Орон даяар 120 багш хоёр сарын хугацаанд номын дуу сонсоно

Орон даяар 120 багш хоёр сарын хугацаанд номын дуу сонсоно

Орон даяар 120 багш хоёр сарын хугацаанд номын дуу сонсоно

ХААН Банк сангаас уламжлал болгон зарладаг Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөрийн энэ жилийн нээлт өчигдөр ХААН Банк цамхагт болж, 2023 онд хөтөлбөрт хамрагдахаар шалгарсан багш нар урилгаар хүрэлцэн ирж оролцлоо.

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэдгээрийн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжих, ажил, мэргэжлийн онцлогийг нийгэмд таниулах, эерэг хандлагыг бий болгох зорилгоор “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж буй. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарын тэргүүн эгнээнд ажилладаг 240 асрагч, сувилагчийг чадавхжуулж, хувь хүний хөгжлийн болон мэргэшүүлэх сургалтад хамруулан, өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх боломж олгосон бол энэ жил тус хөтөлбөрийг ажил мэргэжлийн онцлог ихтэй, улс орны ирээдүйд чухал үүрэг, нөлөөтэй багш эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор боловсролын салбарынхны дун хэрэгжүүлж байгаа юм.

Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөрт 700 гаруй багш анкетаа ирүүлснээс Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 120 багшийг шалгаруулан урилга хүргүүлсэн бөгөөд тэд хувь хүний хөгжил, англи хэл, санхүүгийн боловсрол, сэтгэл зүй, эрүүл мэнд болон гоо зүйн сургалтаас сонгон хоёр сарын турш танхим болон цахим хосолсон хэлбэрээр суралцах юм. Мөн түүнчлэн өдөр тутам хүүхдүүдтэй харилцдаг, оюуны өндөр ачаалалтай багш мэргэжлийн онцлогийг харгалзан сэтгэл зүйн сургалтыг энэ жилийн хөтөлбөрт тусгайлан оруулж өгснөөс гадна эмэгтэй хүн, ээж, эхнэр, эзэгтэй зэрэг олон талаас тухайн хувь хүний хөгжилд мэдлэг ур чадвар нэмэх багц сургалтуудыг оруулж өгснөөрөө онцлог аж.

Тус арга хэмжээний үеэр багш нарт “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-өө танилцуулж, хоёр сарын хугацаанд явагдах сургалтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгснөөс гадна сонирхолтой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан бие биетэйгээ танилцан, туршлага хуваалцаж, халуун дулаан уур амьсгал дунд хагас өдрийг өнгөрүүллээ.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж