УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаас УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Түүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбон яллагдагчаар татсан юм. Тэгвэл Т.Аюурсайханыг намаас нь хөөх асуудал яригдаж магадгүй байна. Учир нь, МАН авлигаас ангид байх, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүн хэн байхаас үл хамаарч, улс төрийн ямар ч дэмжлэг үзүүлэхгүй, тэрч бүү хэл намаасаа хөөдөг байх дүрмийн өөрчлөлтийг хийснээ олон нийтэд зарласан юм.
Тодруулбал, МАН-ын XXX дугаар их хурлын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Монгол Ардын Нам авлига, хүнд суртал, албан тушаалын гэмт хэрэг, хариуцлагагүй байдлын эсрэг дараах зарчмаар тэмцэнэ.Үүнд, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн болон ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох заалтыг намын дүрэмд тусган хэрэгжүүлнэ. Илүү тодруулбал, аливаа гэмт хэрэгт холбогдсон, тэр дундаа авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй байх заалтыг дүрэмд оруулахаар тусгаж байгаа. Энэ бүхний үр дүнд иргэд олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид улс төрийн намын хэв маягийг Монгол Ардын Нам манлайлан бий болгоно” гэж байв.
Тийм ч учраас авлига албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон Т.Аюурсайханыг МАН-ын гишүүнээс хөөх эсэх асуудлыг өнөөдөр тус намын Хяналтын хороогоор авч хэлэлцэх юм байна. Монгол Ардын намын дүрэмд зааснаар ёс зүйн зөрчил гаргасан, авлигын гэмт хэрэгт холбогдсон гишүүд намын болон намын гишүүдийн нийтлэг эрх ашиг, нэр хүндийг хүндэтгэн гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ 30 хоногт багтаан Хяналтын хороонд гаргахаар заасан байна. Тэрчлэн нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдаж, бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Ж.Мөнхбатын асуудлыг ярих эсэх нь тодорхойгүй байна.
4 дүгээр зүйл. Монгол Ардын Намын гишүүний эрх, үүрэг
4.3. Намын гишүүн нь дараах тохиолдолд намын болон намын гишүүдийн нийтлэг эрх ашиг, нэр хүндийг хүндэтгэн гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ 30 хоногт багтаан гаргана. Үүнд:
- 4.3.1. илтэд ёс зүйн зөрчил гаргасан;
- 4.3.2. ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан;
- 4.3.3. авлигын гэмт хэрэгт холбогдсон;
4.4. Монгол Ардын Намын гишүүн улс төрийн өөр намын гишүүн байхыг хориглоно.
4.5. Энэхүү дүрмийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.2.11, 4.2.12-ыг зөрчсөн гишүүнд улс төрийн дараах дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана:
- 4.5.1. намаас санал болгож сонгогдож, томилогддог аливаа албан тушаалд нэр дэвшүүлэх;
- 4.5.2. хуульд өөрөөр заагаагүй бол одоо ажиллаж байгаа албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах;
- 4.5.3. намын боловсон хүчний нөөцөд бүртгэх.
4.6. Энэхүү дүрмийн 4.5-т заасан хариуцлагыг тооцохдоо намын Удирдах Зөвлөл болон тухайн гишүүнийг хүний нөөцдөө бүртгэсэн намын байгууллагын тэргүүлэгчид нь намын хяналтын байгууллагын дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Гаргасан шийдвэрийг тухайн гишүүнд өөрт нь болон анхан шатны байгууллагад нь мэдэгдэнэ.
6 дугаар зүйл. Монгол Ардын Намын гишүүнээс гарах
- 6.1. Монгол Ардын Намын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно.
- 6.2. Монгол Ардын Намын гишүүнээс гарч байгаа тухайгаа харьяалагдах намын үүр, анхан шатны хороонд бичгээр болон цахимаар мэдэгдэж, Монгол Ардын Намын гишүүний бат илэрхийлэхээ эргүүлэн өгнө.
- 6.3. Монгол Ардын Намын гишүүнээс гарсанд тооцох асуудлыг Хяналтын Ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ.
- 6.4. Намын гишүүн нас барсан бол түүний үр хүүхдийн хүсэлтээр намын бат илэрхийлэхийг дурсган хадгалуулж болно.
- 6.5. Монгол Ардын Намын гишүүнийг дараах тохиолдолд намаас гарсанд тооцно:
- 6.5.1. намаас Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн;
- 6.5.2. намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
Ямартай ч Т.Аюурсайханыг намаасаа хөөх эсэхийг МАН-ын Хяналтын хорооны гишүүд дүрмийн дагуу шийдэх нь. Дашрамд дуулгахад, Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзэх шийдвэр гарахаас өмнө Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан юм. Өөрөөр хэлбэл, түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдаж байгаагаас шалтгаалаад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийг тус намын хорооны даргаар үүрэг гүйцэтгэгчээр томилоод байсан юм. Тэгвэл өнгөрсөн Даваа гаригт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд бөгөөд нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарыг Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаар томилох шийдвэрийг Нийслэлийн МАН-ын хорооноос гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга гэсэн гурван давхар дээлтэй боллоо.
Зочин 2023-03-31 202.55.188.41
намаа энэ мэт луйварчидаас цэвэрлэх цаг нь болсон шүү
БЗД-ийн иргэн ... . 2023-03-31 202.21.107.10
Энэ нам МАН дүрэмтэй байгаад ийм хүмүүсийг байлгаад л байдаг бол Их л ХЭЦҮҮ НАМ байна ДАА …Удахгүй … ЦОГТ ХАЙРХАНЫ ОРОЙ руу очих МАН байна шүү …. ХӨӨХ байлгүй дээ….. Аюурсайхан нь нь олон луйвар бульхайг нь Мрагаашнаас зарлахаар мэдээ баримтаа хөдлөшгүйгээр бүрдүүлж байна гэсэн дээ…. НАМ Д нь ҮЛДЭХ хүн байна УУ.. Нөгөө БОДОО ,,ЛОСОЛ ..нь байхгүй биз дээ… Даш Ёнзон хамба нь хаана байд
Зочин 2023-03-31 122.201.22.24
Сү н ах Асралт Ажнай хоёр нийлж байгаад бүхэл бүтэн нүүрсэн уул хилээр өшиглөөд гаргацан гэжуугаа
Зочин 2023-03-31 66.181.183.124
Аюурсайхан одоо шүгэл үлээгээд бусдыгаа илчлэх хэрэгтэй. Гүйцээ
зочин 2023-03-31 43.228.128.90
ШУдрага 5-ын нэг нь пээ
Зочин 2023-03-31 103.10.23.189
Монгол орон нүүрсний хулгайчуудаа эхнээс барьж эхэлжээ. 10,000 нүүрсний машины жолоочийн мэдээлэл устсан гэл үү? Тэр машинууд чинь нисдэг машинууд биш биз дээ. Ачааны тэвш нь 40 тн нүүрс, чиргүүл нь 40 тн ачдаг гэвэл 80 тн ачаатай 10,000 ачааны машин Монголын хилээс гараад Хятадын хил гаалийн шалгалтаар орохгүй Антарктид руу шууд нислэг хийнэ гэж байхгүй биз дээ. Хятадын хил гаалиас 10000 машиныхаа мэдээллийг авахгүй юу даа, устгачихаж гэж суухын оронд.
zochin 2023-03-31 202.9.46.222
ХөӨ ХӨӨ. Энэ нөхөр МАН-ын нэрээр улс төрд орчихоод, Шударга хүн болж жүжиглээд албан авчихаад, хулгай хийгээд байсан болохоор яавч өөдтэй нөхөр биш
Зочин 2023-03-31 66.181.160.35
Аюурсайхан Хүрэлсүх , Занданшатар , Тогтохсүрэн нартайгаа сайн НООЛОЛДОЖ – БАРЬЦАЛДАН ЗУУРАЛДАЖ чадвал уснаас хуурай гарах боломж ч бий . аврах байх – арай ч жийчихгүй байх гэсэн ГОРЬДЛОГО ТАСРАХГҮЙ бол бүр хогийн тантандаа шингэнэ …
Зочин 2023-03-31 202.126.90.52
Аюурсайхан андаа яс үзнэ шүү, адилхан бүгд хулгайч байж нэгнийгээ нийлж бөөрөлхөх нь шударга ёс юм уу, тээ, бүгдийнх нь булайг дэлгэж араасаа чир, жагсаал зохион байгуул ямар чадахгүйн зовлон байх биш, кк
Зочин 2023-03-31 64.119.16.237
АН гэж ер нь байна уу, үгүй юу гэдэг нь мэдэгдэхээ байлаа. Дарга нь ГАНТӨМӨР, ТАМГА НЬ ЭРДЭНЭД, БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ НЬ БАТТУЛГАД.
зочин 2023-03-31 66.181.186.174
МАН авилга, хулгайгаас сална гэдэг ч чоно махнаас гарна гэдэг шиг л юм болох биз дээ, бүх хулгайч, авилгачдаа хөөчихвөл энэ намд үлдэх хүн байх юм уу
Zochin 2023-03-31 192.82.71.68
dur esgesen jujigchin. lalriig shorond hataa.
Зочин 2023-03-31 202.126.90.93
Хоосон толгой цагаан захтан поп гөлөгийн улстөрийн төгсгөл энэ.Дагаж намирсан хийрхсэн тархиа угаалгасан, дэмждэг үхэр сүрэг хөөрхий.Эхнээсээ юу ч ойлгохгүй, бүгдийг харааж зүхсэн юмнууд фэйсбүүкээр дүүрэн.
Сонголтын төлөөс бол цалин тэтгэвэр нэмээч гэж 2023-03-31 64.119.17.199
Тийм шүү Монгол орон яагаад хөгжихгүй мөнгөний ханш жил бүр унасан үнийн өсөлт гаарсан эрчүүдийн дундаж наслалт муу энэ бүгд Аюурсайхан шиг толгой дээр чинь баагаад шээгээд байгаад нөхдүүдийнг УИХ ын дарга ХНХ сайд болгоод Манан мафиг дарах цуглааныг ууулгалан овоорч цугларч дэмжсэний гай хохичино хар масс
зочин 2023-03-31 192.82.85.181
Хөөгдөнө л биздээ, маргааш нь АН-д орчиход л боллоо ш дээ, тэд хулгайч нарыг намаасаа хөөдөггүй.
Зочин 2023-03-31 202.9.40.208
Амарбаясгалан Та, Төрийн албанд шахсан, хогнуудаа шүүрдэж, байгууллага цэвэрлэнэ үү!!!
Зочин 2023-03-31 202.9.46.41
Танай нам тэр чигээрээ тарвал яасын? Бүгд луйварчид биз дээ
иргэн 2023-03-31 192.82.73.118
МАН-ынхан одоо Аюурсайханаас үхтлээ Айцгааж байгаа_ МАН-ынханы бүх бузар Булайг дэлгэх учраас,,,,,,,,
Зочин 2023-03-31 43.242.242.59
Шүүхээр гэм буруу нь тогтоогдсон дараа л намаас хөөх асуудлаа шийдэх болох уу. АН-ынхан энэ хүнд их дургүй. Учир нь МАНАН-г нураахад гол үүрэг гүйцэтгэсэн болохоор тэр юм. Элбэгдорж бүр ч үзэхгүй. Үнэн худал нь тогтоогдох байлгүй дээ. Уул нь шударга гишүүдийн нэг гэж би хувьдаа боддог
Зочин 2023-03-31 66.181.183.173
Амарбаясгалангийн хэрэг илэрч мань эр намаасаа хөөгдөнө дөө.
МАН арай зөв улс төрийн хүчин болж магадгүй 2023-03-31 192.82.69.120
МАН арай зөв улс төрийн хүчин болж магадгүй байна. Гэхдээ экс-коммунистууд гэж бодохоор … АН бол засал авахаасаа өнгөрсөн болох нь хулгайч гишүүдээ хамгаалж байгаагаас өчигдөр харагдсан. Цөхөрсөн олон түмний эцсийн найдвар МАН аль эсвэл ХҮН болж байх шив
Mongol 2023-03-31 66.181.161.230
nam dagabal XULGAICH BOLNO.
Уншигч 2023-03-31 150.129.140.138
хулгайч хулгайчаа хөөгөөд л тэхдээ буцаагаад бүүр том албан тушаалд томилчдог биздээ
Zochin 2023-03-31 66.181.161.230
AUYR SAIHAN MAN ii BUX BULAIG DELGEEREI.
Зочин 2023-03-31 202.131.225.197
Хөөсөн нь дээр, нэгэнт дүрмээ гаргасаа бол баримтлах нь зөв.
Зочин 2023-03-31 202.126.89.139
Тэгээ тэг
Зочин 2023-03-31 202.21.96.178
Хөөхгүй хөөж байгаа хүмүүс нь ч ялгаа байхгүй хулгайч