Хаврын улс төр үү эхлэв үү, хариуцлага ярихаас аргагүйд хүрэв үү? Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нарыг огцруулах асуудал хөндөгдөөд байна.
Тодруулбал, өнгөрсөн Лхагва гаригт Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болж, Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах шийдвэр гаргасан бол мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид Засаг дарга Н.Баярмөнхийг ажилдаа ирдэггүй, хуралдаа суудаггүй, дүүргийн ажил унасан үндэслэлээр огцруулах шаардлага үүссэн талаар мэдээлэл хийсэн.
Харин өчигдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус Х хуралдааны үеэр төлөөлөгч Д.Батцогт “Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ажлаа тайлагнахгүй бол огцруулна” гэж мэдэгдсэнийг бусад төлөөлөгчид нь дэмжиж, алга ташсан тухай мэдээлэл шуугиулж эхэллээ.
Энэ нь нийслэлийн хувьд гурван ч Засаг ноёны суудал нэгэн зэрэг хөндөгдөж эхэллээ гэж хэлж болох юм.
Улаанбаатар хотод эдүгээ Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь буюу 1.7 сая шахам иргэн амьдарч буй. Хүн амын өсөлтийг дагаад түгжрэл, агаарын бохирдол гэсэн хоёр том асуудалтай нийслэлчүүд нүүр тулсан.
Засгийн газар дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Улаанбаатар хотын асуудал хариуцсан сайд томилсон ч хүлээлтэд хүрэхгүй байгаа. Иймээс ирэх өдрүүдэд улс төр идэвхжихийн хэрээр нийслэл дээр сандал, суудлын хэрүүл өндөр авч мэдэхээр боллоо.
Ер нь нийслэлийн тухайд үлдэж буй нэг жил гаруйн хугацаанд сайн ажиллаж, иргэдийнхээ итгэлийг эргүүлэн олж авч чадахгүй бол МАН 2020 онд нийслэлд үнэмлэхүй олонхийн суудал авсан амжилтаа бататгаж чадахгүй, ялагдал хүлээхээр байгаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод МАН ялагдал хүлээвэл стратегийн хамгийн ашигтай талбараа алдана гэсэн үг. Засгийн газраас бодлогоор сайд томилсон нь ч ирэх оны сонгуулийн нүүдэл харсан тактик байв.
Г.ХОРОЛ
Зочин 2023-03-31 192.82.91.22
БЗД-ийн дарга сайн ажилладаг ш дээ, яасын бол?
Маш их сайн ажлуудыг эхлүүлсэн, арга хэмжээ авсан
Зочин 2023-03-31 66.181.190.205
Одоо ёстой жинхэнэ хаалтаа хааядаа Су ноён идүүр ханалаа одоо дараагийн хулгайч хоолондоо орьёо өымда гэж…
Зочин 2023-03-31 122.201.22.135
Ёстой зөв хэлж ярьж бгаа нь дандаа худалч хуурмаг бдаг Сумъяабазарыг хамгийн түрүүнд огцруулах хэрэгтэй.
Зочин 2023-03-31 202.21.108.48
Хаврын урь ороод цас мөсөн дороос нь хог хаягдал их гарч байна даа. явган хүний зам, ногоон байгууламж, гарц орц хааж тавьсан ТҮЦ- үүдийг зайлуулаасай, үнэхээр ажил нь явахгүй байна даа.. ..
Уншигч 2023-03-31 150.129.140.138
сумка дарга өөртөө хэрэгтэй ашигтай юмаа хийгээд амжсан байхоо одоо огцроход харамсахгүй биз хотод ярихаас өөрийг хийгээгүй бөх дөө бөхөөс юу гарна гэж хүлээсэн юм бэ эртхэн зайлуулах бсан
Зочин 2023-03-31 64.119.21.161
Өөрөө ч гэсэн огцор
ХУД-н засаг дарга Алдаржавхлан гэж үл бүтэх нөхрийг огцруул 2023-03-31 192.82.74.101
ХУД-н засаг дарга Алдаржавхлан гэж үл бүтэх нөхрийг огцруул
Зочин 2023-03-31 192.82.68.171
хэ хэ өнцөгдөх ч гэж юу байхав анхнаасаа л худлаа гарууд засаг болсоны балаг биз
БГД.иргэн 2023-03-31 66.181.179.161
БГД ынЗД сайн ажиллаж байгаа.гэж иргэд үзэж бна.дотроосоо хэнэ нэгэн хор найруулж суудалд нь санаархаж сэрүүн зүүдлэжээ .нэлээд мэргэжсэн хорчин бололтой дог.янз нь.
Иргэн 2023-03-31 66.181.181.206
хүмүүсийн атаархалыг ингэтлээ бий болгож байгааг хархад энэ 3 н дарга сайн л ажиллаж байгаа юм бна ямар алдаа дутагдал гаргаад огцруулах болоод бгаа юм дүүрэгийн, нийслэлийн иргэдийн төлөө урд урдын засаглаж байсан дарга нарыг бодоход саын бга а ажиллаж бгаа гэж иргэн бид үнэлж бгаа шүү нүдээ нээж хар иргэд бид чадаж чинээгээрээ гараа хөдөлгөж хамтарч ажиллаж гарц шийдлээ олох хэрэгтэй
Зочин 2023-03-31 202.55.188.41
хийж чадахгүй байгаа нь үнэн ш дээ зайлуул наад хэдийгээ
Зочин 2023-03-31 103.212.118.242
Бүгдийг нь 1 худаг хотельд хугацаагүй суулга
Зочин 2023-03-31 66.181.181.27
Сумьяа базар , Бат-Эрдэнэ, Женко нтр бөхөө хөөгөөд хэдий завандаа их дээд сургууль төгсөхөв дээ ?!
Дандаа зүгээр л бичүүлээд авчихсан хавтастангууд ш дээ!
Тэгээд ичнэ зовно ч гэсэн юм байхгүй ! Дамшигнууд !
zochin 2023-03-31 43.228.129.150
Баянзүрх дүүргийн Засаг дарга үнэхээр бүтэхгүй, хаанаас олж ирж тавьсан юм. Тэр хүн их, дээд сургууль төгссөн бол уу
Зочин 2023-03-31 192.82.65.172
BI AH IIN HUN BGAAM SUMYAG BITGII SOLOICH 24 OND AH IHERTEI HUN BNA.
Зочин 2023-03-31 103.10.23.189
Монгол орон нүүрсний хулгайчуудаа эхнээс барьж эхэлжээ. 10,000 нүүрсний машины жолоочийн мэдээлэл устсан гэл үү? Тэр машинууд чинь нисдэг машинууд биш биз дээ. Ачааны тэвш нь 40 тн нүүрс, чиргүүл нь 40 тн ачдаг гэвэл 80 тн ачаатай 10,000 ачааны машин Монголын хилээс гараад Хятадын хил гаалийн шалгалтаар орохгүй Антарктид руу шууд нислэг хийнэ гэж байхгүй биз дээ. Хятадын хил гаалиас 10000 машиныхаа мэдээллийг авахгүй юу даа, устгачихаж гэж суухын оронд.
Хотын уугуул иргэн 2023-03-31 192.82.67.78
Ажлаа хийдэггүй, хор найруулахдаа гарамгай энэ 3 этгээдийг үтэр түргэн огцруулахыг бүрэн дэмжиж байна. Ажил хийх сэтгэлтэй хүмүүст нь ажлын аль болох түргэн хугацаанд хүлээлгэж өгмөөр байна. Дараа нь, эдгээрийг АТГ-т өгч шалгуулах нь зүйтэй байх
иргэн 2023-03-31 192.82.86.186
МАН — ийхан Бүгд Зайлаасаа залуу ч хөгшин ч Дарангулагчид Өөдлүүлэхгүй юм аа!!!!!!!!!
зочин 2023-03-31 192.82.68.119
Сумъяабазар хотын дарга хэвээрээ байх юм бол ирэх оны сонгуульд МАН хотод ялагдах нь тодорохой.
зочин 2023-03-31 122.201.19.99
Сумьяабазар олон энгийн ядарсан иргэдийн гарашийг буулгасан дээрэмчин шүү
Зочин 2023-03-31 90.193.251.156
тэр бол харин түүний юм уу хажуугийнх нь хүмүүсийн хийсэн ГАНЦ ЗӨВ ажил нь байсан. хэн ч хувийн машин тэргээ нийтийн эзэмшилийн газар ,бусдын эрх ашгийг зөрчиж хот хүрээний өнгө үзэмжийг алдагдуулан граж контенер тавих ёсгүй. Төр хэнийг ч машинтай болохыг уриалж шаардаагүйнхээ адил хэний ч өмнө машины зогсоол, гражтай холбоотой хариуцлага хүлээх ёсгүй. Иргэд зогсоолын төлбөр татвараа төлөөд өөрсдөө асуудлаа хуулийн дагуу бусдад саад болохооргүй зохицуулах ёстой. Сумьяабазар муу дарга!
Иргэн 2023-03-31 66.181.161.180
гарааш буулгадаг бол харин ч зөв ажил болсон ойр орчимд нь ямар их бохир байлаа одоо цэлийгээд сайхан байгаа. одоо үлдсэн бүх гараашаа буулгаад гоё тохижуулах хэрэгтэй
БЗД-ийн иргэн ... . 2023-03-31 202.21.107.10
Энэ гурав огцоруулаад зогсохгүй …АТГ ээр шалгуулж …улмаар …..НЭГЭН ХУДГИЙН орчимд очих ёстой улсууд шүү……Авилга гэдгийг жинхэнэ ….далд байдлаар авдаг…олдог… газар чинь Энэ гурван этгээд шүү…..
Зочин 2023-03-31 202.126.90.93
Юу ч хийгээгүй юу ч хийж чадахгүй шуналын бузар.Уул уурхайн сайд хийлээ,хятадуудаас машины цуваа бэлгэнд авлаа.Их хурлын гишүүнээ хаяаад хотын дарга хийлээ.
Irgen 2023-03-31 70.187.210.175
Sumyabazar gedeg luivarchniig Hurd an juju shyyhed uguh heregtei