"Тайванийн асуудлаар ахин галаар тоглохгүй байхыг сануулъя" | News.MN

"Тайванийн асуудлаар ахин галаар тоглохгүй байхыг сануулъя"

"Тайванийн асуудлаар ахин галаар тоглохгүй байхыг сануулъя"

"Тайванийн асуудлаар ахин галаар тоглохгүй байхыг сануулъя"

Тайванийн удирдагч Цай Ин Вен өчигдөр /2023.03.29/ АНУ-ын Нью-Йорк хотод ирлээ. Тэрбээр Төв Америкт айлчлах замаараа АНУ-аар дамжин өнгөрсөн нь энэ юм. Гэхдээ энэ завшааныг ашиглаад буцахдаа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МкКартитай уулзана гэв. Тэрбээр Төв Америкт Гуатамела, Белиз улсуудаар айлчилна.

Хэрвээ Тайванийн талаас АНУ-тай ямар нэг уулзалт зохион байгуулах юм бол үр дүн нь ноцтой байх болно гэж анхааруулсан. Тиймээс энэхүү айлчлал нь Хятадын шүүмжлэлийг хүлээх нь дамжиггүй. Харин АНУ-ын албаныхан Бээжинг Цай Ин Вений айлчлалд хэт мэдрэг хандаж байна гэжээ.

Вашингтон дахь Хятадын хэргийг түр хамаарагч албан тушаалтан Сюй Шюэюань энэ айлчлалыг буруушаасан мэдэгдэл гаргажээ. Тэрбээр "АНУ Цай Ин Венийг эх оронд нь шуугиан дэгдээхийг зөвшөөрснөөрөө Тайванийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж байна гэсэн үг. Тайванийн удирдагч АНУ-д очно уу, АНУ-ын удирдагч Тайваньд очно уу, аль нь ч байсан ялгаагүй энэ нь Бээжин, Вашингтоны харилцаанд маш маш маш хурцадмал байдал үүсгэж байна гэсэн үг юм. Цай Ин Вений айлчлалыг хүлээн зөвшөөрсөн нь Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой хохирол учруулсан явдал. Тайванийн асуудал дээр ахин дахин галаар тоглохгүй байхыг АНУ-д сануулъя" гэв.

Өнгөрсөн жил АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси Тайваньд айлчилсан нь Бээжин, Вашингтоны харилцааг хурцатгасан. Тухайн үед Хятад улс Тайванийн ойролцоо томоохон хэмжээний цэргийн сургуулилалт хийж, хариу үйлдэл үзүүлж байв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-30 192.82.75.220

хятадууд украйны дайныг үл эсэргүүцнэ, гэсэн мөртлөө тайванийг авч нэгтгэнэ ч гэх шиг, 2 үзүүртэй зүү шиг бодлого барих юм,

Avatar

зочин 2023-03-30 124.158.65.160

америк гэх улс бас л хятад тайваны хооронд дайн дэгдээхийг хүсээд байна. Америк бол улс орнуудын хооронд дайн л дэгдээхийг хүсээд баых болждээ.

Avatar

Зочин 2023-03-30 66.181.161.39

энэ 2 байлдавал зүгээр шв

Avatar

Зочин 2023-03-30 103.212.119.138

Америк ч Хятадад бол салаавч егеед байгаамаа. Харин Оросууд маань Хятадын емне бехелздег болчвуу даа

Avatar

Зочин 2023-03-30 202.126.90.90

Энэ АНУ гэж улс орнуудыг хооронд нь эвдрэлцүүлсэн хачин улс юмаа. Үйлийн үр гэж байнаа байна. Англи улс нэгэн цагт Энэтхэгийг колоничилж байлаа. Одоо харин колони байсан улсынх нь хүү улс орныг нь удирдаж колоничилж байна. Нэгэн цагт англичууд африкийг колоничилж байлаа. Одоо тэдний удмаас нь хатан хааны гэр бүлд бэр болоод ирлээ. Энэ үйлийн үр биш үү.

Avatar

Зочин 2023-03-30 202.21.124.159

Mal mini ekhleed Taivand daraa ni Mongoliin gazar nutgiin Oros Hyatad 2 naiz bolson. Chi bid bur l hetsuudne.

Avatar

Зочин 2023-03-30 66.181.182.52

ДОНАЛД ТРАМПЫН ҮЕД СЕНАТЧ ТЕД КРУЗ ЦАЙ ИН ВЕНТЭЙ ТЕХАСТ УУЛЗАХДАА "ТӨРӨЛХ ГАЗАР НУТАГ АНУ-Д ХЭНТЭЙ УУЛЗАХАА ХЯТАДААР ЗААЛГАХ ЮМ БОЛЖ БАЙНА УУ" ГЭЖ ТУН ЗӨВ ҮГ ХЭЛЖ БАЙСАН ЮМ ДАГ.

Avatar

Зочин 2023-03-30 202.126.89.41

АМЕРИКААС ХАРИЛЦАА МУУДВАЛ ХЯТАД Л ӨӨРСДӨӨ ХОХИРНО. АМЕРИК ХЯТАДААР ДУТЛАА ЮУ ХЭ ХЭ

Avatar

Зочин 2023-03-30 192.82.64.153

Хөөрхий ХЯТАД

Avatar

Зочин 2023-03-30 66.181.181.27

Хятадууд бүүр их галзуурах нь ээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж