Давидын нүцгэн хөшөөг сурагчдад харуулахыг эсэргүүцжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.01-нд нийтлэгдсэн

Давидын нүцгэн хөшөөг сурагчдад харуулахыг эсэргүүцжээ

Давидын нүцгэн хөшөөг сурагчдад харуулахыг эсэргүүцжээ

Сэргэн мандалтын үеийн урлагийн хичээлд алдарт Микеланжелогийн Давидын баримлыг зургадугаар ангийн сурагчдад үзүүлсэн нь садар самуунд уруу татсан үйлдэл гэж  эцэг эх нь гомдол гаргажээ. Энэ хэргээс болж Флорида дахь урлагийн сургуулийн захирал огцроод зогсохгүй Мичиганы коллеж тус сургуультай хамтын ажиллагаагаа зогсоожээ.

Хэвлэлийн төлөөлөгч Эмили Стек Дэвис мэдэгдэлдээ "Микеланжелогийн Давидын уран баримал нь сэргэн мандалтын үеийн хамгийн чухал урлагийн бүтээлүүдийн нэг. Гэвч эцэг эхчүүд үүнийг сонгодог боловсролын бодит зорилгоос алсруулж, олны элэглэл болсон" гэж мэдэгджээ.  Хилсдейлийн "K-12" урлагийн сургалтын хөтөлбөрт Микеланжелогийн Давид болон хүний ​​дүр төрхийг харуулсан бусад урлагийн бүтээлүүд багтдаг аж.

"Таллахасси" сонгодог сургууль нь Хилсдейлийн сонгодог боловсролын сургалтын хөтөлбөрийг ашиглах тусгай зөвшөөрөлтэй байсан ч "тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож, хичээлийн жилийн төгсгөлд дуусгана" гэж мэдэгджээ. Тус хөтөлбөр нь улс даяар олон арван  сургуулиудтай хамтран ажилладаг гэнэ.

Давидын нүцгэн хөшөө нь урлагийн хил хязгаар, цензурын талаар олон зууны турш  маргаан дагуулсаар ирсэн. Тухайлбал, 1500-аад оны үед Ромын Католик Сүм нүцгэн байхыг даруу биш, садар самуун гэж үзсэнээр Давидын хөшөөний бэлэг эрхтэнийг металл инжир навчаар нууж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж