ЖДҮХС-гаас зээл авсан Л.Энхболдын хэрэг дарагдав

Хуучирсан мэдээ: 2023.03.30-нд нийтлэгдсэн

ЖДҮХС-гаас зээл авсан Л.Энхболдын хэрэг дарагдав

ЖДҮХС-гаас зээл авсан Л.Энхболдын хэрэг дарагдав

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авч зориулалт бусаар ашигласан хэрэгт холбогдон, Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулж байсан УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын хэрэг шийдэгдэлгүй тав дахь дахь жилтэйгээ золгов.

Ар нь том болоод хуулийн байгууллага дээр хэрэг нь гацав уу, аль эсвэл хуулийн цоорхой ашиглаад хэргээ даруулсаар сууна уу.

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авсны дараа УИХ-ын гишүүд нь жилийн гурван хувийн хүүтэй олгогддог ЖДҮХС-гаас олноороо зээл авсан нь илчлэгдэж, зарим нь шоронд сууж, зарим нь хэргээ хялбаршуулсан аргаар шийдүүлж, хариуцлага хүлээсэн. Харин Л.Энхболдын хувьд өнөөдрийг хүртэл энэхүү хэрэгтээ хуулийн хариуцлага хүлээгээгүйгээр үл барам “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлын алба хашиж, томорч байв.

Мөн Л.Энхболд нь  өнөөдөр нүүрсний хулгайн хэргийг анх шүгэлдсэн баатар болж хувирсан. Өмнөговь аймгаас 2016 онд УИХ-д сонгогдож байсан тэрбээр ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт орооцолдсоноор нам нь түүнд 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрх олгоогүй юм.

Харин өнөөдөр Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон хоёр гишүүний суудал онгойх сургаар идэвхжиж буй гэх.

УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын хэргийг эргэн сануулбал, 950 сая төгрөгийн зээлийг дэмжихийг хүсэн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт хүргүүлэн, дээрх сангаас гаргуулж авсан байдаг юм. Энэ асуудалтай нь холбогдуулж, Улсын ерөнхий прокурорын зүгээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ-д тавьж байсан ч хүлээн аваагүй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж