ҮХНӨ: Ийм учраас л гишүүдийн тоог нэмэх ёстой?!

ҮХНӨ: Ийм учраас л гишүүдийн тоог нэмэх ёстой?!

ҮХНӨ: Ийм учраас л гишүүдийн тоог нэмэх ёстой?!

Улсын Ерөнхий прокурор Д.Жаргалсайханаас ирүүлсэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ өчигдөр /2023.03.30/ хаалттай горимоор хэлэлцэж, хоёрыг нь явуулах, нэгийг нь авч үлдэх шийдвэр гаргав. Өөрөөр хэлбэл, олонхын дэмжлэгтэйгээр Н.Наранбаатарыг бүрэн эрхтэй нь үлдээж, олонхын саналын дагуу Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээж авлаа.

Өнгөрөгч долоо хоногт нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн. Тиймээс энэ удаагийн парламент 73-уулаа болж “авлигын эсрэг реформ хийх”-ээр болж байна. Гэхдээ тэд “гар цэвэр, нэр цэвэр” хүмүүс биш. Гурван гишүүнийг авлигын хэрэгт холбож, чөлөөллөө гээд хууль тогтоох байгууллагын хулгай луйвар эцэслэгдээгүй. Цаана нь, Хөгжлийн банкны хэргийн шүүх хурлын зарлан дуудах авсан дөрвөн гишүүн /Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин/, нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан дөрвөн гишүүн /А.Адъяасүрэн, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд/  үлдсэн. Тэдний асуудал хэзээ ч орж ирж болно. Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнийн араас “шар шувтлах” үгүй хөндөнгдөж магадгүй, асуудал хэв, хэвээрээ үлдсэн гэсэн үг.

Хаалттай хуралдсан УИХ-ын чуулганд 75 гишүүнээс 66 нь оролцсон байна. Тэдний дийлэнх нь Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн бол ганц, Д.Бат-Эрдэнийн хувьд ганц хоёр хүний саналаар парламентаас явахад хүрсэн байна. Бүр чуулганы танхимд МАН-ын дарга нь, УИХ дарга, бүлгийн даргатайгаа гишүүдээ “манаж” байгаад арай гэж “Ажнай” Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх кноп даруулсан бололтой, хаалттай хаалганы цаана хуралдсан чуулганы нээлттэй мэдээллээс сонсоход.

1.

УИХ-ын гишүүд өнгө, мөнгөний өмнө өвдөг сөхөрсөн тохиолдол нэгээр тогтохгүй бий. Өмнө нь 2017 онд, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах Т.Аюурсайханы бланк дээр гарын үсгээ зурсан гишүүдийн кноп нэг тэрбум төгрөг хүрсэн. Тэр мөнгийг ЖДҮХС-гийн зээлээс гаргасан гэх шүүмжлэл дагалдаж, баримт дэлгэгдэж байв. Харин 2018 онд  нэр бүхий 27 гишүүний үндэслэлээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-аар хэлэлцэх үед эсрэг кноп дарсныхаа хариуд С.Жавхлан дөрвөн тэрбумыг авсан  гэх хардлага улс төрийн хүрээний хоол, ховны хачир болж байсан юм.  Энэ удаад ч “Ажнай” Д.Бат-Эрдэнийн мөнгө хүчтэй юу, Л.Оюун-Эрдэнийн албан тушаал хүчтэй юу гэх зодоон УИХ-ын чуулганы танхимд “өрнөсөн” бололтой.

Д.Бат-Эрдэнэ ангийнхандаа мөнгө тараасан үгүй нь мэдээж нотлогдохгүй, батлагдахгүй. Гэхдээ гишүүд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжихийн эсрэг байсан, Н.Наранбаатарыг авч үлдсэн хамгийн гол шалтгаан нь өөрсдөө энэ зовлонг дайрч мэднэ гэж айсных байх. Үнэндээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдоогүй улстөрч УИХ-д ховор. Захын санг ухах төдийд нэрс нь дурайтал гараад ирнэ.

Иймээс л жижиг улсын парламентын гишүүд нь цөөн байх тусмаа гаднын нөлөөнд автах нь хялбар.  Нөгөөтэйгүүр парламентын хараат бус байдалд хэн нэгэн нөлөөлөх магадлал өндөр. Парламентын 76 гишүүний 38-ыг нь худалдаад авчихсан байхад л “хүссэн дуугаа захиалж” болох эрсдэлтэй.  Захиалгын хууль баталлаа, лоббид өртлөө гэж хардах шалтгаантай бас шалтагтай байна гэсэн үг.

2.

Авлига, албан тушаалын хэрэгтэй нэр холбогдсон гурван гишүүний нэгийг нь авч үлдээд, хоёрыг нь явуулснаар УИХ авлигатай тэмцэж байна гэсэн үг биш. Харин ч энэ үйдлээрээ тэд авлигыг "дэмжиж" байгаагаа харууллаа. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгана гэдэг нь тэр хүнийг гэм буруутайг тогтоолоо гэж ойлгож болохгүй.  Бүрэн эрх нь түдгэлзсэн  хугацаандаа хууль шүүхээр үнэн зөвөө тогтоолгоод нэрээ цэвэрлэж, УИХ-д буцаж ирэх нь нээлттэй гэсэн үг.  Иргэд нь ч бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахыг гэм бурууг нь шүүн хэлэлцэж байна гэж  эндүүрэх нь бий.

Өнөөгийн парламентын нийт гишүүдийнх нь бараг 20 хувь нь авлига, хулгайтай холбогдсон. Бүгдийнх нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлье гэхээр парламент нь бүрэн бүрэлдэхүүнээрээ хугацаанаасаа өмнө тарахдаа тулна. Тиймээс парламентын тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй гэж УИХ-ын гишүүд болгоомжлох болсон.

Харин гишүүдийн тоог нэмсэн тохиолдолд хоёр байтугай хорин гишүүнтэйгээ ёс зүйн хариуцлага тооцоход асуудалгүй.

3.

Гишүүдийн тоог нэмснээр авлигач, хулгайчдын тоо өснө гэж олон нийт шүүмжилдэг, эсэргүүцдэг. Харин ч параментын гишүүдийн тоог нэмснээр авлига буурна, хулгай багасна. Ядаж л УИХ-ын танхимаас хулгайлах нь  багасна гэсэн үг .  Хуульч, дипломатич П.Баяр нийтлэлдээ  “…Нэг гишүүний нөлөө, эрх мэдэл буурч авлига, эрх мэдэлтний хулгай хумигдана. Нийгмийн олон бүлгийн төлөөлөл УИХ-д орж, хууль тогтоох байгууллагын бүтээмж нэмэгдэж, бодлого, хууль тогтоомжийн чанар сайжирснаар амьдралд ойр байж хэрэгжих боломжтой болно. Хууль тогтоомж нийгмийн харилцааг оновчтой зохицуулснаар амьдралын чанарт мэдэгдэхүйц үр нөлөө үзүүлдэг. Нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцооны шинэчлэл хийгдсэн, гэмт хэргийн тоо буурсан, хувийн хэвшил дэх төрийн оролцоо буурсан гэх мэт эерэг үр дүн гарсан жишээ олон бий”-гэж.

2016, 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас бор халзан хонь дэвшсэн ч гарч ирэхээр байсан. Өнөөдрийн улс төрийн сценарийг харахад МАН засгийн эрхээс тийм ч амар буучихгүй нь бололтой.

Хэдийгээр АН даргатай болсон ч хэрүүл зарга нь дуусаагүй л байна. Бүртгэл нь Л.Гантөмөр дээр, гэрчилгээ нь Х.Баттулгад, тамга нь С.Эрдэнэ. Монголын шүүх МАН-ын захиалгаар АН-аар жинхэнэ янаглан тоглож байна.

Иймээс парламентад сөрөг хүчний, бусад намуудын оролцоог хангахын тулд гишүүдийн тоог нэмэх нь нийгэм, эдийн засагт хэрэгтэй. Гээд ҮХНӨ ард иргэдээс, АН, МАН-аас хамаарахгүй. ҮАБЗ-ийн гурав санал нэгдэж чадвал ҮХНӨ явна. Үгүй бол 76-гаа холимогоор сонгох хувилбараар явах болов уу, Д.Амарбаясгалангийн мэдэгдлээс уншиж, сонсоход.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2023-03-31 220.108.217.252

УИХ-ын ГИШҮҮНИЙ ТОО НИЙТ ХҮН АМД, НИЙТ СОНГОГЧДЫН ТООНД ХАРЬЦУУЛАХАД ДЭЛХИЙ ДЭЭР ХАМГИЙН ОЛОН БАЙГАА, 1 ГИШҮҮНД 45000 ИРГЭН, 30 000 СОНГОГЧ ОНОГДОЖ БУЙ ЮМ, ТЭГЭХЭЭР ТОО НЭМЭХ ОГТ ШААРДЛАГАГҮЙ ЮМ.

Avatar

Иргэн 2023-03-31 202.21.100.59

Юун 152 вэ? Авилгачид ихсэнэ гэсэн үг. Зүгээр тэр элдэв хэрэг төвөгт холбогдсон хүмүүсийг намын жагсаалтруу оруулахгүй байх, ингэх гол арга нь намын жагсаалтыг намын гишүүд эсвэл ард иргэдээрээ саналыг нь аваад жагсаах хэрэгтэй. Бараг том платформ, аппликейшн дээр нээлттэй байдлаар 7 хоног зарлаад хүмүүст шууд харуулаад, танилцуулаад сонгосон ч болно. 76 хүн авилга авдаг, 152 болохоор авилга авахаа больдог гэж хаана ч тийм Шинжлэх Ухаан, судалгаа байхгүй шүү.

Avatar

batdorj 2023-03-31 192.82.91.2

neg dabldaad 152/demjij baina/

Avatar

Нэргүй 2023-03-31 122.201.22.11

Нэг их олон дархлаатай луйварчдын цугладаг газар болох вий дээ. Дээд, доод хооёр танхимтай болговол дээр дээ

Avatar

зочин 2023-03-31 66.181.166.84

Гишүүдийн тоог нэмнэ гэж Хүн Доржханд Ардчилсан намынхан дэмийрдэгээ болих хэрэгтэй, Олон түмэн дэмжихгүй гээд байхад

Avatar

Монгол 2023-03-31 66.181.160.20

МАН анх гаргаж тавьсан нэр хүнд нь олны дунд унаад байгаа учраас зүгээр л булхайгаа нууж ганц хоёр кнопны санал авах тактик боловсруулсан одоо ҮАБЗ нь шиидвэр гаргаад дэмжээд явна сонгуулын насны хүн амын 80 % нь улаацан өнөө үеииг тооцоолсон л байж таарна эрх баригч намын гишүүдэнч нам нь ч хард түмэнээ эх орноо гэсэн өчүүхэн ч сэтгэл алга яаж ийж байгаал ялалт байгуулах нь шүдний өвчин болж байгаа гэсэн үг сонгууийн дүнг хар машинаар тоолох юм бол бүр ОК

Avatar

СОНГОГЧ 2023-03-31 202.9.46.143

152-г эрс эсэргүүцэж байнаа

Avatar

Irgen 2023-03-31 70.187.210.175

Gishyydiin to memes gesen teneg bodloo boli.chino boroonoor gedeg bolj Baih shivdee.

Avatar

bodit unen 2023-03-31 192.82.66.41

too ih bolloo ged haana saijirna gd bgaan turuus hulgai hij ideh hun n l ulam olon bloh n ysan idej uuj hanadaggui novshnuud ve. 76 blaa gd haana mongolin ard tumnii amidral saijraad baigaan. uls ornoo hugjuuleh setgel zutgel bval 76-aas baga baisan ch bno setgelgui bol 200 bolood ch nemer baihgui too bish ur dung n bdooch

Avatar

гайхмаараа 2023-03-31 66.181.189.45

Бүх хятадын ардын их хурал 3000,ану конгресс 450,сенат 100,оросын дум 450 гишүүнтэй юм байна.Дэлхийд эдийн засаг,цэрэг,улс төрөөр тэргүүлэгч гүрнүүдийн статистик ийм байх юм.тэгэхээр хүн амын өсөлтийг харгалзан гишүүдийн тоог нэмэх гээд бгаа нь цэвэр тархи угаалт бөгөөд хамгийн ардчилсан улс ану д л гэхэд 22оны байдлаар хүн ам нь 331 427 229 ба нийт гишүүдийн тоо 550 бөгөөд тэд нар 331 427 229 хүнээ төлөөлөөд болоод байгаа нь гайхмаар ба дуураймаар.

Avatar

Нэргүй 2023-03-31 66.181.189.45

3.5сая хүнтэй монгол152 гишүүнтэй болох ёстой гээд бгаа нь дэлхийн жишгээр бол хятад 91500,ану 17000,орос 8500 гишүүнтэй байх гээд бгаамдаа, пропорцоор бодоход.Энэ 76дотор пропорц бүү хэл үржихийн хүрдээ бүтэн мэддэг нь хэд болдоо хөөрхий гэж

Avatar

Хулгайч нарын тоо нэмэгдэнэ 2023-03-31 192.82.69.120

хэр олон гишүүнтэй болно тэр хэмжээгээр хулгайч нарын тоо нэмэгдэнэ. Пропорцилоод үзэхэд тийм байна. Энэ хэдийг яая гэж байхад … Төрийг данхайлгах юм ярих юм даа.

Avatar

Нэргүй 2023-03-31 202.126.89.189

Их хурлын гишүүдийг 90 дээш гаргаж болохгуй худлаа их хуралд санаархсан шалдан намуудын явуулга нөгөө жаран ухна шиг юм болох нь л дээ дээр нь ажлын алба гээд 300 хүн хэрэгтэй болно бүх орон тоог өөрсдөө нэмээд байх юм төрийн нийт албан хаагчийг 30000 болгох хэрэгтэй одоо барга 200000 хүрээд бна тэгвэл ажил сайжрана нэг л их хийх ажилгүй амарсан хүмүүс төрийн албыг 6 өдөртэй болгоод одоо хийж байгаа нэг хүнд таван хүний ажил өгөөд цалинг 3 дахин нэмээд өг дээр үед яаж болж байсан гэж бодож бна

Avatar

Нэргүй 2023-03-31 64.119.25.230

Нөгөө жэнко, офтек Голомтийн Баясаа таг чиг яаасан вэ.

Avatar

Нэргүй 2023-03-31 202.126.90.137

нэмэх хэрэгтэй. 20 хүнийг бол яаж ийж бгад лоббид оод шийдвэр гаргуулна. 38 г ч мөн адил. тийээс 100 ч юмуу болгож бж энэ хүмүүсийн эрх мэдэл багасна

Avatar

Нэргүй 2023-03-31 64.119.22.245

Хулгайч гишүүдийг орлох шаардлагаар гишүүдийн тоог нэмэх гэдэг тэнэг үндэслэл. Харин хулгайчдыг сонгогдох бодомжийг хаах нь намуудын төлөвшил үүрэгтэй холбоотой. 76 гишүүдийн хариуцлагын асуудал нэгэнт төрийн ачаа даана гэж сонгогдсон бол ажлаа хийх үүрэгтэй.

Avatar

Иргэн 2023-03-31 202.126.89.66

Тэжээвэр хулгайчдын тоог нэмэх шаардлагагүй.

Avatar

зочин 2023-03-31 202.21.120.66

сэтгүүлч Нямсүрэн таныг улстөрчдийн захиалгаар үүнийг бичиж бна гэж хардах бүрэн үндэслэлтэй байна УИХ 38 хүнийг худалдаад авсан хүн 76-г худалдаж авч чадахгүй гэж бодоо юу таныхаар энэ хулгай зэлгэй ингээд мөнхөд байгаад байхнээ тэгээд УИХ-н гишүүдийг худалдаж аваад л ай.Таны санааны цаад утга нь Ард нийтээс сонгогдож чадахгүй. намын нэрсийн эхний 38-д багтахгүй улстөрчийн захиалга цухуйж бна УИХ-н гишүүдийн тоог нэмбэл намын жагсаалтад багтах горьдлоготой хүний захиалга бна

Avatar

Нэргүй 2023-03-31 66.181.160.32

Одоогийн УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл мөн үү? Биш!! Яагаад гэвэл: тэд бол улс төрийн намууд (бүлэглэл)-ээс нэрийг нь дэвшүүлээд ард түмэнд "Та нар сонгоодох!" гээд тулгаж сонгуулсан хүмүүс!! Парламентад жинхэнэ ард түмний төлөөлөл бий болгохын тулд иргэд дотроосоо нэр дэвшүүлсэн хүмүүсээ сонгох ёстой! Үүний тулд АИХ хэрэгтэй! АИХ-аас байнгын ажиллагаатай УБХ-ыг сонгоно!!! 2 танхимтай парламент- ГАРЦ!!!

Avatar

иргэн ... . 2023-03-31 202.21.107.10

Одоо Аюурсайхан чинь Та нөхөдийн бульхайг нэр устай нь нэгд …нэгэнгүй хэлж эхэлнэ дээ… Та нар сонсоод бүгд том хар шил..Том ХАР МАСКА зүүгээд л явах цаг чинь ойртож байна шүү…..Зээл … Луйвар … ЯНХАДАЛТ …өмч хулгайлсан… Офшорт байрлуулсан мөнгө энэ тэрийг чинь зах зухаас нь ил болгоно гэж байна шүү…..Чочирдох хэрэггүй … тэгээд даралтаа ихэсгэх хэрэггүй … НЭГ Юм уу..хоёр худагт очиж зөөх ажил гарах байх шүү хатуухан хэлбэл….

Avatar

966 зочин 2023-03-31 139.5.216.226

УИХ тарааж Ард түмний Хурлыг хуралдуулж үндсэн хуулийн өөрчилтийг хийх замаар тогтолцооны өөрчилтийг хийж чадвал монгол улс хөгжих болно. АТХ д нэгдэхтүн

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-03-31 202.21.107.10

Ёстой бүтэхгүй асуудал … Одоо 76 гаа цөөлж … хэргхийсэнийг нь шоронд нь явуулаад .. Говьсүмбэр,, Дундговь ..Сүхбаатар мэтийн жижигхэн .Аймаг бүрээс нэг хүн.. Олон 80 000 дээш хүнтэй аймаг.. 2 хүн УБ аас ДҮҮРЭГ бүрээс нэг хүн болоошдэй……

Төсөв хэмнэнэ …Мөнгө идэх зав завсар гарахгүй болно оо….Хууль гаргаад л сууж байг даа. Тэтгэвэрийн хүн бараг тал нь байвал ч болно доо… ТВ Саранчимэг..Оюунчимэг нүүд хүүхдээ сургуульд явуулсан бол болоош дээ… .

Avatar

Нэргүй 2023-03-31 66.181.160.95

чанартай 10 хүн байхад л болно хуцаад байгаарай

Avatar

Зочин 2023-03-31 66.181.160.51

Өөө тийн….. чанартай 10 ийнх нь нэг нь чи өөрөө тэээ …

Avatar

Нэргүй 2023-03-31 188.162.254.108

УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Нэргүй 2023-03-31 202.9.46.41

Гишүүний тоог нэмчихвэл улс төрийн нөлөөлөл нь, дагаад авилга ч багасна. Олон хүн хууль боловсруулахад оролцож, сайн хууль гардаг болно. Зардал нэмэгдэнэ гэж бухимдаад байгаа хүмүүст хэлэхэд: одоо байгаа зардлыг нь хасчихад л болно шд. 4-5 туслахын оронд 2 туслахтай болгоод, элдвийн хөнгөлөлт тусламж, тусгай хангамжгүй болгоход л гүйцээ

Avatar

бат 2023-03-31 202.9.46.214

Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орж улс хөгжинө

Avatar

Иргэн 2023-03-31 192.82.69.208

76 гишүүн бага тоогоор 42 их наяд төгрөг төсвөөс идсэн. 76*2 болсон нөхцөлд энэ тоо хамгийн багадаа 84 их наяд төгрөг. Монгол Улсын 2 жилийн ДНБ-ийн тоо. ЖДҮ, Хөгжлийн банк, төсөв, тендер, гадаадын зээл тусламж бүгд эд нарын гараар орно. УИХ-ын гишүүдийн цүнх баригчдыг албан тушаал томилох гээд, болохгүй бүтэхгүй бүх зүйл УИХ гарч байна…. Сүүлийн 33 жилд Монгол Дубай, Катар болох бүрэн боломж байсан.Улсыг хөгжүүлэх мөнгө Хэдхэн гэр бүлийн карманд орсон. Багадаа 200000 монгол гадаадад ажиллаж бай

Avatar

Нэргүй 2023-03-31 124.158.107.98

Хулгайч нарыг сонгосон нь гишүүдийн тоог нэмэх үндэслэл болохгүй. Хулгайч сонгохоо л болье. авилга албан тушаалын хэрэгт ямар нэгэн байдлаар нэр нь холбогдсон хүмүүсийг намын жагсаалтанд ч оруулж болохгүй.

Avatar

г 2023-03-31 103.80.210.101

76 аагаа яах вэ гэж байхад бас нэмэх та нарын ямбалах гэж ард түмэн татюаро төлдөггүй юм битгий горьд юу тоо нэмэх

Avatar

Монгол хүн 2023-03-31 202.126.89.163

Элбэгдорж, Хурц, Женко тэргүүтэй мафийн эзэд, хамгийн том хулгайчид хэзээ жангаа идэх вээ.

Avatar

зочин 2023-03-31 66.181.181.198

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН НУРУУНД НЭМЖ АЧАА ҮҮРҮҮЛЭХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ.
ОДОО БАЙГАА 76-ГАА ЯДАЖ ХОТ ХӨДӨӨД НЬ ТЭНЦҮҮ ХУВААЧИХ. ХОТОД ХҮН АМЫН 50% НЬ АМЬДРАХ
БОЛСОН. ИЛҮҮ ХООЛНЫ САВ ТЭЖЭЭХ ЧАДАЛ АРД ТҮМЭНД БАЙХГҮЙ БОЛСОН БОЛОХООР ТЭДНИЙ ТОЛГОЙГ
УГААХ ХЭРЭГГҮЙ.

Avatar

Нэргүй 2023-03-31 202.9.40.244

шудрага бх бла бла нүдэнд харагдаж гарт баригдахгүй харицангуй ойлголт. жишээ нь ах дүү олуулаа өссөөн ёстой хоол унд дээрээ алаан болж өөрийн арга ухаанаар хоолоо олж иддэг бсан хүүхэд тлм болоод мөн тэр зангаараа хулгай хийгээд тэрийгээ шудрагаар явж бна гэд ойлгоод байвал энэ ойлголт хүн бзхэнд адилгүй. гол санаа бол хууль мөрддөг бх ёстой. гишүүдийн тоог нэмж эрх мэдлийг нь багасгах нь зөв

Avatar

Нэргүй 2023-03-31 103.212.118.239

76 хулгайч аа яая гэжийн. тоо нэмэгдвэл бүүр дийлдэхгүй больж үз

Avatar

fhjfdjhhjfd 2023-03-31 66.181.165.89

Сонгуулийн тогтолцоог пропорцианал болгох хэрэгтэй

Avatar

jhghjgfd 2023-03-31 66.181.165.89

Энэ бол тархи угаалт. Гишүүдийн тоог нэмэх шаардлаггүй. Хариуцлагыг чангаруулах, ил, шудрага болгох хэрэгтэй. Хулгайч нарыг нийгэмд ил тод зарлах хэрэгтэй. Хууль хүчний байгууллагыг шинэчлэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж