Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн талаар өнөөдөр /2023.03.30/ Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Г.Мөнхбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өмнө нь ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн нөлөө бүхий этгээд болох Учка хочит Н.Мөнх-Учрал, хуруугүй хочит Х.Оюунболд, Гураа хочит З.Гурвансайхан, Зана хочит Занабазар нар бүлэглэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нэр бүхий иргэний тээврийн хэрэгслийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан, айлган сүрдүүлж, хүч хэрэглэн хохирогчийн “Lexus 570” маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар авсан гэмт үйлдэлд цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эдгээр этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.
Шалгалтаар тухайн этгээдүүдийн гэр болон тээврийн хэрэгслээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй 20 см урттай хийн гар буу, хутга зэргийг хураан авсан. Учка хочит Мөнх-Учрал нь 2002-2022 онуудад Эрүүгийн хуулийн
- 123.3 /Хулгайлах/,
- 126.1 /Хүчиндэх/,
- 147.2, 148.1 /Залилан мэхлэх/,
- 149.1 /Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх/,
- 181.2 /Танхайрах/, 261.1 /Оргон зайлах/,
- 98.1 /Хүнд гэмтэл учруулах/,
- 20.16 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/,
- 2.1, 20.7 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, зэрэг ялаар шийтгэгдэж байсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авах, тээвэрлэх, хадгалах үндэслэлээр удаа дараа цагдаагийн байгууллагад шалгагдаж, ял эдэлж байсан бөгөөд тогтмол биедээ зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл авч явдаг этгээд юм.
Амраа хочит Амартүвшин нь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан 30 орчим этгээдтэй бүлэглэн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах компанийн захирлыг айлган сүрдүүлж, заналхийлэн 10 сая төгрөг шилжүүлэн авсан гэх хэргийг мөрдөн шалгаж байна.
Хэнтий аймгийн Батноров суманд үйл ажиллагаа явуулдаг жоншны нөөц бүхий газрыг өмнө нь ял эдэлж байсан Эрдэнэбулганы бүлгийн дөрвөн этгээд өөрсдийн мэдэлд авах зорилгоор Нөхөрлөлийн дарга ажилтай “М”-ыг айлган сүрдүүлж заналхийлсэн зэрэг гэмт үйлдлүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хоёрдугаарт, урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан Баттулга нарын гурван этгээд нь 2022 оны долдугаар сараас эхлэн “MGM.Casino” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж, бусдын банкны дансыг ашиглан, бооцооны мөнгө авч, хууль бус орлогоо нуун дарагдуулан иргэдэд 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн
- 20.17 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/,
- 18.6 /Мөнгө угаах/ зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Иймд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн талаарх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны 262425 дугаарын утсаар болон биечлэн өргөдөл, гомдол гаргавал цагдаагийн байгууллагаас нууцлал, аюулгүй байдлыг ханган шалгах болно" гэв.
Зочин 2023-03-30 66.181.180.240
нийгэмд маш аюултай маш аюултай хүмүүсийг нийгмээс тусгаар байлга
Зочин 2023-03-30 202.131.225.197
Тэр хочит тэр ч гэх шиг. Гэтэл зүгээр л нэр нь байдаг шаасан, нохойн бааснууд.
хүннү 2023-03-30 202.55.188.103
Нэг л барьсан бол байх газарт нь 20 жил байлга. Наад нөхдүүд чинь монгол улсд нэмэр болох нь өнгөрсөн. Ажлаа хиж байгаа хүмүүсийг дээрэмдээд зүгээр байлгахгүй нь. Нөгөө “Барын зулзгыг бага дээр нь” гэдэг байхаа.
Зочин 2023-03-30 103.57.93.230
манай цагдаагийнхан хулгайж дээрэмчдээ яаж чаддагүй юм билээ мани мэтийг бол дээрэлхүү харьцана жоохон алдааг нь ашиглаад юм салгах гээд лл
Зочин 2023-03-30 202.55.188.103
Тийм биш ээ. Энэ засархгүй дээрэмчдийг барьчихсан л байна.
Зочин 2023-03-30 192.82.68.128
Зэвсгэлсэн этгээд явуулаад л байсан юм уу
Зочин 2023-03-30 202.126.90.124
шууд цаазаар авах хэрэгтэй бцсдад нь сургамж болог
Зочин 2023-03-30 188.162.254.109
Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!
иргэн 2023-03-30 192.82.90.39
Шууд бууд
Зочин 2023-03-30 192.82.69.248
Хулгайчдыг хориод улс нэмж хохирно. авгай хүүхдийн ил зарлаад өөрсдийн цаазал шээнүүдийг.
Зочин 2023-03-30 192.82.72.216
ясыг нь цайтал хорь. Бүх насаар нь.
Зочин 2023-03-30 192.82.82.163
БУУДААД БАЙ ШУУД, НААД ШОВШОО
Зочин 2023-03-30 64.119.16.237
ЗАСРАХГҮЙ ИЙМ ХҮМҮҮСИЙГ ШОРОНД НЬ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ХЭРЭГТЭЙ.ЭД НАР ЧИНЬ МУУХАН ХУУЛЬЧААС ИЛҮҮ ЭРҮҮГИЙН ХУУЛЬ МЭДЭЖ БАЙГАА ДАА.
Бадарч тахар 2023-03-30 192.82.74.196
Сүртэй хэрэг хийчихээд сайн л бол жил зургаан сар сууна ш дэ ! гарч ирээд дахиад л хийнэ ! монголд жаргалтай !
Зочин 2023-03-30 66.181.161.39
ялыг нь чангал даа одоо
зочин 2023-03-30 66.181.181.198
Рекетүүд өндийжээ. Засралыг олдоггүй ийм нөхдүүдэд нар бүү харуул.
Байдаг газар нь байлга. Харин татвар төлөгчдийн хөлсөө дуслуулж олсон мөнгөөр ийм хулгайчуудыг
шоронд тэжээх хайран байна даа. Цагдаа сайн ажилласан байна.
Зочин 2023-03-30 202.21.108.1
ingeed tsaazaar avah yal heregtei bgaam daaa.