Зөвшөөрөлгүй газарт машинаа байршуулбал нэмэлт торгуультай

Хуучирсан мэдээ: 2023.03.31-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй газарт машинаа байршуулбал нэмэлт торгуультай

Зөвшөөрөлгүй газарт машинаа байршуулбал нэмэлт торгуультай

Түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг эрчимжүүлж, зогсоолын хүрэлцээтэй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаж байгааг нийслэлээс мэдээлсэн. Тодруулбал, зогсоол, талбайн хүрэлцээ муутайгаас иргэд нэгдүгээр эгнээ болон зөвшөөрөлгүй хэсэгт машинаа түр хугацаанд байршуулдаг. Ингэж орхисон машиныг жолоочид мэдэгдэхгүйгээр ачиж байгаагаас гадна E-Policy аппликейшнд мөн торгууль бичдэг байв. Иргэд үүнийг эсэргүүцсэн учир Хууль зүй дотоод хэргийн яам болон бусад холбогдох албаныхан журамд нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэн. Үүний хүрээнд эхний ээлжид 2022 оны арваннэгдүгээр сарын 30-наас нэгдүгээр эгнээд түр зогссон машиныг ачихаа болиод байгаа. Харин зөвшөөрөлгүй, машин тавихыг хориглосон тэмдэглэгээтэй газарт тодорхой хугацаанд орхисон машиныг ачиж буй.

Тэгвэл Авто зогсоол удирдлагын төвөөс өгсөн мэдээллээр “Журамд шинээр өөрчлөлт орох хүртэл хуучин заалтууд үйлчилнэ. Машин ачилтын төлбөр болох 60 мянган төгрөг бол зөвхөн ачиж, зөөвөрлөх үйлчилгээний хөлс.

Уг нь түр болон зогсохыг хориглосон тэмдэгтэй газарт байршуулсан машиныг ачихад 60 мянгаас гадна торгууль тооцдог.  Одоо энэ торгуулийг тооцож эхэлж байгаа. Хуучин журамд байсан ч хэрэгждэггүй байсан. Тиймээс зөвшөөрөлгүй газарт байршуулсан машинаа журмын хашаанаас авахад нэмэлт торгууль төлнө” гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын зөвлөл хуралдаж, “Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг нэгдүгээр сарын 27-нд хэлэлцсэн байна. Тус хурлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 101 дүгээр журамд оруулах саналыг боловсруулжээ. Үүнд:

  • Тухайн жилд дөрөв болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж төлөх
  • Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлтгэж байх үед жолооч ирсэн эсэх нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхгүй байх үндэслэл болохгүй
  • Тээврийн хэрэгслийн жолоочийг гурваас доошгүй удаа зарлан дуудах, утсаар залгах, мессеж хүргэх шат дараатай явуулахад ирээгүй бол тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлж, үндсэн төлбөрийг төлөх
  • Зөрчлийг бүртгэлийн мэдээллийн санд бүртгэх
  • Түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгслийг гаргахад бусад зөрчлийг арилгуулсан байх зэрэг байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж