Турк, Швед улсууд НАТО-д элсэх хүсэлтээ өнгөрсөн оны тавдугаар сарын 18-нд албан ёсоор өгсөн. НАТО-ийн бүрэлдэхүүн 30 орон бүгд хүлээн зөвшөөрч байж сая албан ёсоор гишүүн болох юм.
Финланд, Швед улсууд нь олон жилийн турш Оросыг өдөөн хатгахаас зайлсхийхийн тулд НАТО-д нэгдэхгүй байх үүрэг хүлээсэн. Гэвч ОХУ өнгөрсөн онд Украинд довтолсноор Скандинавын хоёр улс төвийг сахисан статусаа дахин үнэлэхээс өөр аргагүйд хүрчээ. НАТО-ийн орнуудын дийлэнх нь тэдний элсэх хүсэлтийг тэр дор нь долоохон хоногийн дотор зөвшөөрсөн. Гэвч Турк, Унгар хоёр улс энэ үйл явцыг саатуулаад байсан билээ.
Турк улс олон сар хүлээлгэсний эцэст өчигдөр /2023.03.30/ Финландыг НАТО-д элсэхийг хүлээн зөвшөөрчээ. Тус улсын парламент Финландыг гишүүнээр элсэхийг санал нэгтэйгээр дэмжив. Харин Унгар улсын хувьд Даваа гаригт Финландын элсэлтийг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн.
Санал хураалтын дараа Финландын ерөнхийлөгч Саули Ниинисто мэдэгдэл хийжээ. "Манай улс НАТО-д элсэхэд бэлэн байна. НАТО-ийн 30 орон бүгд Финландын гишүүнчлэлийг соёрхон баталлаа. Итгэл, дэмжлэг үзүүлсэн хүн бүрт баярлалаа гэж хэлье. Финланд улс эвслийн аюулгүй байдлын төлөө тууштай, хүчирхэг, чадварлаг холбоотон байх болно. Бид Шведийг бидэнтэй аль болох хурдан нэгдээсэй гэж хүлээж байна" гэв.
Эх сурвалж: CNN
Зочин 2023-03-31 38.42.106.107
За ингээд толгойгүй хүүхэлдэй болж байгаа нь энэ дээ. Шинэ цагийн боолчилол
Дэлхийн хамгийн аюулгүй орон Финланд байсан юм даа уг нь. 2023-03-31 64.119.23.115
Америкчуудын нөмөр нөөлөгт Финланд яваад орчихлоо. Нэг талдаа сайн биз дээ. Гэхдээ яг үнэндээ НАТО буюу умард атлантын цэргийн эвсэл гэж энэ байгууллага Европ тивээс холхон байсан нь өлзийтэй дээ. Уг нь Европ тив хичнээн амар амгалан сайхан газар билээ дээ.
Зочин 2023-03-31 66.181.184.248
Ene ih bayart uil yavdal mun uu NATO orosiin hil deer tulj irsen uchraas oros zugeer suugaad bhgui ni medeej
ЗОЧИН 2023-03-31 202.9.46.143
Европын орнуудыг дайнд татан оруулж сүйрүүлж байгаа гол хүчин нь НАТО. НАТО-г татан буулгавал Европ амар тайван орших болно.
ЗОЧИН 2023-03-31 103.14.39.2
Оросын хилийн дэргэд НАТО хүрээд ирлээ дээ. Путин уг нь НАТО г нутгаасаа холдуулах гэсэн ойртчихлоо.
Зочин 2023-03-31 66.181.176.141
Шведийн нэг солиотой этгээд Туркийн засгийн газраас курдын хэт даврагсдыг дэмжиж Туркийн ерөнхийлөгч Эрдоганы хөргийг христос шашинтны библийн нэг адил мусульмануудын гол шүтээн коран судрыг шатааж хөөрцөглөсөн нь ингэж улсдаа гай тарьж байгаа юм. Манай хийрхүүнүүд ч гэсэн улсаа баллах юм зохион байгуулаад байвал нэг өдөр л хариу хүлээн авна