"Лолита" нэртэй махчин халимыг хүмүүсийг зугаацуулахын тулд далайгаас барьж ирснээс хойш 50 гаруй жилийн дараа усанд нь буцаан тавихаар боллоо. Түүнийг Майами далайн аквариумаас Номхон далайн баруун хойд хэсэгт орших усанд нь буцаахаар төлөвлөж байна. Тэнд Лолитагийн эх халим одоог хүртэл байдаг гэж үздэг.
Лолитаг 1970 оны зун дөрвөн настай байхад нь далайгаас барьж ирсэн байна. Усан аквариумд 52 жилийг өнгөрүүлэхдээ Лолита амралтгүйгээр өвчтэй байхдаа ч үзэгчдийг зугаацуулж "ажиллажээ". Өдгөө 57 настай тус халимыг өнгөрсөн жил Холбооны зохицуулагч агентлагтай байгуулсан гэрээний дагуу олны өмнө үзүүлбэр үзүүлэхээс "тэтгэвэрт нь гаргажээ". Өдгөө тус халим 24х11 метрийн харьцаатай, зургаан метрийн гүн аквариумд амьдарч байгаа аж.
Салмон загасаар хооллодог махчин халимуудыг 1960-1970 оны хооронд олноор нь барьж, агнаснаас өдгөө нэн ховордсон амьтны жагсаалтад оржээ. Халимуудыг барих үеэр 13 нь үхсэн бол 45-ыг нь дэлхий даяарх усан паркуудад хүргэсэн байдаг.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ