Камилла Германд айлчлахдаа алмаазан титмээр гангарав | News.MN

Камилла Германд айлчлахдаа алмаазан титмээр гангарав

Камилла Германд айлчлахдаа алмаазан титмээр гангарав

Камилла Германд айлчлахдаа алмаазан титмээр гангарав

Их Британийн хаан III Чарльз гадаад улсад хийж буй анхны айлчлалаа Германаар эхлүүлж, эхнэр хатан Камиллаг дагуулж явав. Тэд өчигдөр Берлинд газардаж, Герман улсын ерөнхийлөгчийн ордонд төрийн оройн зоог барьжээ. Оройн зоогонд ирэхдээ Камилла "Boucheron" алмаазан титмээр гангарснаас гадна талийгаач хатан хаан II Элизабетагийн хүзүүний зүүлтээр гоёсон байв. Түүнчлэн Камилла Английн загвар зохион бүтээгч Брюс Олдфилдийн мөнгөлөг хээтэй хар өнгийн даашинзыг өмсчээ.

Энэхүү хүзүүний зүүлт нь хатан хааны эрдэнэсийн цуглуулгад байдаг.  II Элизабета өнгөрсөн есдүгээр сард 96 насандаа таалал төгсч, Чарльз хаан ширээг залгамжилсан билээ. III Чарльзын титмээ гардах ёслол ирэх тавдугаар сарын 6-нд болох юм.

Чарльз, Камилла нар Германд айлчлахынхаа өмнө Парист очих төлөвлөгөөтэй байсан ч Франц даяар өрнөж буй тэтгэврийн насыг нэмэхийн эсрэг эсэргүүцлийн жагсаалын улмаас алгассан байна.

ЭХ СУРВАЛЖ: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-30 202.179.21.194

Энэ ерөнхийлөгч гээд байгаа хүн нь агуу хүн дээ. Үг гэж зүгээр урсгана.

Avatar

Зочин 2023-03-30 178.174.229.45

GANGARAV gj gudamjnii helleg b** heregle . goyoson bna, goyojee geed onoson ug bii shuuu muu malaas dor setguulch gahai min

Avatar

Зочин 2023-03-30 64.222.174.210

Diana-aas huurhun um bish uu? Charles hud saitai um aa kkk

Avatar

Зочин 2023-03-30 66.181.161.22

Хүүхнүүд минь будах, хөнгөн шингэн жороолох ийм л хортой юм байна шүү. Уг нь 75-тай байтал 100 хол гарсан юм шиг харагдаж байна.

Avatar

Зочин 2023-03-30 92.88.170.4

Altan shaaxai umsuvch altsan maiga ni arilaxgui gedeg shig Kamila emgen alt erdeneseer gangaraad yax ve dee

Avatar

Зочин 2023-03-30 66.181.161.200

яасан их хөгшрөө бэ

Avatar

Зочин 2023-03-30 192.82.67.78

-Хааны" нууц амраг энэ эмэгний үрчийсэн нүүрэн дээр юуч тавиад нэмэргүй. Ёстой инээдтэй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж