Түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг эрчимжүүлж, зогсоолын хүрэлцээтэй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаж байгааг нийслэлээс мэдээлсэн. Тодруулбал, зогсоол, талбайн хүрэлцээ муутайгаас иргэд нэгдүгээр эгнээ болон зөвшөөрөлгүй хэсэгт машинаа түр хугацаанд байршуулдаг. Ингэж орхисон машиныг жолоочид мэдэгдэхгүйгээр ачиж байгаагаас гадна E-Policy аппликейшнд мөн торгууль бичдэг байв. Иргэд үүнийг эсэргүүцсэн учир Хууль зүй дотоод хэргийн яам болон бусад холбогдох албаныхан журамд нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэн. Үүний хүрээнд эхний ээлжид 2022 оны арваннэгдүгээр сарын 30-наас нэгдүгээр эгнээд түр зогссон машиныг ачихаа болиод байгаа. Харин зөвшөөрөлгүй, машин тавихыг хориглосон тэмдэглэгээтэй газарт тодорхой хугацаанд орхисон машиныг ачиж буй.
Тэгвэл Авто зогсоол удирдлагын төвөөс өгсөн мэдээллээр “Журамд шинээр өөрчлөлт орох хүртэл хуучин заалтууд үйлчилнэ. Машин ачилтын төлбөр болох 60 мянган төгрөг бол зөвхөн ачиж, зөөвөрлөх үйлчилгээний хөлс.
Уг нь түр болон зогсохыг хориглосон тэмдэгтэй газарт байршуулсан машиныг ачихад 60 мянгаас гадна торгууль тооцдог. Одоо энэ торгуулийг тооцож эхэлж байгаа. Хуучин журамд байсан ч хэрэгждэггүй байсан. Тиймээс зөвшөөрөлгүй газарт байршуулсан машинаа журмын хашаанаас авахад нэмэлт торгууль төлнө” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын зөвлөл хуралдаж, “Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг нэгдүгээр сарын 27-нд хэлэлцсэн байна. Тус хурлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 101 дүгээр журамд оруулах саналыг боловсруулжээ. Үүнд:
- Тухайн жилд дөрөв болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж төлөх
- Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлтгэж байх үед жолооч ирсэн эсэх нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхгүй байх үндэслэл болохгүй
- Тээврийн хэрэгслийн жолоочийг гурваас доошгүй удаа зарлан дуудах, утсаар залгах, мессеж хүргэх шат дараатай явуулахад ирээгүй бол тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлж, үндсэн төлбөрийг төлөх
- Зөрчлийг бүртгэлийн мэдээллийн санд бүртгэх
- Түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгслийг гаргахад бусад зөрчлийг арилгуулсан байх зэрэг байгаа юм.
Зочин 2023-03-31 192.82.85.44
солиотой юм уу
Зочин 2023-03-31 66.181.184.248
Manai nuhtsuld achihaas uur arga bhgui Tom tolgoitoi jolooch nar mash olon Heniig ch yug ch ul toono Tsaashdaa torguuliin huudas naadag boloh ni zuv Olon niitiin baitsaagch nar uuniig hiideg Yopand iim
зочин 2023-03-31 66.181.181.198
Энэ арга хэмжээ зөв шүү. Дэмжиж байна. Манайхан хэтэрхий дэл сул байж дассан.
Дуртай газраа машинаа өдөржингөө тавина. Тэр бүү хэл автобусны буудлуудад тавина.
Автобуснууд зогсоолдоо зогсож чадахгүй дүр зургийг аль ч буудлаас харж болно.
Халтиргаатай үед настайчууд арайхийж замын дунд зогссон автобуснд очиж сууна.
Энэ ариун явдал уу?
Зочин 2023-03-31 122.201.19.2
Үндсэн хуулинд иргэд аюулгүй тайван амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Хотын дуу чимээг багасгахаар нийслэлийн удирдлагууд чармайдаг, гэтэл машин ачихад зарлан дуудаж байгаа нь хотын гудамжийн дуу чимээг нэмж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Нэг хүний буруутай үйлдлийн төлөө нийт иргэдийг хохироох ёсгүй, жолоочийн утсаар нь дуудна биз.
Иргэн 2023-03-31 66.181.179.126
Наад нэмэлт заалтууд чиччнь хоорондоо утга нь зөрөөд байна тэнэгүүдээ. Ачихаар бэлдэж байхад жолооч нь ирвэл ачиж шилжүүлэхгүй байх үндэслэл болохгүй л юм бол жолоочийг гурваас доошгүй удаа зарлан дуудах, мэссеж илгээх ямар шаардлагаата болж байнаа???
БГД -ын иргэн Х.Батсайхан 2023-03-31 202.131.244.210
хуулиараа бол давхар зөрчил авч болохгүй гэсэн заалт бий Хотын дарга хууль өөрчлөх эрхгүй шүү дээ Хэрвээ хэн нэг нь журам гаргааад мөрдөөд байвал хуулиа зөрчсөнд тооцож зөвшөөрөгдөөгүй хуулиас дээгүүр ажил ажиллагаа явуулсан албан тушаалтанд маш өндөр торгууль тавьдаг хууль гаргах хэрэгтэй
хотын иргэн 2023-03-31 59.153.112.90
олон удаа зөрчил гаргагчдад өндөр хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ ачилтын хөлсийг нэмэгдүүлж тооцох нь зарчмын хувьд буруу. Харин торгуулийн хэмжээг хэд дахин нэмэгдүүлж тооцох нь зөв шүү. Нийслэлийн ихэнх иргэд замын хөдөлгөөн, машины паркингийг эмх замбараатай, дүоэмтэй байлгахыг хүсдэг. Хэдэн ОРКыг эсэргүүцэхээр л дүрмээ сулруулаад байдгаа болимоор юм
зочин 2023-03-31 192.82.68.119
Гараашийг нь нэг л өдөр хүч түрэн нураана. Хохирлыг төлөхгүй хохь чинь гэнэ.Одоо тэгээд гэрийнх нь гаднаас машиныг нь ачдаг болж байгаа нь машинтай борчууддаа хэтэрхий дээрэлхэж байгаагийн илрэл.
Зочин 2023-03-31 66.181.182.186
Бусад улсад зөвшөөрөлгүй газар байршуулсан бол эхлээд торгууль бичээд дуудаж 5-10 минут хүлээнэ. Ирээд торгуулиа төлөөд машинаа аваад явна. Хугацаа хэтэрвэл ачаад,
зочин 2023-03-31 66.181.181.198
Зөв шүү. Автобусны буудлаар дүүрэн зогссон халтуурчдыг ачаад яваач.