Тэнгэр Даатгал ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж компанийн 2022 оны Аудитлагдсан Санхүүгийн тайлан, үр дүнг баталлаа.
Олон Улсын Аудитын компаниудаар сүүлийн 10 гаруй жилийн турш санхүүгийн тайлангаа аудитлуулж ирсэн Тэнгэр Даатгал компанийн хувьд 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Эрнст энд Янг Монголия Аудит (Ernst & Young Mongolia Audit LLC) ХХК-аар хянуулан баталгаажууллаа.
Тэнгэр Даатгал компанийн санхүүгийн үр дүнгээс дараах онцлох үзүүлэлтүүдийг аудитлагдсан санхүүгийн тайлангийн хамт толилуулж байна.
- Татварын дараах цэвэр ашиг 3.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 21%-иар өссөн үзүүлэлттэйгээр санхүүгийн жилээ амжилттай хаалаа. Компанийн ашигт ажиллагаанд үйл ажиллагааны бүтээмжийн өсөлт, эрсдэлийн оновчтой бодлого, даатгалын борлуулалтын үр ашиг сайжирсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн.
- Нийт хөрөнгө 32.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 14%-иар өслөө. Даатгалын нийт хураамжийн өөрчлөлт, нөөц сангийн өсөлт, гадаад болон дотоод хамтын ажиллагаа эрс сайжирсан нь тус тус нөлөөлсөн байна.
- Компанийн төлбөр төлөх чадварын харьцааг 157.7%-д хүргэж, даатгалын салбартаа эрсдэл даах чадвараараа тэргүүлэх байр сууриа бататгалаа. (СЗХ-ны шаардлага: 110%)
- Өөрийн хөрөнгө (эздийн өмч) өмнөх оноос 15%-иар өсөж 16.5 тэрбумд хүрлээ.