Японы Батлан хамгаалахын сайд Ясүказү Хамада тавдугаар сарын эхээр Австралид айлчилж, хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилалт болон хамтын ажиллагааны бусад чиглэлийг өргөжүүлэх талаар хэлэлцэнэ. Энэ нь Энэтхэг-Номхон далайн бүс дэх Хятадын цэргийн хүч нэмэгдэж буйн эсрэг арга хэмжээ юм. Ясүказү Хамада айлчлалын хүрээнд Австралийн Батлан хамгаалахын сайд Ричард Марлестай уулзана. Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард албан тушаалаа хүлээж авснаас хойш анх удаа Австралид айлчлах гэж буй нь энэ юм.
Хоёр улсын зэвсэгт хүчний хоорондын уялдаа холбоог сайжруулж, АНУ-тай гурван талт батлан хамгаалахын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь Японы зорилго. Япон, Австрали хоёрыг бараг холбоотон гэж болохуйц харилцаатай. Энэ оны сүүлээр Япон, Австралийн харилцан нэвтрэх гэрээ хүчин төгөлдөр болно. Түүнчлэн хоёр улсын Гадаад хэрэг болон Батлан хамгаалахын сайдууд өнгөрсөн арванхоёрдугаар сард Токио хотноо "Хоёр дээр нэмэх нь хоёр" нэртэй аюулгүй байдлын чуулганыг зохион байгуулсан. Энэхүү уулзалтын үеэр илүү нарийвчилсан цэргийн сургуулилалтуудыг хийхээр тохирсон билээ.
Ясүказү Хамада айлчлалын үеэр Японы батлан хамгаалахын шинэчлэгдсэн бодлогыг танилцуулна. Үүнд, батлан хамгаалахын төсвийг нэмэгдүүлэх, дайсны баазын чадавхийг олж илрүүлэх зэрэг багтах юм. Япон улс ойрын таван жилийн хугацаанд батлан хамгаалахын төсвөө хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж буй.
Эх сурвалж: JAPAN TODAY
Зочин 2023-03-31 66.181.161.246
australia gej zalitai hogiin s** naraas nuursiig avahgui bh heregtei
Зочин ³33333333 2023-03-31 192.82.77.188
Япон зэвсэглэлээ хөгжүүлээд эхэлвэл маш том хүч гарч ирнэ. Япон бол техник технолог шинжлэх ухаан маш сайн хөгжсөн эдийн засаг ч сайтай улс хүмүүс нь ч үүрэг даалгаврыг чин үнэнчээр биелүүлдэг үнэнч хүмүүс
Зочин 2023-03-31 202.179.24.37
Аан энэ өөр сэтгэлд бичих гээд андуурсан байна шүү.Гадаадын иргэн харьяатын нөхдүүдэд бичсэн юм шүү.
Хөхчир 2023-03-31 202.179.24.37
Баахан нөхдүүд!! " НҮҮРСЧИД ШИГ ШО ТУУХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ" ЗОРИУД БАРИХЫН ТУЛД ИЙМ СЦEНАРИ ЯВУУЛЖ БАЙГААМ БАЙНА Л ДАА!
Зочин 2023-03-31 66.181.160.55
япончууд ингэж сүрчигнэж байж түүх давтагдсан үйлдэл болчих вий дээ
Зочин 2023-03-31 43.242.242.59
Хятад болон Австрали улсууд хоорондоо эв түнжингүй байх л Монгол улсад их ашигтай. Бид хятадад нүүрсээ нийлүүлэхэд нэг ч гэсэн өрсөлдөгчгүй болох юм.
Нүүрс 2023-03-31 66.181.183.173
Австралийн нүүрсэнд хориг тавихаа мэдэж л байгаа байх даа.
Зочин 2023-03-31 202.55.191.194
яг үнэндээ япон хятадтай халзагнахад бараг л нухна шүү, АНУ л 1945 хойш армийг нь хөгжүүлэхгүй барьчихсан болохоос,