УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг хэвээр үлдээж, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Энэ талаар УИХ-ын гишүүдээс байр суурийг нь тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Гурван гишүүний асуудлыг хаалттай хэлэлцэж гишүүд нууцаар санал өгсөн. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай байнгын хорооны шийдвэрийг дэмжихгүй гэдэг дээр дийлэнх гишүүд санал өгсөн. Үлдсэн хоёр гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх нь зүйтэй хэмээн дэмжсэн. Нийт 65 гишүүн оролцсон.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: Гурван гишүүний асуудалд цаасаар санал хураасан. Н.Наранбаатарын эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэнгүй. Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжлээ. Хууль эрх зүйн хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь түдгэлзсэн хоёр гишүүн хууль хяналтын байгууллагаар шалгуулж дуусаад, эрхээ сэргээлгэх боломжтой.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: УИХ-ын 75 гишүүнээс 66 гишүүн санал хураалтанд оролцсон. Тооллогын комиссын ахлагчаар Б.Баярсайхан гишүүн ажилласан. Үүнээс гадаад томилолттой зургаан гишүүн бий. Миний хувьд МАН-ын бүлгээс гаргасан шийдвэртээ үнэнч байгаа. Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь одоо ч хэвээрэй. Миний хувьд санал хураалтыг ил болгох дээр санал нэг байгаа. Иргэд нээлттэй харах ёстой. Прокурорын байгууллагаас хувь хүнтэй холбоотой хэрэг, мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас нууцаар санал хураах хүсэлт тавьдаг. Харин хэлэлцүүлгийг нь цаашдаа нууцаар явуулаад гишүүдийн санал хураалтыг ил болгочиход буруудах юмгүй. Бүрэн эрх нь түдгэлзсэн хоёр гишүүний хувьд хууль шүүхийн байгууллагаар шалгуулаад гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ын тогтоол гарч бүрэн эрх нь хэрэгжээд явна.
Хүний мууд их дурлаж болдоггүйг ойлгосон уу 2023-03-30 122.201.31.35
Наранбаатар чинь жинхэнэ зартай нүүрсчин хүн шүү дээ. Олон гишүүдэд овоо сайн мөнгө тараасан байх даа. Аюурсайхан хөрөнгөө хураалгаад 5-6 жил баттай авна даа.
Зочин 2023-03-30 64.119.21.236
жүжиг юм бол чинь цэвэр хуурай болоод л өндөрлөнө биз юун аалзны тор байж худлаа савсан сэвсэн болж таарна
Зочин 2023-03-30 202.126.89.39
тогтохсүрэн цалингаа бүгдийг нь сонгогчиддоо тараачихаад юугаар амьдраад байдаг юм болдоо
Зочин 2023-03-30 103.229.122.135
Гэм буруугүй нь тогтоовол буцаж их Хурлын гишүүн болно энч худлаа манай хуулийнхан буруудахгүйн тулд заавал нэг юм тохно гэж ажилдаг шдээ нэг ёсондоо хүн байвал хэрэг олдоно гэсэн Сталины онолоор ажилладаг нь үнэн шдээ
Зочин 2023-03-30 64.119.16.237
Орон нутгаас сонгогдсон аймгийн дарга байсан нэлээд гишүүд бий. ТЭД НАРАНБААТАРЫГ АВЧ ҮЛДЭЖ Л ДЭЭ.Гэхдээ үүнийг буруу гэхэд хэцүү.Ажнай Бат-Эрдэнэ бол бүр олон жилийн өмнөөс Өмнөговийн нүүрсээр оролцсон хүн. тэндэх бүх сайн муу юмыг хэдэн арван жилээр мэднэ.Хөзрөөр бол хүн биш юм гэхэд ТАМГА ХӨЗӨР. Түүний дэргэд Наранбаатар ТООН ХӨЗӨР БИЗ.Аюурсайханыг авч үлдвэл бослого гарна биз.