Ньюс хөтөч: "Фокус" ТББ-аас ташаа мэдээлэл түгээсэн талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: "Фокус" ТББ-аас ташаа мэдээлэл түгээсэн талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: "Фокус" ТББ-аас ташаа мэдээлэл түгээсэн талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр болох үйл явдлын тойм


09.00 цагт:

  • “Блью Скай” зочид буудалд: "Хямралын мэдээллийн харилцаа" оролцогч талуудын хамтын ажиллагааны хөтөлбөрийн II шатны үр дүнг танилцуулах зөвлөлдөх уулзалт болно.

10.00 цагт:

  • МҮЭ-ийн Соёлын төв ордонд: Их, дээд сургууль, МСҮТ төгсөгчдийг ажлын байранд зуучлан, ЕБС төгсөгчдөд мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Залууст ээлтэй Аж үйлдвэрийн хувьсгал” өдөрлөг болно. Утас: 8810-1990.

10.30 цагт:

  • “Монполимет” (МПМ) цогцолбор төвд: Монголын Мянганы Сорилтын сан БХБЯ-ны хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.

11.00 цагт:

  • “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: нийгмийн эрүүл мэндийн "Фокус" ТББ-аас цахим орчинд хуурамч хаяг үүсгэн ташаа мэдээлэл түгээж байгаа талаар мэдээлнэ.

12.00 цагт:

  • “Хөөрхөн дэлхий” ТББ болон хүний эрхийн “Далд хүн” байгууллагаас Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үүдэнд “Хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг” жагсаал зохион байгуулна. Утас: 8806-3425.

13.00 цагт:

  • Нийслэлийн БГД-ийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд: Геронтологийн үндэсний төв Нийслэлийн Ахмадын хороотой хамтран “Энэ жилдээ Эрүүл жиндээ” аяны үйл ажиллагааг нээнэ. Утас: 9300-0499.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж