Засаг дарга нарын суудал өнцөгдөв үү?

Хуучирсан мэдээ: 2023.03.31-нд нийтлэгдсэн

Засаг дарга нарын суудал өнцөгдөв үү?

Засаг дарга нарын суудал өнцөгдөв үү?

Хаврын улс төр үү эхлэв үү, хариуцлага ярихаас аргагүйд хүрэв үү? Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нарыг огцруулах асуудал хөндөгдөөд байна.

Тодруулбал, өнгөрсөн Лхагва гаригт Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болж, Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах шийдвэр гаргасан бол мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид Засаг дарга Н.Баярмөнхийг ажилдаа ирдэггүй, хуралдаа суудаггүй, дүүргийн ажил унасан үндэслэлээр огцруулах шаардлага үүссэн талаар мэдээлэл хийсэн.

Харин өчигдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус Х хуралдааны үеэр төлөөлөгч Д.Батцогт “Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ажлаа тайлагнахгүй бол огцруулна” гэж мэдэгдсэнийг бусад төлөөлөгчид нь дэмжиж, алга ташсан тухай мэдээлэл шуугиулж эхэллээ.

Энэ нь нийслэлийн хувьд гурван ч Засаг ноёны суудал нэгэн зэрэг хөндөгдөж эхэллээ гэж хэлж болох юм.

Улаанбаатар хотод  эдүгээ Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь буюу 1.7 сая шахам иргэн амьдарч буй. Хүн амын өсөлтийг дагаад түгжрэл, агаарын бохирдол гэсэн хоёр том асуудалтай нийслэлчүүд нүүр тулсан.

Засгийн газар дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Улаанбаатар хотын асуудал хариуцсан сайд томилсон ч хүлээлтэд хүрэхгүй байгаа. Иймээс ирэх өдрүүдэд улс төр идэвхжихийн хэрээр нийслэл дээр сандал, суудлын хэрүүл өндөр авч мэдэхээр боллоо.

Ер нь нийслэлийн тухайд үлдэж буй нэг жил гаруйн хугацаанд сайн ажиллаж, иргэдийнхээ итгэлийг эргүүлэн олж авч чадахгүй бол МАН 2020 онд нийслэлд үнэмлэхүй олонхийн суудал авсан амжилтаа бататгаж чадахгүй, ялагдал хүлээхээр байгаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод МАН ялагдал хүлээвэл стратегийн хамгийн ашигтай талбараа алдана гэсэн үг. Засгийн газраас бодлогоор сайд томилсон нь ч ирэх оны сонгуулийн нүүдэл харсан тактик байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж