуудын нэг яах аргагүй мөн. Гишүүд нь ч үргэлж дэлхийн хэмжээний үйл ажиллагаануудад оролцож, нөлөөгөө харуулдаг. Өмнөд Солонгосын Аюулгүй байдлын зөвлөх Ким Сун Хан "Black Pink"-ээс болж албан тушаалаасаа огцорсноор тэдний тухай дуулиан шуугиан улам нэмэгдэв.

Тодруулбал, АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден ирэх сард болох нэгэн арга хэмжээний үеэр "Black Pink" хамтлагийг ирэхийг хүссэн байжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг ирэх сард Вашингтонд ирэх үеэр хүндэтгэлийн зоогон дээр тус хамтлагийг тоглуулахыг хүссэн. "YG Entertainment" хүсэлтийг энэ долоо хоногийн эхээр хүлээн зөвшөөрсөн байна. Тус арга хэмжээнд дуучин Лэди Гага мөн оролцох аж. Гэтэл үүнийг Юн Сук Ёл огт мэдээгүй байснаар үл барам сонин хэвлэлд зургаан ч удаа мэдээ гарсны дараа л Гадаад хэргийн яамны шугамаар энэ мэдээлэл ерөнхийлөгчийн чихэнд хүрчээ. Засгийн газрын олон албан тушаалтан энэ талаар мэдэж байсан нь ерөнхийлөгчийн уурыг хүргэсэн гэв.

Ерөнхийлөгчид мэдээллийг цаг тухайд нь хүргээгүй гэх шалтгаанаар Аюулгүй байдлын зөвлөх Ким Сун Хан өөрийн хүсэлтээр огцорсон байна. Хэрвээ төрийн албан тушаалтан К-поптой холбоотой асуудлаас болж огцорч байгаа бол энэ нь засгийн газарт муугаар нөлөөлнө гэж зарим хүн үзжээ. Харин зарим хүн энэ үйл явдал бол АНУ-д ч, "Black Pink"-д ч хүндэтгэлгүй хандаж буй хэрэг гэсэн байна.

Эх сурвалж: KOREA BOO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж