Туркийн анхны цөмийн реакторын нээлтэд Путин оролцоно

Хуучирсан мэдээ: 2023.03.30-нд нийтлэгдсэн

Туркийн анхны цөмийн реакторын нээлтэд Путин оролцоно

Туркийн анхны цөмийн реакторын нээлтэд Путин оролцоно

ОХУ-ын цөмийн эрчим хүчний "Росатом" компанийн Турк улсад барьж буй анхны цөмийн реакторын нээлт дөрөвдүгээр сарын 27-нд болно. Турк улс энэ өдөр Аккуюугийн атомын цахилгаан станцын анхны эрчим хүчний нэгжид анхны цөмийн түлшээ хийж, цөмийн байгууламжийн статусыг албан ёсны болгох юм.

Реакторын нээлтэд ОХУ-ын ерөнхийлөгч Путин оролцож магадгүйг Режеп Тайип Эрдоган өчигдөр /2023.03.29/ мэдэгдлээ. "Ерөнхийлөгч Путин дөрөвдүгээр сарын 27-нд ирж магадгүй. Эсвэл бид нээлтийн арга хэмжээний үеэр цахимаар холбогдоно" гэж Эрдоган хэлжээ.

Гэхдээ энэ мэдээллийг Кремль үгүйсгэлээ. Путин, Эрдоган нар утсаар ярихдаа эрчим хүчний салбарт хамтран хэрэгжүүлж буй төслүүд, тэр дундаа Аккуюу атомын цахилгаан станцын бүтээн байгуулалтын талаар л ярилцсан гэж Кремль мэдэгдсэн байна.

Турк улс анхны цөмийн реактороо 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буйгаа өмнө нь мэдэгдсэн. Газар дундын тэнгисийн Аккуюу хотод 4800 мегаватт хүчин чадал бүхий дөрвөн реактор барих тус төсөл нь 20 тэрбум ам.долларын өртөгтэй. Цөмийн реакторууд ашиглалтад орсноор Турк улс цөмийн эрчим хүчтэй үндэстнүүдийн жижиг клубт нэгдэх боломжтой болно.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж