Бичиг баримтгүйгээр АНУ-руу нэвтэрч буй хятад цагаачдын тоо нэмэгдсээр байна. Цагаачид цахим сүлжээг хөтөч болгон ашиглаж, хэд хэдэн улс орон дамжин, хүнд хэцүү зам туулсны эцэст АНУ-д ирж байна.
"Улс оронд нь боломж хомсдож, улс төрийн нөхцөл байдал эрсдэлтэй болсоныг мэдэрсэн дундаж давхаргынхан АНУ-ыг зорих болсныг бид харж байна. Тэд Хятадаас гарахын тулд бүхий л арга чаргыг ашиглаж байна" гэж АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын албаны Гадаад харилцааны зөвлөлийн ахлах ажилтан Иан Жонсон хэлэв.
Холбогдох албанаас мэдээлснээр сүүлийн таван сарын хугацаанд 4300 орчим хятад цагаач бичиг баримтгүйгээр АНУ-ын өмнөд хилээр нэвтрэхийг завдаад баригджээ. Энэ нь өмнөх жилийнхээс хоёр дахин их үзүүлэлт юм.
Хятадын засгийн газрын авлигын эсрэг үг хэлснийхээ дараа улсдаа үлдэхээс айсан тул АНУ-руу цагаачилсан гэх нэгэн цагаач цахим сүлжээнд ярилцлага өгчээ. Тэрбээр Хятадад хоёр ч удаа шоронд хоригдсон тул дахин ийм явдал болохоос эмээсэн байна. Улмаар Хятадын цахим сүлжээнд хүмүүсийн бичсэн заавар зөвлөгөөг дагаж, эх орноосоо дүрвэжээ. Урьд нь Хятадаас хууль бусаар дүрвэсэн цагаачдын бэлтгэсэн гарын авлага, бичлэг, газрын зураг, зөвлөгөө нь түүнийг ганцаараа аялахад тусалсан гэв.
Энэ төрлийн мэдээлэл цахим сүлжээнд маш их байдаг аж. Замдаа хаана байрлах, гол усыг хаагуур гатлах гэх мэт чухал мэдээллийг олж авахын тулд мөнгө төлөх ч хэрэг гардаг байна. Энэ мэдээлэл нь хэдэн мянгаас хэдэн арван мянган ам.доллар ч хүрдэг. Зарим хүн мөнгө их олохын тулд нэг дор их мэдээлэл өгөлгүй, мэдээлэл нэг бүрээ үнэлэх нь ч бий гэв.
Эх сурвалж: NBC
Зочин 2023-03-30 188.162.254.109
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!
Zochin 2023-03-30 183.89.165.10
Там болсон улсыг баян гэж долоогоод иргэдийнхээ тархийг угааж урагшаа жуулчин нэрээр хэдэн төгрөгийг нь хятадыг тэжээхээ зогсоогооч.?Гайгүй хэд нь дүрвээд дууссан ш дээ комунист хятадаас!!
Төрийн мартагдсан иргэн 2023-03-30 150.129.141.113
манайхан шиг хүнээ дарамталж улсынхаа төсвөө идэж сонголтгүй болгож нефтийн үйлдвэр шиг хударж байх шив бид нарууд бас энэ лалрын улсаас дүрвэх хэрэгтэй