Зүүний сүвэгч дотор урласан бүтээлийн үзэсгэлэн гарчээ

Хуучирсан мэдээ: 2023.03.31-нд нийтлэгдсэн

Зүүний сүвэгч дотор урласан бүтээлийн үзэсгэлэн гарчээ

Зүүний сүвэгч дотор урласан бүтээлийн үзэсгэлэн гарчээ

Зүүний сүвэгч дотор урласан бяцхан урлагийн бүтээлүүдийн үзэсгэлэнг энэ амралтын өдрөөр Их Британид нээх гэж байна. Уран барималч Виллард Виганы 20 бүтээлийг дэлгэсэн уг үзэсгэлэнг Бямба гаригаас эхлээд аравдугаар сар хүртэл үзэх боломжтой. Зөвхөн микроскопоор л харах боломжтой уг бүтээлүүд дунд Уильям Шекспир, Альберт Эйнштейн, Пиноккио, Робин Гуд, "Сувдан ээмэгтэй охин" уран зураг зэрэг багтжээ.

Бяцхан бүтээлүүдийг хийхэд мэдээж маш жижиг багажнууд хэрэг болно. Хурц үзүүртэй зүү, шил зүсэгч чулууны бяцхан хэлтэрхий зэрэг зүйл ашиглан эдгээр бүтээлийг хийдэг. Хэлбэр дүрсээ гаргасны дараа сормуус ашиглан бүтээлээ буддаг аж. Ингэхдээ зүрхний цохилтоо хүртэл хянах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл бүтээл маш жижигхэн учир зүрхний цохилтоос хамаараад гар чичирч, далий муруй болох тохиолдол байдаг. Ямар нэг алдаа гарсан тохиолдолд сүүлд нь засварлахад бэрх бөгөөд хугацаа их шаардагддаг гэлээ. Түүнчлэн уран барималч Уиган хоолны дэглэмээ хянаж, оюун ухаан, бие махбодоо тогтвортой байлгахыг хичээдэг.

"Би эдгээрийг хийхдээ тийм ч таатай байдаггүй. Маш их стресстдэг учраас дуусгахдаа л баярладаг. Гэхдээ нэгэнт бүтээл төрсөн хойно бусад хүмүүст үүнийгээ харуулах нь гайхамшиг юм. Харж буй зүйлээ тайлбарлаж чадахгүй, итгэхгүй байгаа хүмүүсийн царайг харах таатай байдаг" гэж Виллард Виган хэлжээ.

Виган өмнө нь хатан хаан II Элизабетэд өөрийн бүтээлээсээ бэлэглэж байсан. Тэр аутизм болон дислексиа оноштой. Дислексиа нь унших чадваргүй байх өвчин юм. Сургуулийнх нь багш түүнийг ямар ч амжилтад хүрч чадахгүй гэж хэлж байжээ. Амьдралдаа үзэж туулсан зүйлс нь түүнд уран бүтээл туурвих сэдэл өгсөн байна. Түүний анхны бүтээл 2013 онд олны хүртээл болсон бөгөөд энэ нь 24 каратын алтан хийцтэй мотоцикл байжээ. Хивсэнцэрийн утсаар урласан, 0.07822 мм урттай, 0.05388 өргөнтэй хүний үр хөврөлийг 2017 онд урласан нь Геннисийн амжилт тогтоосон.

Энэ үзэсгэлэнгээр дамжуулан "Бид жижиг зүйлсийг хийж чадна. Хэрвээ бүгдээрээ хамтарвал том өөрчлөлтийг бий болгох боломжтой" гэдэг санааг илэрхийлэхийг зорьжээ.

Эх сурвалж: CNN
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж