Гадаадад ажиллаж, амьдардаг монголчууд эх орондоо өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн баталгаатай эх үүсвэрийг илүү хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлтэйгөөр авах боломжтой боллоо.
Тодруулбал, Green Garden Residence болон Инвескор лизинг ХХК 2023 оны гуравдугаар сарын 16-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар энэхүү боломжийг бүрдүүллээ. Хамтын ажиллагааны санамж бичигт "Эй Жи Жи Эс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Сономжамц, Инвескор лизинг төлөөлж борлуулалт хариуцсан захирал Г.Ганцэцэг нар гарын үсэг зурсан юм.
Санамж бичиг байгуулснаар эх орондоо үл хөдлөх хөрөнгө худалдан авах хүсэлтэй, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчуудад орон сууцны лизингийн уян хатан үйлчилгээг санал болгож Green Garden Residence болон Хан төгөл хотхоноос хүссэн орон сууц, байшингаа худалдан авах боломжтой боллоо.
Өнөө цагийн орон сууцны барилгын салбарт чанараараа ялгарч буй Green Garden Residence нь Хан-Уул дүүргийн шинэ суурьшлын бүс, Арцатын задгайд байрлалтай таван блок бүхий 424 айлын орон сууц бөгөөд 2023 оны II улиралд ашиглалтад орно.
GREEN GARDEN RESIDENCE-ИЙН ОНЦЛОХ 3 ЯЛГАРАЛ
Та НЭКСТ, KITCHEN ALL хамтарсан гурван төрлийн тавилгын багцаас сонгож авах боломжтой. Тэр дундаа сонгосон тавилга, бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хямдаар барилгын үнэд тооцуулан авч болно. |
Давхар хоорондын үндсэн цутгалт дээр нэмэлтээр инноваци шингэсэн давхарга оруулан дуу чимээг сарниулах замаар тусгаарлалт үүсгэх шинэ үечлэл нэвтрүүлсэн нь давхар хоорондын дууг тусгаарлажээ. |
Green Garden Residence нь Монголдоо анх удаа сэргээгдэх эрчим хүчний шийдлийг хэрэглээнд нэвтрүүлсэн хотхон бөгөөд гадна гэрэлтүүлэг, цахилгаан шат, аюулгүйн гэрлийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авсан цахилгаанаар хангажээ. |
ДАВУУ ТАЛ
“Оюуны тулга” бага сургуультай
Хотхондоо “Оюуны тулга” бага сургууль төлөвлөгдсөн бөгөөд 2023-09-01-ний өдрөөс хичээллэж эхэлнэ
120 хүүхдийн цэцэрлэгтэй
Хотхондоо 120 хүүхдийн цэцэрлэг төлөвлөгдсөн бөгөөд бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн амар тайван амьдрах боломжийг хангасан.
Үйлчилгээний төв рүү шууд нэвтрэх боломжтой
Орон сууцнууд олон төрлийн үйлчилгээний төвүүдтэй холбогдсон тул цаг агаар, орчны нөхцөлөөс үл хамааран тэдгээрээр тухтай үйлчлүүлэх нь таны цаг хугацааг хэмнэнэ.
ХОТХОН ТӨЛӨВЛӨЛТ
Нийт 1.4 га талбайтай хотхоны
- 44% нийтийн эзэмшлийн зам, тоглоомын талбай
- 29% авто зогсоол, зам талбай
- 27% барилга, байгууламжийг тус тус төлөвлөсөн.
Мөн оршин суугчид, хүүхдийн аюулгүй байдал, нам гүм тайван орчныг бүрдүүлэх зорилгоор хотхоны доторх хэсгийг ЯМАР Ч АВТОМАШИНГҮЙ бүс болгосон.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу https://www.facebook.com/GreenGardenResidenc
GREEN GARDEN RESIDENCE – ГЭРТЭЭ ЖАРГАЛТАЙ
Борлуулалтын алба: 7011-1101
Вэбсайт: www.greengardenresidence.mn
Фэйсбүүк: Green Garden Residence https://www.facebook.com/GreenGardenResidenc
ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГС ШИЙДЛИЙГ ЦОГЦЛООСОН ХАН ТӨГӨЛ ХОТХОН
Мөн та Улаанбаатар хотын ХУД 4-р хороо Нүхтийн зам дагуу байрлалтай Хан Төгөл хотхоноос сонголтоо хийх боломжтой юм.
Хан төгөл хотхоны төлөвлөлтийг сонгодог хэв шинжийг орчин үетэй хослуулан – Зан төлөвийн судалгаанд суурилж – Чанар стандартыг дээдлэн эрхэмлэж үндсэн төлөвлөлтийг боловсруулсан гэдгээрээ онцлогтой.
Дуу чимээгүй Эрүүл хөрс, агаарын бохирдолгүй Спорт клуб Саун, жакуз Төрөл бүрийн дугуйлан |
Хөрөнгийн менежментийн үйлчилгээ 24 цагийн харуул хамгаалалт Зочин уулзалтын танхим Клаб хаус Консьерж үйлчилгээ
|
Газар хөдлөлтийн 8баллд тэсвэртэй Үнэ цэнтэй байршил Хотхоны 70 хувь нь нийтийн эзэмшлийн талбай Төвийн нэгдсэн шугам сүлжээ Эмх цэгцтэй төлөвлөлт Найрсаг хөршийн холбоо |
Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу. http://khantugul.mn/
ХАН ТӨГӨЛ ХОТХОН – ГЭР БҮЛ БҮХНЭЭС ЭРХЭМ
Борлуулалтын алба: 7000 – 0007
Вэбсайт: www.khantugul.mn
Фэйсбүүк: Хан Төгөл Хотхон https://www.facebook.com/Khantugul
ИНВЕСКОР ЛИЗИНГ нь хилийн чанад дахь Монголчууддаа зориулан гаргасан орон сууцны лизингийн цогц үйлчилгээ үзүүлэгч компани юм. Хилийн чандад амьдарч буй монголчууд лизингд хэрхэн хамрагдах зааварчилгааг танилцуулъя.
Гадаадад байгаа монголчууд лизингээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах зааварчилгаа:
- “Хан төгөл” болон “Green garden” төслөөс өөрийн сонирхсон үл хөдлөх хөрөнгийг Монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан худалдан авах байраа сонгож төслийн гүйцэтгэгч компани болох “Эй Жи Жи Эс” ХХК-тай худалдан авах гэрээ байгуулна.
- Сонгосон орон сууцыг лизингээр авахаар бол өөрийн амьдарч буй улсаас www.ilease.mn-ээр дамжуулан /Хан Төгөл хотхон, Green Garden Residence-ийн байрыг идэвхжүүлж/ Орон сууцны лизингийн хүсэлтээ илгээнэ.
- “Инвескор лизинг” ХХК нь https://www.ilease.mn/ – ээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын нэг өдөрт лизинг олгох эсэх шийдвэрийг гаргаж, талуудад албан бичгээр мэдэгдэнэ.
- Лизингийн шийдвэр гарсны дараа худалдан авагч нь “Эй Жи Жи Эс” ХХК-д урьдчилгаа төлбөр болох 20 хувийг төлнө.
- Урьдчилгаа төлбөрийн дараа “Эй Жи Жи Эс” ХХК болон “Инвескор лизинг” ХХК нь УБЕГ-аас үл хөдлөх хөрөнгийн /ҮХХ/ гэрчилгээг гаргуулна.
- ҮХХ-ийн гэрчилгээ гарсны дараа “Инвескор лизинг” ХХК-аас ҮХХ-ийн үлдсэн төлбөрийг барилгын компанид шилжүүлнэ.
- Байрны түлхүүрээ хүлээн авч, гурван талт акт үйлдэнэ.
- ҮХХ худалдан авагч нь “Инвескор лизинг” ХХК-тай лизингийн гэрээ байгуулна.
- Та түлхүүрээ авч, шинэ байрандаа орно.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу https://ilease.mn/