3х3 сагс, жүдогийн шигшээ багууд хилийн чандыг зорив

Хуучирсан мэдээ: 2023.03.31-нд нийтлэгдсэн

3х3 сагс, жүдогийн шигшээ багууд хилийн чандыг зорив

3х3 сагс, жүдогийн шигшээ багууд хилийн чандыг зорив

Монголын 3х3 сагсан бөмбөг болон жүдогийн шигшээ багууд эх орноосоо мордлоо


FIBA 3×3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээн Сингапурт эхэлсэн билээ. Тэгвэл Ази, далайн орнууд оролцдог энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өнөөдөр эх орноосоо мордлоо. Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн хувьд чансаагаараа тэргүүлэн А хэсэгт тэмцээнийг зохион байгуулагч орон Сингапур улсын шигшээ багтай, эмэгтэй шигшээ баг С хэсэгт Малайз улсын шигшээ багтай тус тус өрсөлдөх юм.

Тэмцээнд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүн:

Ахлах дасгалжуулагч:

  • МУГД С. Тулга

Эрэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • Д. Дэлгэрням
  • А. Ананд
  • Э. Дөлгөөн
  • О. Энхбаатар

Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • О. Хулан
  • Ц. Болорцэцэг
  • Б. Ариунцэцэг
  • М. Цэрэнлхам

Мөн жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр Турк улсад эхлэх Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөхөөр эх орноосоо морджээ. Катарын нийслэл Дохад тавдугаар сарын 7-нд эхлэх ДАШТ-ий өмнө болж буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.

Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол улсын жудочид:

Эрэгтэй:

  • 60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
  • 66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
  • 73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
  • 81 кг: Г.Болор-Очир
  • 90 кг: Г.Алтанбагана
  • -100 кг: Б.Гончигсүрэн
  • +100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй:

  • 48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
  • 52 кг: Л.Сосорбарам
  • 57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
  • 63 кг: Б.Ганхайч
  • 70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
  • +78 кг: А.Адъяасүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж