Финландын НАТО-д элсэх хүсэлтийг Турк зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2023.03.31-нд нийтлэгдсэн

Финландын НАТО-д элсэх хүсэлтийг Турк зөвшөөрөв

Финландын НАТО-д элсэх хүсэлтийг Турк зөвшөөрөв

Турк, Швед улсууд НАТО-д элсэх хүсэлтээ өнгөрсөн оны тавдугаар сарын 18-нд албан ёсоор өгсөн. НАТО-ийн бүрэлдэхүүн 30 орон бүгд хүлээн зөвшөөрч байж сая албан ёсоор гишүүн болох юм.

Финланд, Швед улсууд нь олон жилийн турш Оросыг өдөөн хатгахаас зайлсхийхийн тулд НАТО-д нэгдэхгүй байх үүрэг хүлээсэн. Гэвч ОХУ өнгөрсөн онд Украинд довтолсноор Скандинавын хоёр улс төвийг сахисан статусаа дахин үнэлэхээс өөр аргагүйд хүрчээ. НАТО-ийн орнуудын дийлэнх нь тэдний элсэх хүсэлтийг тэр дор нь долоохон хоногийн дотор зөвшөөрсөн. Гэвч Турк, Унгар хоёр улс энэ үйл явцыг саатуулаад байсан билээ.

Турк улс олон сар хүлээлгэсний эцэст өчигдөр /2023.03.30/ Финландыг НАТО-д элсэхийг хүлээн зөвшөөрчээ. Тус улсын парламент Финландыг гишүүнээр элсэхийг санал нэгтэйгээр дэмжив. Харин Унгар улсын хувьд Даваа гаригт Финландын элсэлтийг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн.

Санал хураалтын дараа Финландын ерөнхийлөгч Саули Ниинисто мэдэгдэл хийжээ. "Манай улс НАТО-д элсэхэд бэлэн байна. НАТО-ийн 30 орон бүгд Финландын гишүүнчлэлийг соёрхон баталлаа. Итгэл, дэмжлэг үзүүлсэн хүн бүрт баярлалаа гэж хэлье. Финланд улс эвслийн аюулгүй байдлын төлөө тууштай, хүчирхэг, чадварлаг холбоотон байх болно. Бид Шведийг бидэнтэй аль болох хурдан нэгдээсэй гэж хүлээж байна" гэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж