Монголоос ОХУ руу хийх махны экспорт буурчээ

Монголоос ОХУ руу хийх махны экспорт буурчээ

Монголоос ОХУ руу хийх махны экспорт буурчээ

Монгол Улсын махны экспорт 2017-2018 онд 66 мянган тоннд буюу хамгийн дээд хэмжээнд хүрч байсан бол сүүлийн хоёр жилд 57.5-аас 39.9 мянган тонн болж бууран, өнгөрсөн оны байдлаар 22.1 мянган тонн болжээ.

Махны жилийн хэрэглээ 629.4 мянган тонн гэсэн тооцоо бий бөгөөд үйлдвэрлэл буюу мах төхөөрөх хүчин чадал 343.0 мянган тонн, экспортлох эрх бүхий төхөөрөх үйлдвэрийн хүчин чадал 174.6 мянган тонн байна. Үүнээс ОХУ-д гаргах эрх бүхий 36 компани, БНХАУ-д экспортлох эрх бүхий 20 аж ахуйн нэгж, Ойрхи Дорнодын орнууд болон Япон улсад гаргах эрх бүхий 5-10 компани бий аж.

Монголоос ОХУ руу мах гаргах аж ахуйн нэгжийн тоо давамгайлж байгаа мэт боловч бодит байдал дээр хойд хөрш рүү хийх экспортын хэмжээ бага байгаа нь статистикаас харагдаж буй юм.

Монголын Махны холбооны гүйцэтгэх захирал Н.Батсуурийн мэдээлснээр, монгол махны зах зээл өмнө нь Орост байжээ. Өнөөдрийн байдлаар тус улсын бүх хууль тогтоомжид “Монголоос оруулж ирж буй махыг зөвхөн үйлдвэрийн түүхий эдийн зориулалтаар, дахин боловсруулалтад оруулна” гэж заасан тул Монгол Улс ОХУ-ын зах зээлд өргөн хүрээнд тоглогч байхад хэцүү болсон байна. Гэвч Оросын дотоод зах зээл дэх байгууллагуудаас монгол махыг цааш нь зах зээлд худалдах талаар хамтарья гэсэн санал тавьдаг аж.

Монгол Улсын махны экспорт гадаадын зах зээл дээрх эрэлт хэрэгцээ, хэрэглээнээс онцгойлон хамаарч буй. Махаа экспортлоё гэж байгаа бол наад зах нь өмнөх шигээ малын өвчнийг олон улсын холбогдох байгууллагуудаас нууж далдлаад өнгөрөөх бус, тухайн өвчнийг хянах, хянаж чадаж байгаагаа олон улсад нотлох хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж буй юм. Мөн махны үйлдвэрлэлийг мал, мах бэлтгэлээс эхлээд боловсруулалт худалдаа хүртэл төрөлжүүлэх шаардлагатай болжээ.

Улсын хэмжээнд нийт бэлтгэж буй махны 97 хувийг гар аргаар төхөөрч байгаа бөгөөд зах дээр зарагдаж буй махны гарал үүслийг эргэн мөшгих боломжгүй байдаг байна.

Манай улсад мал, мах бэлтгэл дээр малын амьдын ашиг шимийг л авахыг бодож ханддаг. Мах бэлтгэлээс эхлээд боловсруулалт, үйлдвэрлэл, экспорт хүртэлх үйл явцыг махны хэрэгцээ, хэрэглээтэй холбох нь чухал тул мал, мах бэлтгэл боловсруулалтад хэрэглээний эрлийзжүүлэлт гэсэн нэр томъёо хүртэл орж иржээ.

Мах боловсруулдаг аж ахуйн нэгжүүд зах зээлд нэгдэн гарах, кластерийн хамтарсан компани байгуулж буй аж. Мөн ХХААХҮЯ-нд Монголын Махны зөвлөл байгуулагдах гэж буй юм байна. Энэ нь тухайн салбарыг асуудлыг хэлэлцэж байх төр, хувийн хэвшил, ТББ-уудын оролцоотой бүтэц бүхий түншлэлийн байгууллага байх ажээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад малын өвчинтэй тэмцэх хөтөлбөр, төлөвлөгөө тодорхойгүй, олон улсын хэмжээнд үр дүнг нь ил тод нотлох баримт нотолгоо байхгүй, нотлох гэж ч оролддоггүй. Мэргэжлийн байгууллага, мэргэжилтний гүйцэтгэх үүргийг үнэлдэггүй, ямар ч мэргэжлийн хүн түүнийг гүйцэтгэж болох юм шиг ойлгодог байдал  түгээмэл. Гаргаж буй шийдвэрийн ихэнх нь шинжлэх ухааны үндэслэлгүй, баримт нотолгоогүй, хувь хүний ойлголтын хүрээнд байгаа тул энэ талаар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухалыг салбарынхан өгүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-03-31 192.82.70.65

ОХУ сүүлийн жилүүдэд 2014 онд барууны хоригоос үүдэж ХАА н салбар аа эрс шинэчилж газар тариалан махны үйлдвэрлэл ялангуяа гахайн махны хэрэгцээгээ 100% хангадаг болсон мөн үхрийн махны хэрэглээгээ хангах чиглэлд нилээн ойртсон тэд Өмнөд Америкийн орнуудаас хямд мах жимс авч чаддаг, манайх цаашид ОХУ руу бага зэрэг адууны мах л гаргана, бодит байдлаа иэдэрч ажиллах хэрэгтэй шүү, зорилтот зах зээл бол Иран, Арабын зарим орнууд, Хятадууд сүүлиын 10 жил манайх одтоодын зах зээлыг самарсан,

Avatar

зочин 2023-03-31 139.5.217.180

ОХУ-ын хувьд монголоос мах авсан аваагүй нь бараг ижил,Одоогийн махны ОХУ-д гаргаж байгаа хэмжээ бол нэг том хотын хэдхэн хоногийн л хэрэгцээ, Өөрсдийгөө хэт бүү дэврэг, Бусад оронд нөлөөлөх юм шиг бүү онгир Даруу бай,

Avatar

Нэргүй 2023-03-31 64.119.24.202

Орос авахгүй бол сайн л биз дээ хил орчмын нутгийн иргэд нь манай махны амттайг гайхдаг ш дээ

Avatar

Нэргүй 2023-03-31 66.181.176.141

Орос өөрөө 19 сая үхэртэй дээр нь латин америкийн орнуудаас малын өвчингүй зөөлөн мах экспортлодог, хүн амынхаа эрүүл мэндийг бодсон хуультай, хүн амынх нь үхрийн махных нь жилийн хэрэглээ 9-10 сая тонн болохоор манай маханд нэг их шунахгүй байгаа. Өмнө нь манайхныг бодоод авдаг байсан байх.

Avatar

Нэргүй 2023-03-31 66.181.185.226

Махаар дутагддаг, үнэтэй шүү. худал бичиж бн.

Avatar

Нэргүй 2023-03-31 66.181.182.71

орос япон руу үхрийн мах гаргадаг гэсэн. манай захуудын үхрийн мах гэсэн чинь халтайсан удчихсан хар мах. дэлхий тойроод гологдоод буцаад ирсэн юм шиг. мах нэг л бишээ.

Avatar

зочин 2023-03-31 192.82.72.58

Монгол махыг хямдхан авах сонирхолтой,худалдан авах чадвар харьцангуй,сул,дээр хиль гааль,хүнд суртал,зээлээр авах гэх мэт түмэн зовлон бий, 19сая биш 30сая үхэртэй,9-10сая тонн үхэрийн мах гаргах чадал байхгүй,голдуу сүүний чиглэл,латин америкаас импортлодог, эдгээр орнуудаг валют хэрэгтэй болохоос рубль гэж ямар баталгаагүй цаас хэрэггүй учираас импорт үэлэмж хэмжээгээр багасан.зовлон их байгаа байх,Монголыг бодож авсан ч гэх шиг,

Avatar

Нэргүй 2023-03-31 202.126.90.143

Багахан шиг худлаа бич.

Avatar

Нэргүй 2023-03-31 103.212.119.107

erguu oros. yum bolgon deer uuriiguu duviilguh yumaa

Avatar

Зочин 2023-03-31 66.181.160.51

Оросд мах гаргахын тулд Москвагийн махны ченжүүдтэй л ярьж тохирох хэрэгтэй л дээ ..Тэрнээс биш муу Буриад мэтийн хязгаар нутгийн ченжүүд бол жижигдийшд …

Avatar

улаан үд руу аялагсад гахайн махан хоол идсээр ирдэг 2023-03-31 66.181.182.71

хязгаартаа байтугай нийтдээ үхрийн мах нь үнэтэй. нуль гахай. гахай нь овоорчоод миеэгийн зугаалгаар баахан гахай маш шахсан шд. одоо манайх оросоос мах авдаг болсон. тэнэг балай юм их байнаа.

Avatar

Нэргүй 2023-03-31 66.181.160.32

Бразил, Аргентин, Австрали шиг махаа цэвэр ариун болгож байж экспортод шууд гаргах боломжтой болно!! Тэдний мах чанарын хувьд монголын маханд хүрэхгүй боловч эрүүл, цэвэр гэдэг имижтэй учраас саадгүй экспортолдог!!

Avatar

Иргэн 2023-03-31 103.254.123.30

Оросууд бас ч ченж хийчих санаатай. Соц үед манай хамаг ноолуурыг үнэгүй шахам аваад цаашаа 20 дахин нугалж зардаг байсан шигээ бодоод байх шиг байна. Манайхан өөрсдөө дэлхийд зарж чадах байлгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-03-31 64.119.24.202

махыг бүр хямдхан авдаг байсан

Avatar

Зочин 2023-03-31 202.126.88.235

Махны экспортоо нэмэгдүүлье

Avatar

зочин 2023-03-31 66.181.181.198

Экспорт буурвал сайн л биз дээ. Махчид туйлдсан түмэн олонд махаа хямд зарна биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж