"ОХУ нь хөрш Хойд Солонгос улсаас нэмэлтээр сум авахаар хөөцөлдөж байгаа тухай шинэ мэдээлэл бидэнд ирсэн" гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцааны зохицуулагч Жон Кёрби мэдэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгосын талаас хүнсээр сумаа бартердах саналыг тавьсан бөгөөд ОХУ-аас энэ асуудлыг хэлэлцэхээр төлөөлөгчид Пёньяныг зорихоор бэлтгэж байгаа аж.
Жон Кёрбигийн хэлснээр Словакийн зэвсгийн наймаачин Ашот Мкрычев барууны хориг арга хэмжээнээс зайлсхийх байдлаар Орос, Хойд Солонгосын хооронд хэлэлцээр хийхээр ажиллаж байна гэв.
Украины агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Ихнат гуравдугаар сарын 6-нд хэлэхдээ, Орос улс дайнд ашиглах их буу, нисгэгчгүй онгоц, пуужин авахын тулд ямар ч үнэ төлөхөд бэлэн байгааг онцолсон.
Украины тагнуулын алба өнгөрсөн нэгдүгээр сард Оросын арми их бууны сумны зарцуулалтыг өдөрт 60,000-аас 20,000 болгон бууруулсан гэж мэдээлсэн нь сумны хомсдолд орж байгааг илтгэсэн.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ