"Лолита" нэртэй махчин халимыг хүмүүсийг зугаацуулахын тулд далайгаас барьж ирснээс хойш 50 гаруй жилийн дараа усанд нь буцаан тавихаар боллоо. Түүнийг Майами далайн аквариумаас Номхон далайн баруун хойд хэсэгт орших усанд нь буцаахаар төлөвлөж байна. Тэнд Лолитагийн эх халим одоог хүртэл байдаг гэж үздэг.
Лолитаг 1970 оны зун дөрвөн настай байхад нь далайгаас барьж ирсэн байна. Усан аквариумд 52 жилийг өнгөрүүлэхдээ Лолита амралтгүйгээр өвчтэй байхдаа ч үзэгчдийг зугаацуулж "ажиллажээ". Өдгөө 57 настай тус халимыг өнгөрсөн жил Холбооны зохицуулагч агентлагтай байгуулсан гэрээний дагуу олны өмнө үзүүлбэр үзүүлэхээс "тэтгэвэрт нь гаргажээ". Өдгөө тус халим 24х11 метрийн харьцаатай, зургаан метрийн гүн аквариумд амьдарч байгаа аж.
Салмон загасаар хооллодог махчин халимуудыг 1960-1970 оны хооронд олноор нь барьж, агнаснаас өдгөө нэн ховордсон амьтны жагсаалтад оржээ. Халимуудыг барих үеэр 13 нь үхсэн бол 45-ыг нь дэлхий даяарх усан паркуудад хүргэсэн байдаг.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Зочин 2023-04-01 66.181.184.240
mongold baigaa amitnii hureelen geh gazariig haah heregtei
Зочин 2023-04-01 64.119.20.106
Халим хэд насалдаг юм бол
Зочин 2023-04-01 203.23.199.200
Хөөрхий энэ амьтныг алахаар шийдэж дээ. Хүний гараас 50 жил хоол идсэн амьтан далайд хоол, загасаа барьж идэж чадахгүй өлбөрч үхнэ.
zya naa dalain zagasnuud chin 2023-04-01 43.242.243.242
yadaj mongoo hunees hol tursun n ih iom
зочин 2023-04-01 66.181.181.198
Эвий зовж дээ. Ер нь амьтдаар хүмүүсийг зугаацуулахаас дэлхий нийтээрээ татгалзаж
эхлээд удаж байгаа л даа. Амьтдын хүрээлэн, циркийн сургуультай амьтад гээд хүмүүсийг зугаацуулахын
тэлд тэдний хоолны хатуу дэглэмд байлгах, амьтны жинхэнэ идэшийг өгөхгүй байх, тэдгээрийг хорих, зодож өвтгөх,
хамгийн гол нь байх ёстой байгаль дэлхийд нь байлгалүй он удаан жилээр торонд байлгах зэргийн эсрэг улс улсын зэрлэг амьтдын нийгэмлэг, байгаль хамгаалагчид дуу хоолойгоо нэгэтгэж тэмцсээр байгаа