Орос улс Аюулгүйн зөвлөлийг даргална

Хуучирсан мэдээ: 2023.03.31-нд нийтлэгдсэн

Орос улс Аюулгүйн зөвлөлийг даргална

Орос улс Аюулгүйн зөвлөлийг даргална

Олон улсын удирдагчдын шүүмжлэлд өртөж, хөрш зэргэлдээ Украины дайнаа үргэлжлүүлсээр байгаа Орос улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлыг даргалахаар болжээ.

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба ирэх дөрөвдүгээр сард Нью-Йоркт болох Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров даргалах болсон нь "муу хошигнол" гэж нэрлэжээ. Путиныг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах тушаал гаргасан үед Аюулгүйн зөвлөлийг Орос улс даргалах нь зохимжгүй гэж үзэж байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн  15 гишүүн орон сар бүр ээлжлэн ерөнхийлөгчийн албан тушаалд очдог. Зөвлөлийн зөвхөн таван суудал нь байнгын бөгөөд энэ нь АНУ, Их Британи, Франц, Хятад, Орос улсууд юм.

НҮБ-д суугаа Украины элчин сайд хэлсэн үгэндээ олон улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн  үгээс иш татан онцолж, “Орос улс түрэмгийлсэн өдрийг НҮБ-ын даргаар ажиллаж байх үеийн хамгийн гунигтай мөч” гэж нэрлэжээ.

“Орос улс Аюулгүйн зөвлөлийг даргалах 2023 оны дөрөвдүгээр сарын 1 бол НҮБ-ын түүхэн дэх хамгийн гунигтай явдал. Шударга ёсыг хүчиндэж, НҮБ-ын дүрмийг хүчингүй болгохоо боль! Одоо хариуцлага тооц!" гэж Элчин сайд Сергий Кислицца твиттер хуудсандаа бичжээ.

Украины дипломатч Александр Щерба Орос улс Аюулгүйн зөвлөлийн даргын суудлыг хүлээн авч байгаа нь “Эрүүл мэндийн яамыг хариуцаж буй Жек Риппертэй адил” гэж нэрлэжээ.

Зөвлөлийн байнгын суудал нь олон улсын байгууллагаар дамжсан аливаа тогтоолд тус бүр хориг тавих эрхтэй. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард Орос улсаас  Украинд хийх довтолгоогоо зогсоож, бүх цэргээ татахыг шаардсан Аюулгүйн зөвлөлийн тогтоолд хориг тавьсан юм.

Аюулгүйн зөвлөлийн ерөнхийлөгч нь тус байгууллагын хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох, хурал зарлах үүрэгтэй. Орос улс нь Украинд түрэмгийлсэн сар буюу өнгөрсөн 2022 оны хоёрдугаар сард ерөнхийлөгчийн албыг хашиж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж