АН-ын тамганы маргаанд Захиргааны хэргийн шүүх тайлбар хийв

АН-ын тамганы маргаанд Захиргааны хэргийн шүүх тайлбар хийв

АН-ын тамганы маргаанд Захиргааны хэргийн шүүх тайлбар хийв

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ардчилсан намын тамгатай холбоотой маргааныг гуравдугаар сарын 28-нд хэлэлцсэн юм. Энэ талаар тайлбар гаргасныг хүргэж байна.

Ардчилсан намаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн “Тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай” 6030 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж,

Харин “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр олгосон Ардчилсан намын тамга, тэмдгийн 9020120477 хяналтын дугаарын улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тус тус үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Эхний нэхэмжлэлийн шаардлагын тухайд, аливаа захиргааны актыг хүчингүй болгохын тулд захиргааны акт эрх зүйн үйлчлэлтэй байх ёстой. Гэтэл Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын 1117237845 дугаарыг хүчингүй болгосны дараа 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн Тамга, тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудсаар Ардчилсан намд 9020120477 дугаар бүхий тамга, тэмдгийн хяналтын дугаар олгосон байна.

Тодруулбал,  Ардчилсан намыг тамга, тэмдгийн хяналтын дугааргүй болгосон маргаан бүхий дүгнэлтийн эрх зүйн үйлчлэл нь түүнд дахин тамга, тэмдгийн хяналтын дугаар олгосноор дуусгавар болсон гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд шүүх хэрэгжиж дуусгавар болсон дүгнэлтийг хүчингүй болгох боломжгүй тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзсэн.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардаж буй Хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн Ардчилсан намд тамга, тэмдгийн 9020120477 хяналтын дугаар олгосон улсын бүртгэл /акт/ нь нэхэмжлэгч Ардчилсан намд эерэг нөлөөлөл бүхий, эрх олгосон шийдвэр буюу түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй тамга, тэмдгийн хяналтын дугаарыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсанчлан С.Эрдэнэд олгоогүй, харин Ардчилсан намд олгосон байх ба Ардчилсан нам өөрт олгогдсон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгосноор түүнд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй буюу бүртгэлийн байгууллагын эрх олгосон шийдвэртэй нэхэмжлэгч маргах эрхгүй.

Харин нэхэмжлэгч  Ардчилсан нам нь бодит байдалд тамгаа эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаатай холбоотой маргаанаа иргэний шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой, нөгөөтэйгүүр тамга, тэмдэг эзэмшиж ашиглах эрхгүй этгээд намын тамгыг ашигласантай холбоотой эрх зүйн маргаан байгаа гэж үзвэл холбогдох цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах эрх нь нээлттэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЧӨЛӨӨТ СОНГОГЧ Ш.РАДНАА: Манай хөдөөнийхний хэлдгээр АН УНДУЙ СУНДУЙ байна даа хөөрхий 2023-03-30 64.119.16.237

Эрдэнэ тамгаа дараад хэвтчихэж.Тамгаа Гантөмөрт өгөх болзолтой.Баттулга Гантөмөрийг дарга болгоод байраа өглөө. Түүнийг дэмжигчид нь Баттулгыгаа АН-ын дарга гэж үзэцгээнэ.Элбэгээ Баярцогтыг АН-ын даргад зүтгүүлсэн ч талаар боллоо.Элбэгээ цааазын ялгүй болгосон гавъяагаараа гадаадад бор ходоодоо тэжээнэ.Харин монголд рецидетив гэмт хэрэгтнүүд энд тэндгүй дээрэм хийсээр. Бат-Үүл, Сосорбарам мэт партизанууд Гантөмөрийг хүлээн зөвшөөрдөггүй.АН-ын соц дек угшилтай Гончигоо мэт нь чимээгүй.

Avatar

АН гишүүн 2023-03-30 202.9.40.10

Огцорсон дарга С.Эрдэнийн цахим хурал, сонгууль гэдэг бол гар утас , компьютерийн араас хийсэн үлгэрийн юм шүү дээ. Эрх баригчдын , Монгол төрийн албадын ҮЛГЭРТ ДУРТАЙГ яааанаа. Үнэн тоглоомсог. Монгол төрийн нэр хүндийг шаварт хутгаж хаяж байгаа юм л даа. Түмэн олныхоо өмнө тийм илэрхий хуурмаг зүйлийг өлгөн авч ажил хэрэг болгодог Үнэхээр шудрага ажилладаг төрийн яамдууд уу. Кэ кэ Кэ.Эх орон АРД ТҮМНЭЭ гэсэн зүрх сэтгэлгүй цүнх баригчдын л тоглоом. тэдний хийдэг төрийн ажил алба гэж байхгүй.

Avatar

АН гишүүн 2023-03-30 202.9.40.10

Ямар нэг тамга бариад сууж байгаа нь АН-ын дарга биш бөгөөд АН -ын 200000 гаруй гишүүдийн олонхийн саналаар сонгож баталсан дарга л АН-ын дарга байх ёстой юм. Эрх баригчид, хууль хүчний байгууллага, УДШүүх АН-ын даргыг хэн байхыг шийдэх ёсгүй.
Нийт гишүүдийнхээ өмнө нэр дэвшин сунгаанд оролцож олонхийн саналыг авч сонгогдсон хүнийг АН-ын Их хурлаас батламжлан гаргасан шийдвэрийг УДШүүх бүртгэсэнээр АН даргатай болох ёстой. Иймд Х.Баттулга л АН-ын дарга байх боломжтой.

Avatar

АН гишүүн 2023-03-30 202.9.40.10

Сонгуульд ялагдсан АН-ын дарга С.Эрдэнэ Монголын ард түмний нүдэн дээр телевизийн олон сувгуудаар зарлан байж АН-ын Тамгыг дэд дарга Туваанд шилжүүлсэн. үүнийг монголын ард түмэн төдийгүй төрийн албад мэдсээр байж УБЕГ АХИН тамга үйлдвэрлэж өгч бүртгэлд авч, огцорсон дарга С.Эрдэнийг тамгажуулсан нь ерөөсөө эрх баригчдын сөрөг хүчинээ нухчин дарах гэсэн тоглоом бөгөөд энэ тоглоом нь Парламентыг сөрөг хүчний хяналтгүй байлгах, Үндсэн хуульт төрийн ардчилалыг нухчин устгасан үйлдэл юм.

Avatar

Зочин 2023-03-30 202.126.90.123

Эрдэнээ шорон луу марш

Avatar

Нэргүй 2023-03-30 66.181.161.200

шүүгч шийдвэр дээрээ эрдэний гантөмөрийн ардчилсан нам гэж 2 ялгаж бичихгүй бол ойлгоход их хүндрэлтэй юм болчихож

Avatar

Маш ойлгомжтой 2023-03-30 192.82.92.204

"Ардчилсан нам нь бодит байдалд тамгаа эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаатай холбоотой маргаанаа иргэний шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой, нөгөөтэйгүүр тамга, тэмдэг эзэмшиж ашиглах эрхгүй этгээд намын тамгыг ашигласантай холбоотой эрх зүйн маргаан байгаа гэж үзвэл холбогдох цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах эрх нь нээлттэй" гэж Захиргааны хэргийн шүүхээс АН-д маш ойлгомжтой хууль зүйн зөвөлгөө өгчээ. Нөгөө талаар С.Эрдэнээг АН-ын тамга, тэмдэг эзэмшиж ашиглах эрхгүй этгээд гэж үзжээ

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-03-30 202.21.107.4

С.Эрдэнэ гэж АН хэрэггүй болсон …Ард түмэнд ч хэрэггүй болсон бол уу… Тамга тэмдэгийг нь АН залууст өгөөд Тэтгэвэрт ээ гараад л хэвтэж байгаа ч ээ… Чамаар АН дутахгүй …харин цэвэршинэ ..ээ… Чамаар хийлгэх ажил АН- д байхгүй дээ…. Гурван тамир гэдэг буудалдаа ..АРХИ тэргүүтэнг амсаад хэвтэж байвал сайн юм биш үү гэж хүмүүс ярих юм өө. Үнэн байх аа….

Avatar

Нэргүй 2023-03-30 202.9.40.18

АН-ын хошин шогийн жүжиг хэзээ ч дуусашгүй. Ард түмнээ дандаа инээлгэж баясгаж ирсэн дээ

Avatar

Нэргүй 2023-03-30 66.181.181.27

Энэ бүх хошин шогийг ТУВААН гэдэг туйлбаргүй этгээд эхлүүлсэн дээ !!!

Avatar

Нэргүй 2023-03-30 192.82.85.109

Мань мэтийн хийх юмгүй тэтгэврийн хөгшидөд зугаатаймоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж