Их Британийн хаан III Чарльз гадаад улсад хийж буй анхны айлчлалаа Германаар эхлүүлж, эхнэр хатан Камиллаг дагуулж явав. Тэд өчигдөр Берлинд газардаж, Герман улсын ерөнхийлөгчийн ордонд төрийн оройн зоог барьжээ. Оройн зоогонд ирэхдээ Камилла "Boucheron" алмаазан титмээр гангарснаас гадна талийгаач хатан хаан II Элизабетагийн хүзүүний зүүлтээр гоёсон байв. Түүнчлэн Камилла Английн загвар зохион бүтээгч Брюс Олдфилдийн мөнгөлөг хээтэй хар өнгийн даашинзыг өмсчээ.
Энэхүү хүзүүний зүүлт нь хатан хааны эрдэнэсийн цуглуулгад байдаг. II Элизабета өнгөрсөн есдүгээр сард 96 насандаа таалал төгсч, Чарльз хаан ширээг залгамжилсан билээ. III Чарльзын титмээ гардах ёслол ирэх тавдугаар сарын 6-нд болох юм.
Чарльз, Камилла нар Германд айлчлахынхаа өмнө Парист очих төлөвлөгөөтэй байсан ч Франц даяар өрнөж буй тэтгэврийн насыг нэмэхийн эсрэг эсэргүүцлийн жагсаалын улмаас алгассан байна.
ЭХ СУРВАЛЖ: ABC NEWS
Холбоотой мэдээ