Чехийн засгийн газар тэтгэврийн насыг 65-68 болгож нэмэгдүүлэх санал гаргасан. Улс орны төсөвт маш том цоорхой үүсээд буй тул зарцуулалтыг хазаарлах ёстой гэж тэд үзэж байна.
Гэвч энэ шийдвэрийг эсэргүүцэж Чехийн нийслэл Прага хотноо иргэд жагсав. 2000 орчим ажилчин өчигдөр /2023.03.29/ Прага хотын гудмаар, засгийн газрын байрны дэргэд жагслаа. Жагсаалд сөрөг хүчний намуудын удирдагчид оролцсон. Тэр дундаа төв үзэлтэй "ANO" намын популист тэрбумтан, ерөнхий сайд асан Андрей Бабис жагсаалд оролцсон нь анхаарал татав. Тэрбээр үйлдвэрчний эвлэлүүдийг томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалж, дэмжлэг үзүүлэхээ амлажээ.
Хэрвээ энэ шийдвэр хэрэгжвэл Францын тэтгэврийн наснаас дөрвөн жилээр илүү болох юм. Франц улсад тэтгэврийн насыг 62-64 болгож нэмэгдүүлэхтэй холбоотойгоор мөн л олон өдөр жагсаж байна.
Чех улсад тэтгэврийн хэмжээг хэдийнэ өөрчилсөн. Тэтгэврийг индексжүүлснээр инфляцийн түвшин буурахгүй гэсэн үг юм. Тус улсын инфляци хоёрдугаар сард 16.6 хувьтай байсан нь өндөр үзүүлэлтэд тооцогдоно.
Эх сурвалж: EURONEWS
Зочин 2023-03-30 216.200.84.187
$.
Зочин 2023-03-30 150.129.140.145
Төсвийн цоорхой үүслээ гэх мөртлөө дайныг тулталаа санхүүжүүлээд байдгаа бараад байгааг ойлгодоггүй ээ
Зочин 2023-03-30 202.55.188.38
чехэд дундаж нас өндөр. манай эрчүүдийнх 67. гэтэл тэтгэврийн насыг 65 болгох руу явж буй
Зочин 2023-03-30 150.129.140.138
бараг гарч чадахгүй чад хийх юм бна эсвэл тэтгэвэр тогтоохоо больж бгаач юмуу
Зочин 2023-03-30 27.123.214.2
68 насандаа тэтгэвэртээ гараад хэд наслах вэ ?