"Нүүрсний хэрэг захиалгатай тоглоом болж хувирлаа" | News.MN

"Нүүрсний хэрэг захиалгатай тоглоом болж хувирлаа"

"Нүүрсний хэрэг захиалгатай тоглоом болж хувирлаа"

"Нүүрсний хэрэг захиалгатай тоглоом болж хувирлаа"

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн бол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр энэ асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байгаа юм.

Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат дээрх асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд Монголын нийгэмд өрнөсөн дуулиантай хэргийн үйл явцаас харахад ямарваа нэг хэрэгт хэн нэгэн хүнийг хилсээр гүтгэж яллаад эхлэхээрээ зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тролл хаягуудаас гэнэт ямар нэг хэргийн талаар шуураад эхэлдэг. Ердийн журмаар шийдэж байгаа авлигын хэргийн талаар ямар ч шуугиан гардаггүй. Нийгмийг сүр дуулиантай хэргээр хооллоод ирэхээрээ энэ хэрэг зохиомол байдаг.  Нэгдүгээрт, Сүүлийн 10 гаруй хоногийн турш УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын айхтар гэмт хэрэг үйлдсэн тухай шуугиад эхэллээ. Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр энэ хэрэг зөв шийдэгдэнэ гэхээс илүү улс төрийн захиалгатай гэж харагдаж байна. Удахгүй ямар эрх ашиг нь хохирсон мэдэгдэхгүй хүмүүс шүүх хурлын гадаа жагсах байх. Тиймээс УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудал  хуулийн дагуу явагдана гэхээс илүү улс төрийн захиалгатай тоглоом гэж харж байна. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй дөрвөн гишүүний шүүх хурал өнөөдөр явагдаж байгаа. Тэдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр хэргийг нь шалгаж болсон мөртлөө яагаад эдгээр гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэх ёстой юм бэ. Миний ойлгож байгаагаар зарим гишүүний мөрдөн шалгах ажиллагааг нь дуусчихсан шүү дээ. Тийм байхад одоо юу мөрдөх гээд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. УИХ-ын халдашгүй байдлын халхавчин дор хэн нэгэн хүн эрүүгийн хариуцлагаас мултрахгүй байх нь зөв.

Хоёрдугаарт, өчигдөр маш сонирхолтой хууль бус зүйл боллоо. Улсын их хурлын тухай хуулиар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар УИХ-ын чуулган санал хурааж нууцаар шийддэг. Хуулийн хаана нь ч намын бүлэг энэ асуудлыг шийдэх тухай байхгүй. Энэ чинь хууль зүйн асуудал биз дээ. Хэрэв хууль зүйн асуудал юм бол тухайн гишүүнийг бүрэн эрхээс түдгэлзүүлэх эсэхийг шийддэг Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны дундуур яагаад МАН-ын бүлэг хуралдаж байгаа юм. Тэгэхээр энэ улс төрийн асуудал болж таарлаа.  УИХ-ын тухай хуулиа зөрчиж, намын бүлэг нь гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү, болих уу гэж ярьж байхыг бодоход авлигатай тэмцэх хуулийн хүрээний ажил гэхээсээ илүү улс төрийн захиалгатай ажил гэж  хардаж байна.

Гурвдугаарт, Өнөөдөр Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох талаар их ярьж байна. Энэ бол сайн, сайхан хэрэг. Авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоох гэдэг бол нийгмийн бүхий л салбарт өөр өөрийн үүрэг хариуцлагын хүрээнд хийх ажлууд бий. Монгол Улсын Ерөнхий прокурор УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ярьж байна. Энэ бол зөв хэрэг. Монгол Улсын Засгийн газар гэмт хэргийн талаар ярьж, түүнтэй тэмцэх ажлыг хийдэг боловч Засгийн газрын хамгийн чухал хийх ажил бол улс орынхоо эдийн засгийг сайжруулж, гэмт хэргийн шалтгааныг арилгахад орших ёстой. Авлигагүй орчин бүрдүүлэх ёстой. Өнөөдөр Монгол Улсын улстөрч, Засгийн газрын гишүүн, албан тушаалтнууд нь эрүүгийн хэрэг яриад яваад байна.Нийгэмд олон асуудлууд байна. Монгол Улс хүн ам цөөтэй, асуудал яривал тодорхой нийгэм. Бид хэдхэн жилийн өмнө агаарын бохирдлоо шийдэж л байсан. Гэтэл өнөөдөр агаарын бохирдлын хэмжээ буцаад өсчихсөн. Бид хэдхэн жилийн өмнө өсөлттэй эдийн засаг ярьж байсан. Гэтэл өнөөдөр уначихсан, уруудсан эдийн засгийн талаар ярьдаг болсон. Иргэд, нийгэм бухимдаж байна. Гэтэл нийгмийг, иргэдийг дуулиантай хэргээр тэжээж байна. Үүний үр дүнд юу болж байна гэхээр нийгэмд тулгамдаад байгаа үнийн өсөлт, өрийн дарамт эдийн засгийн асуудлаа “Больж муу хогийг шоронд суулгавал таарна” гэдэг үгээр сольж голоо зогоож байна. Энэ бол улстөржилт. Ийм учраас ээлж дараалан авлигалын шинжтэй гэмт хэргийн талаар яриад байгаа нь улс төрийн шалтгаантай гэж харж байна. Үнэхээр улс төрийн шалтгаан байгаа юм бол 7.3 тэрбум хэргийн тухай ярихгүй алга болчихсон юм бэ. Өмнө нь гарсан авлигалын дуулиантай олон хэргүүд хааччихсан юм бэ. Хэргийг шалгахад гишүүдийн бүрэн эрх саад болоод байгаа мэтээр тайлбарласан хэрнээ УИХ-ын гишүүдтэй холбоотой хэргүүдийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлчихсэн байна. Одоо тэгээд юуг нь шалгах гэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрх нь саад болоод байгаа юм бэ. Шалгаж дууслаа. Одоо хэрэгтэй нь танилцуулсан юм биш үү. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн өгчигдөр хэвлэлд өгсөн мэдээллээс харахад “Хэрэгтэйгээ танилцаж дуусаад гарын үсэг зурчихсан” гэж ойлгосон. Тэгэхээр нэмж шалгах шаардлагагүй хэргийг нь шүүхэд шилжүүлчихсэн байна. Тиймээс би Ерөнхий прокурорын танилцуулсан үндэслэлийг ойлгохгүй байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-30 66.181.182.52

АЖНАЙН Д.БАТ-ЭРДЭНЭ ХАМГИЙН ГОЛ НЬ 2024 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН АН-ЫН ГОЛ САНХҮҮЖҮҮЛЭГЧ УЧРААС Л ҮХЭН ХАТАН ХАМГААЛЖ БАЙГАА ЮМ.

Avatar

Зочин 2023-03-30 66.181.160.57

Ерөөс УИХ-ын гишүүд эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэх хангалттай нотлох баримт байгаа (гэж Ерөнхий прокурор үзсэн) нөхцөлд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх ийм сунжирсэн хүнд суртлын процедур байх ямар ч шаардлага байхгүй!!! Хэрэв дараа нь шүүхээс гэм буруугүй гэж тооцвол хариуцлагыг нь Ерөнхий прокурор хүлээнэ!!!

Avatar

Зочин 2023-03-30 202.126.88.106

Хэдэн жилийн өмнө оффшорт 17 тэрбум доллар байгаа гэж нэг поп бөх наймаачин сүүлд еөк болсон нэг тэнэг хэлсэн.Гаргах боломжгүй жижиг улс гэдгээ мэдэхгүй хөөсөрсөн улайрсан үхэрнүүд.Нэг ч хэрэг гэх сенсаци нь санаснаар нь шийдэгдэхгүй.Гаслаад гутраад төрөө зүхээд, улсдаа итгэлгүй үлдэнэ.

Avatar

АН-ынхан ингээд л жинхэнэ нүүр царайгаа харуулдаг 2023-03-30 192.82.69.120

Хар даа, энэ АН-ынхан ингээд л хулгай хийсэн гишүүнээ авч үлдэх гэдэг байхгүй юу. Энэ сонгуулиар АН-ыг гаргавал энэ улс бүрэн сүйрнэ

Avatar

иргэн 2023-03-30 66.181.181.145

Эрдэнэбат гэгч энэ Нөхөр ингэж яриад зогсож байхыг харахад Өөрөө Нүүрсчидтэй холбоотой байгаа, Бидэнд *Хардах* Эрх бий,

Avatar

zochin 2023-03-30 66.181.191.177

ENE ODOO YU VEE,ESGII XIIX GAZAR NOXOI XEREGYI GEJ,ORON SHORONGOOS GARTSAN YAVAA YUM UU.

Avatar

Зочин 2023-03-30 192.82.75.183

Хэлс юм бол шалгуулаад л гараад ирэг л дээ та гар юундаа нэг хүний төлөө амиа гартал тэмцээд байгаа юм вэ АН-ын санхүүжилт чинь зогсох гээд урд өмнийн булхай чинь илрэх гээд ыайна уу наад ажнайн Батэрдэнэ таван толгойн Давгадорж ,Хадбаасангийн Батэрдэнэ гээд хулгайлсан мөнгөө монголын хамаг хурдан гэсэн моринд зараад сууж байгаа биздээ хөлсөө дуслуулж олсон мөнгөө хүн тэгэж цацдаггүй юм

Avatar

Зочин 2023-03-30 66.181.182.52

Г.ЭРДЭНЭБАТ ГӨЛӨГ ИНГЭЖ ХЭЛЭХИЙГ БОДОХОД ЭНЭ ЭТГЭЭД ӨӨРӨӨ НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБООТОЙ БАЙЖ МАГАДГҮЙ ЮМ ШИГ БАЙНА. ЕР НЬ АН НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ АНХААС НЬ Л ЖАДЛАН ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙСАН ЮМ ШҮҮ ДЭЭ. Г.ЭРДЭНБАТ ХЭДИЙ ЗАВАНДАА АРДЧИЛАГЧ БОЛСОН ЛУЙВАРЧИН ЮМ БЭ? ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГИЙН НОЦТОЙ ХӨСӨРДҮҮЛЖ БАЙСАН ГЭМТ ЭТГЭЭД БАЙСАН БИЗ ДЭЭ. МАНАЙ НИЙГЭМД ИЙМ ХАМИЛОН ЦАРАЙЛСАН ХОЁР НҮҮРТНҮҮД Л ХАМГИЙН АЮУЛТАЙ. АН ИЙМ НӨХДҮҮДЭЭС Л ХАМГИЙН ТҮРҮҮНД САЛАХ ЁСТОЙ. ХУРЦ ГЭХ ЭТГЭЭД БАЙНА.

Avatar

Зочин 2023-03-30 66.181.182.52

Г.ЭРДЭНЭБАТ ГЭХ ЭНЭ ХӨГИЙН АМЬТАН ИНГЭЖ АРИУН ЯВДАЛТНЫ ДҮР ЭСГЭЖ ЖАВЖААРАА ШҮЛС САВИРУУЛАН ЧАЛЧИХАА БОЛЬЗ ҮЗ. УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ БАЙХДАА ИРГЭДИЙГ ЯАЖ ХЭЛМЭГДҮҮЛЖ, ХОНГИЛИЙН ПРОКУРОРЫН ГАР ХӨЛ БОЛЖ ЯВСНАА МАРТЧИХСАН ЮМ БАЙХ ДАА. ИЧИЖ ҮХДЭГГҮЙ ЯАДАГ ХЭРЭЭ ВЭ. ШИРЭН НҮҮРЭЛСЭН ӨХӨӨРДӨМ ГӨЛӨГ. ХҮМҮҮС ЮМЫГ Ч АМАРХАН МАРТАХ ЮМ ДАА

Avatar

Зочин 2023-03-30 192.82.86.105

Хүрэлсүх та нар шиг зандалчин хулгайчууд г********н биш. Энэ Эрдэнэбат гэж хэн билээ ийм л босоо ороолонгууд АН гэж гуцаад нийгмийг бузарлаад явж байна.

Avatar

ИЧИГ ИЧИГ ХҮРЭЛСҮХ ЯЛТАН 2023-03-30 146.70.109.10

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 6, 7, 53, 56 дугаар зүйлийг зөрчдөг, эрх зүйн чадамжгүй “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар үйлдлүүд, нялуурхах яриагхх зогсоо хөгшин !!!! шагналын тасгийн дарга эмэгтэй Ө.Мөнгөнцэцэг-ийн (1986) амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй, өрөөний хэлхэлдсэн түлхүүр, тамгаа аваад гавтай нохой шиг дуудахаа болиж үз пиздец ЯЛТАН

ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ . С.Гандөл ба ЯЛТАНЫ ЗӨВЛӨХүүд Нарт ИЛ ЗАХИДАЛ

Avatar

Зочин 2023-03-30 103.26.194.155

АНЫГ ИЙМ ЗАНДАЛЧИД УДИРДАХ ЮМ ГЭЖ САНАЖ ЯВСАНГҮЙ. ХУРЦ ЭНЭ ПРОКУРОР БАЯРЦОГТ ДОРЛИГЖАВ ЭЛБЭГДОРЖ ЁОЁО ЁО БОЛЬЁ ХҮН НАМ НЬ ХАВЬ ИЛҮҮ ЮМ ЫАЙНА

Avatar

Зочин 2023-03-30 192.82.83.248

хэлмэгдүүлэлтийг хийсэн, элбэгдоржийн гар хөл, шоронд бх энэ муу эрдэнэтбат гэгч яаж ярьж чадаж бнаа. намын суганд хавчуулагдан дээсэн дөрөөн дээр бгаа хулгайч даа. нүгэл нүдээ олно доо. цаг хугацааны асуудал…

Avatar

Хотын уугуул иргэн 2023-03-30 192.82.67.78

Ардчиллын нэр барьсан ардчилсан намын хулгайч нар өөрийн намын хулгайч нараа хамгаалж байгаадаа ичихгүй байна уу Баригдах болохоор ёстой нэг тийчэгнэж байна даа. Новшнуудын үнэн мөн царай нь цухуйж байна.

Avatar

бат 2023-03-30 202.70.37.119

Өөр шигээ сэтгэх юм аа. Хүн тамлаж хэрэг тулгадаг аа мартсан юм байхдаа.

Avatar

Зочин 2023-03-30 66.181.160.25

Hogiin hulgaich nariin namiig taraaval taarna

Avatar

Даваа 2023-03-30 59.153.115.237

хуулийн байгууллага шалгаж байгаа зүйлд ингэж хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролддог зүйлээ ядахдаа хуульчид гэж нэрлэгддэг хүмүүс нь болимоор юмаа,

Avatar

Зочин 2023-03-30 66.181.181.27

Хууль эрх зүйн талаас нь авч үзвэл нарийн сайн үндэслэлтэй л юм ярьж байх шиг бна даа !

Avatar

Зочин 2023-03-30 202.126.88.86

Хэзээ хэн агаарын бохирдлыг шиидсэн юм вэ?Ажнайд тэрбумаар хахуульдуулсан юм байх даа.Бат-Эрдэнэ бүрэн эрхээсээ татгалзахгүй шалгуулмаар байна гээд гонгиноод байсан…

Avatar

Зочин 2023-03-30 103.212.117.44

AН хахуулийн нам болжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж