Ирээдүйд хүмүүс одоогийнхоос хамаагүй урт наслах боломжтой болно гэж Жоржиагийн их сургуулийн туслах профессор Дэвид МакКарти хэлэв. Тодруулбал, эрчүүд 141, эмэгтэйчүүд 130 хүртэл наслах боломжтой гэв. Өнөөг хүртэл эрдэмтэд хүн амьдрах боломжтой хамгийн өндөр насыг 120 гэж үзэж байсан.
Хүний дундаж наслалт 100 жилийн өмнө одоогийнхоос хамаагүй богино байсан. Гэхдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон хоол хүнсний чанар сайжирснаар дундаж наслалт тасралтгүй өсчээ. 2010 онд эрчүүдийн дундаж наслалт 78, эмэгтэйчүүдийнх 82 байсан. АНУ-ын шинэ судалгаа ч бас үүнийг онцолж буй юм. Анагаах ухааны дэвшил, шим тэжээлтэй хүнсний ачаар хүмүүс илүү өндөр наслах боломжтой болох нь.
Жан Луиза Калмент гэх Франц улсын иргэн 122 насалсан нь дэлхийн дээд амжилт юм. Тэр 1875 онд төрж, 1995 онд нас барсан. Нэгэнтээ телевизээр ярилцлага өгөхдөө тэрээр хэзээ ч өвдөж байгаагүй гэдгээ хэлж байжээ. Мөн чихэрт дуртай, 119 нас хүртлээ чихэр идсэн гэдэг. 1962-1963 онд буюу 87 насандаа тэр гэр бүлээсээ цор ганцаараа амьд үлдсэн. Улмаар 88 насандаа асрамжийн газарт очиж, 110 нас хүртлээ тэндээ амьдарчээ.
Эх сурвалж: BBC
Японоос 2023-03-31 125.193.161.68
Урт наслах сайхан ч хөдөлмөрийн чадваргүй болж өсөлт буурах хугацаа нь өөрчлөгдөхгүй л байгаа.
Хүн 25 хүртэл өсөөд түүнээс цааш уруудаж эхлэнэ. 40 гараад хөдөлмөрийн чадвар нь буурч эхлэнэ. Хүнээсээ шатлгаалаад арай өөрч энэ үндсэн ойлголт өөрчлөгдөөгүй л байгаа. Хэвтэрт асрамжинд байж, эсвэл зөнөгөрсөнөөс өөрийгөө удирдах чадваргүй болоод хүчтэй эм тариагаар тогтоогоод урт насалбал утгагүй. Мөн үр хүүхэддээ ч гайтай.
Зочин 2023-03-31 202.21.124.69
Асрамжийн газар очих байсан бол хичнээн ч урт наслаад яах билээ дээ . Гэхдээ юунд ч санаа зовдоггүй хүн л урт насалдаг бололтой . Тэнэгийн дотор уужуу гэдэг шиг … Ирээдүйд хүүхэдгүй хүмүүс олширно , санаа зовох юм байхгүй , асрамжийн газарт очоод ам руу нь хоол орж байвал амьдраад байдаг хүмүүн олшрох бололтой догоо
Хх 2023-03-31 202.9.40.212
Асрамжийн газар бол Батсүмбэрийн асрамж шиг ыиш л дээ.
Зочин 2023-03-31 172.58.231.23
Хүн гав ганцаараа…үлдээд яах ч юм,утгагүй амьдрал бусуу
Зочин 2023-03-31 202.9.40.165
Бүгдээрээ урт насалбал хамтдаа л байна.
Зочин 2023-03-31 103.212.118.242
Хүнд дараа бололхгүй амьдардаг бол ч яахрав… Тэгэхгүй оронд хадагдчихвал ямар ч хэрэггүй… Гэхдээ манайх энэ хөгшчүүдийн асрамжаа харж үзмээр бна. Со-д харсан харин хөгшиосөн биш завшив гэгчээр олон үеийнхэн дундаа ороод жаргачих юм билээ. Хари н Со-гууд тэнэгрэл буюу алцгеймер тусхраас шээсээ гартал айна.. Яагаад гэвэл ӨӨХ иддэггүй учраас тархины тураал болоод тэр гэнэлээ… Эмээ , өвөө нартаа амжилт…
Зочин 2023-03-31 202.9.40.165
120 наслах хүн 90 насандаа хэнд ч гай болохгүй гялалзаж явна шдээ. Биднээс урт насалдаг япон, солонгосчуудыг хар даа. 65-тай хэрнээ 40-тэй монгол хүн шиг л үсэрч харайх шахуу л явж байдаг. Хөөрхий монголчууд 65 наслаад ирвэл хөл нь майжийгаад, явдал нь удаашраад, ой ухаан нь муудаад бусдад дараа болж эхэлдэг.