АНУ-ыг зорих хууль бус хятад цагаачдын тоо нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2023.03.30-нд нийтлэгдсэн

АНУ-ыг зорих хууль бус хятад цагаачдын тоо нэмэгджээ

АНУ-ыг зорих хууль бус хятад цагаачдын тоо нэмэгджээ

Бичиг баримтгүйгээр АНУ-руу нэвтэрч буй хятад цагаачдын тоо нэмэгдсээр байна. Цагаачид цахим сүлжээг хөтөч болгон ашиглаж, хэд хэдэн улс орон дамжин, хүнд хэцүү зам туулсны эцэст АНУ-д ирж байна.

"Улс оронд нь боломж хомсдож, улс төрийн нөхцөл байдал эрсдэлтэй болсоныг мэдэрсэн дундаж давхаргынхан АНУ-ыг зорих болсныг бид харж байна. Тэд Хятадаас гарахын тулд бүхий л арга чаргыг ашиглаж байна" гэж АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын албаны Гадаад харилцааны зөвлөлийн ахлах ажилтан Иан Жонсон хэлэв.

Холбогдох албанаас мэдээлснээр сүүлийн таван сарын хугацаанд 4300 орчим хятад цагаач бичиг баримтгүйгээр АНУ-ын өмнөд хилээр нэвтрэхийг завдаад баригджээ. Энэ нь өмнөх жилийнхээс хоёр дахин их үзүүлэлт юм.

Хятадын засгийн газрын авлигын эсрэг үг хэлснийхээ дараа улсдаа үлдэхээс айсан тул АНУ-руу цагаачилсан гэх нэгэн цагаач цахим сүлжээнд ярилцлага өгчээ. Тэрбээр Хятадад хоёр ч удаа шоронд хоригдсон тул дахин ийм явдал болохоос эмээсэн байна. Улмаар Хятадын цахим сүлжээнд хүмүүсийн бичсэн заавар зөвлөгөөг дагаж, эх орноосоо дүрвэжээ. Урьд нь Хятадаас хууль бусаар дүрвэсэн цагаачдын бэлтгэсэн гарын авлага, бичлэг, газрын зураг, зөвлөгөө нь түүнийг ганцаараа аялахад тусалсан гэв.

Энэ төрлийн мэдээлэл цахим сүлжээнд маш их байдаг аж. Замдаа хаана байрлах, гол усыг хаагуур гатлах гэх мэт чухал мэдээллийг олж авахын тулд мөнгө төлөх ч хэрэг гардаг байна. Энэ мэдээлэл нь хэдэн мянгаас хэдэн арван мянган ам.доллар ч хүрдэг. Зарим хүн мөнгө их олохын тулд нэг дор их мэдээлэл өгөлгүй, мэдээлэл нэг бүрээ үнэлэх нь ч бий гэв.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж