Тамхи үйлдвэрлэгчид "Фокус" руу дайрч, худал постер гаргасан гэв

Хуучирсан мэдээ: 2023.03.31-нд нийтлэгдсэн

Тамхи үйлдвэрлэгчид "Фокус" руу дайрч, худал постер гаргасан гэв

Тамхи үйлдвэрлэгчид "Фокус" руу дайрч, худал постер гаргасан гэв

“Фокус” ТББ-аас “Cigarettes After Sex” хамтлагийн постерын талаар өнөөдөр/2023.03.31/ мэдээлэл хийлээ. Тус байгууллагын тэргүүн Б.Туяа “Playtime” хөгжмийн фестивальд оролцох “Cigarettes After Sex” хамтлагийн эсэргүүцсэн постер худал бөгөөд цахим орчинд хуурамч хаяг үүсгэн ташаа мэдээлэл түгээсэн гэв.

"Фокус” ТББ-ын тэргүүн Б.Туяа:

-Тамхины хор хөнөөлийн тухай идэвхтэй суртал ухуулаагийн ажил хийдэг учраас тамхи үйлдвэрлэгчид зөвхөн манай байгууллага гэлтгүй ажлын хэсэг рүү дайралт хийсэн постууд гарсан. Янжуур тамхи үйлдвэрлэгчдээс мөнгө авсан гэж дайралт хийж сэтгэл зүйн дарамт үзүүлсэн. Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуульд янжуур тамхины зохицуулалт орсон. Гэвч сүүлийн жилүүдэд электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа учраас энэ төрлийн зохицуулалтыг хийхгүй бол электрон тамхи ямар ч татваргүй, зохицуулалтгүй их хэмжээгээр орж ирж байна. Ийм учраас энэ талаар ярьж хэлэлцэх нь чухал. Үүнийг янжуур тамхинаас мөнгө аваад электрон тамхины эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгож болохгүй.

Бүх төрлийн тамхи хортой аль нэг төрөл нь илүү хортой гэж үзэх боломжгүй, никотин агуулсан бол донтуулах бүтэцтэй байдаг. Энэ нь өсвөр үеийнхний өсөлт хөгжилд их сөрөг нөлөөтэй. Иймд тамхины хэрэглээг хязгаарлаж, хууль хяналтын орчныг сайжруулснаар, тамхины хэрэглээ болон дам  тамхидалтаас сэргийлэх боломжтой гэдгийг тэрбээр онцоллоо.

Тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, ая зохиогч Б.Долгион:

-Нийтийг эрүүлжүүлэх соёлтой, соёлч байдлыг нэвтрүүлэх зорилготой бид олон жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ худал мэдээллийн асуудлын цаад утга нь “PLAYTIME”-ийн эсрэг мэт сэтгэгдэл төрүүлж байна. Би өөрөө энэхүү “PLAYTIME” наадмын үндэс суурийн тавьсан хүн. Тийм учраас энэхүү байгуулаагаараа энэ наадмын эсрэг үйл ажиллагаа явуулах үндэсгүй гэдгийг хариуцлагатай хэлмээр байна.

 

 Д.Нямхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж