Н.Наранбаатар: Би овойж оцойсон хөрөнгөтэй хүн биш | News.MN

Н.Наранбаатар: Би овойж оцойсон хөрөнгөтэй хүн биш

Н.Наранбаатар: Би овойж оцойсон хөрөнгөтэй хүн биш

Н.Наранбаатар: Би овойж оцойсон хөрөнгөтэй хүн биш

УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-Та хэргийн материалтайгаа танилцаад гарын үсэг зурчихсан байсан юм уу?

-Хэргийн материалтай танилцаагүй.

-Прокурорын байгууллага эрх баригчидтай нийлж улс төр хийж байна гэж зарим хуульч үзэж байна. Улс төрийн нөлөө орсон гэж үзэж байна уу?

-Ер нь бол би хэрэг хийгээгүй шүү дээ. Шүүх тогтоох байлгүй дээ.

-Өмнөговь аймгаас сонгогдсон хоёр ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирлээ. Өмнөговийнхон төрд төлөөний хүнгүй боллоо шүү дээ?

-Төрд төлөөлөх хүнгүй л болчих гээд байна л даа. Өмнөговь аймаг бол том бүс нутаг. Шинэ сэргэлтийн бодлоготой холбоотой бүх том төслүүд манай аймагт хэрэгжинэ. Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчны багц хууль гэх мэт олон чухал хууль хэлэлцэнэ. Байж байвал таван үг хэлмээр байна.

-Прокуророос таны 16 обьектыг битүүмжилсэн гэсэн. Таныг гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн тохиолдолд хичнээн обьектод нэгжлэх хийх талаараа хэлсэн үү?

-Тийм асуудал байхгүй. Прокурор андуурсан байх. Надад битүүмжлүүлээд байх обьект байхгүй.

-Таныг төрсөн дүүгийнхээ компанийн тээврийн хэрэгслийг тээврийн дараалал зөрчүүлж оруулж ирсэн гэж буруутгаж байгаа. Үүнд тайлбар өгөөч?

-Манай төрсөн дүү бизнес хийдэг. Хоёр машин ном журмаар нь оруулж ирсэн. БНХАУ-ын гаалийг аргалж, дараалал зөрчүүлж оруулж ирнэ гэсэн зүйл байхгүй. Тээвэр зуучийн компаниариа оруулж ирсэн. Одоог хүртэлт тээвэрт яваагүй зээлээ авсан түүнийгээ төлөөд явж байгаа.

-Таныг дүүгийнхээ компанид 60 сая төгрөгийн тендер авч өгсөн гэж буруутгаж байна лээ?

-Намайг Өмнөговь аймгийн Засаг даргаар 2017 онд ажиллаж байхад 70 сая төгрөгийн тендер зарлахад 60 саяар орсон. Өөр өрсөлдөгч байгаагүй учраас авчихсан юм билээ. Миний хувьд Засаг даргаар ажиллаж байсан учраас захирамж гаргах үүрэгтэй. Засаг даргын Тамгын газраас шалгаруулаад оруулж ирсэн. Миний хувьд АТГ-т ашиг сонирхлын эсрэг мэдүүлгээ зураад өгсөн. Ер нь бол Засаг дарга хийж байсан хүнээс энэ мэт жижиг сажиг юм олдох л юм билээ. Үүнд ашиг хонжоо хайгаад байсан зүйл байхгүй л дээ.

-Таныг үл хөдлөх хөрөнгийн үндэслэл нь тогтоогдохгүй байгаа гэх мэдээлэл бий. Та зарим хэвлэл мэдээллийн байгууллагад тайлбар өгөхдөө “УИХ-ын Тамгын газраас хөдөө орон нутгаас ирсэн гишүүдэд орон сууцны дэмжлэг үзүүлсэн” гэж мэдэгдсэн байсан. Хэдэн хувийн дэмжлэг олгосон юм бол?

-Маршал таунд орон сууцны асуудал бий. Хэвлэлээр мөрдөн байцаалтын мэдээллүүд гараад ил болчих юм. Уг нь би ярихгүй л байгаа л даа. УИХ-ын гишүүн болоод Маршал таунд дөрвөн өрөө байр авсан. Хуучин байраа зараад дээрээс нь УИХ-аас хөдөөгийн гишүүдэд өгсөн дэмжлэгийг нийлүүлээд, үлдсэнийг нь Хаан банкнаас, үлдэгдлийг нь ах дүү хамаатан саднаасаа аваад төлсөн юм. Нэг байртай болсон чинь үндэслэлгүй хөрөнгөжсөн болчих юм.

-Хэдэн төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бэ?

-50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Хуучин байраа 250 сая төгрөгөөр зарсан. Хамж шимээд дөрвөн өрөө байр авсан. Тэгээд л үндэслэлгүй хөрөнгөжсөн болоод явчихлаа. Эдгээр тайлбар, баримт нотолгоогоо гаргаж өгсөн. Шүүх нь зөвөөр шийдэх байх. Бусаар би овойж оцойсон хөрөнгөтэй хүн биш. Төрийн ажил хийгээд л явж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2023-03-30 220.108.217.252

ЧАМАЙГ ГАНЦ ӨНДӨР ҮНЭТЭЙ БАЙР АВСАН ГЭЭГҮЙ, НҮҮРСНИЙ ТОМ ХУЛГАЙТАЙ ХОЛБООТОЙ ГЭЖ ТҮДГЭЛЗҮҮЛЭХЭЭР ОРУУЛСАЙН ЮМ БИШҮҮ, ЧИ Ч ЭНД ТИЙМ ЦЭВЭР ХҮН БИШ ДЭЭ.

Avatar

staivan 2023-03-30 192.82.65.24

50000000 ih mungu shuu ulsiin ih hural baliar um hiihee boli 250000000 iar hotod saihan bair avhashdee buzaruud bertegchin zan uhamsar doroigoo haruulah umdaa huden deer il shunal ni haragdaj bna

Avatar

Зочин 2023-03-30 192.82.67.178

Чич бас л бүтэхгүй шаар даа
Танай аймгиин орос Батхуяг гэж б****л п***а чинь чамайг матсан юм бишүү
Батхуяг оросын эрлииз донтой өвгөн олон жилиин өмнө Хөвсгөлиин Б гэдэг хүүхнииг хүүхэдтэй болгоод зугтсан шүү

Avatar

ӨМНӨГОВЬ 2023-03-30 202.9.46.248

НАРАА ГИШҮҮНЭЭС УХААД2 ЮМ ГАРАХГҮЙ ДЭЭ. ХАРЬЦАНГУЙ БОДЬ ХҮН. ГОВИО ГЭСЭН СЭТГЭЛЭЭ ГЭЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. АМЖИЛТ

Avatar

Зочин 2023-03-30 194.33.45.121

Ийм өлбийсөн оркууд улс хөгжүүлнэ гэж байхгүй ээ.Юм үзээгүй пста өөрийгөө хөлжүүлэх гэж зүтгэсээр байгаад хугацаа нь дуусна

Avatar

өм 2023-03-30 139.5.216.63

театр музейн барилга энэ санаачилж бариагүй. энэ ёстой юуч хийгээгүй хулгайч.

Avatar

доржзопов 2023-03-30 139.5.216.63

чи бузар хулгайч дарвайсан пиз… аймгийн дарга хийж шүү байхдаа төсвийн тэр тэр бум таг хөийг ЦОГЖАВХЛАН гэдэг дэлгүүрээр дамжуулж улсынаа сан. мөн аймгийн МХГазрын дарга асан мөнхтулгаиай нийлж номыгон улмаас алттай @ороо гаргасан.. гээд өчнөөн асуудал бийр дуусаагүй. чамайг дахиж оруулна

Avatar

ӨМНӨГОВЬ 2023-03-30 202.9.46.248

ХӨӨЕ ЧИ ЭРҮҮЛ ҮҮ. УХААНАА АЛДЧИХСАН ХОГ БАЙНА НУТГИЙНХАН НАРАА ГИШҮҮНЭЭ САЙНААР ЯРЬДГИЙГ СҮҮЛИЙН ХЭД ХОНОГТ ХАНГАЛТТАЙ МЭДЭРЛЭЭ.

Avatar

зочин 2023-03-30 202.179.15.71

Тийм ариухан цэвэрхэн амьтан бол шүүх дээр нэрээ цэвэрлээч нотлох баримтаа ил болгооч

Avatar

Ингэж хэлнэ л дээ 2023-03-30 192.82.69.120

Эд иймэрхүү юм ярьдаг улс. Цаагуураа асар их хулгай хийчихсэн байгаа даа

Avatar

Зочин 2023-03-30 192.82.64.153

гӨЛӨГ

Avatar

Зочин 2023-03-30 64.119.22.170

Хунхууз царайтай писдаа вэ?

Avatar

ЗОЧИН 2023-03-30 202.70.44.46

Аль залуугаасаа хулгай хийсэн одоо боллоо, Хулгайчуудаасаа салцгаая

Avatar

Зочин 2023-03-30 192.82.89.55

Аймагтаа нинжа нарыг дураар нь дургиулсныхаа хүчинд гарч ирсэн гэж сонсож байсан

Avatar

өнөрө 2023-03-30 43.242.241.151

орон нутагт ажиллаж байсан, төрийн л хүн шдээь юм хийх гээд л байдаг хүн. аймаг нь энэ хүний үед царай зүсээ сайжруулсан шдээ. театр музейг санаачилсан гээд л

Avatar

Soок 2023-03-30 202.126.88.169

нүүр царай, дүр төрх нь нил заль, хорчин

Avatar

Харамсалтай 2023-03-30 64.119.17.64

Жижигхэн хамгийн хамгийн жижигхэн туулай хэдэр зан өнөөдөрийн нөхцөлд хүргэсэн болов уу.

Avatar

Зочин 2023-03-30 103.212.117.44

Батэрдэнэтэй нийлж нүүрс хулгайлсан хулгайч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж