Евро бүсийн Сангийн сайд нар Грекийг аварна гэж амлав

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Евро бүсийн Сангийн сайд нар Грекийг аварна гэж амлав

Евро бүсийн Сангийн сайд нар Грект туслана гэлээ. Энд хоёр талын  зээлийн талаар яригдаж байгаа бололтой. Европын валютын холбооны тэргүүн нар эцсийн шийдвэр гаргатал тохиролцооныхоо талаар дэлгэрэнгүй ярьсангүй. Бүлгийн дарга Жан-Клод Юнкерийн хэлснээр Грек евро бүсийн орнуудаас тусламж хүсээгүй, хэрэв Грект мөнгө хэрэгтэй бол  тусламж өгөх болно гэв. Францын Сангийн сайд Кристин Лагад “Тодорхой мөнгөний тухай болоогүй, Грект тусламж хэрэггүй ч байж болно” гэж хэлсэн байна. Өмнө нь Франц, Герман хоёр Грект туслах хөтөлбөр дээр ажиллаж, 20 ба 10 тэрбум еврогийн зээл өгөхөөр мэдэгдэж байв. Энэ жилийн хувьд Грект орлого зарлагынхаа зөрүүг нөхөхөд нь 54 тэрбум евро хэрэгтэй бөгөөд дөрөв, тавдугаар сард зээлийн өрөө хаахад нь 20 тэрбум шаардлагатай байна. Грекийн улсын нийт өр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 130 хувийн хэмжээнд хүрсэн байна. Засгийн газар нь өрийн хямралаас салахын тулд төсвийн хэмнэлт хийж зарлагаа багасган татвараа нэмж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж