Голомт банк уул уурхай, тэр дундаа алтны салбарт чиглэсэн үйл ажиллагаагаараа банк, санхүүгийн салбарт тэргүүлэн ажилладаг. Голомт банк 2022 онд уул уурхайн салбарт нийт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт олгон ажилласан байна. Мөн өнгөрөгч онуудад “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд алтны салбарт ажиллаж буй аж ахуйн нэгж, компаниудыг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй үзүүлж, тэдэнд зориулсан арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулсаар ирсэн.
Үүний нэг жишээ нь Монгол Улсын эдийн засгийн гол хүч болсон, уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэгч бизнесүүдийг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтны Форум” арга хэмжээ юм. Голомт банк анх 2018 онд “Алтны Форум” арга хэмжээг явуулж эхэлсэн бөгөөд энэ жил 4 дэх удаагаа тус форумыг амжилттай зохион байгууллаа.
“Алтны Форум 2023” арга хэмжээнд Монгол Улсын алт олборлогч топ аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагын 320 гаруй төлөөлөл уригдан оролцож, уул уурхайн салбар, тэр дундаа алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар хэлэлцлээ.
Форумын үеэр Голомт банкны санхүүгийн мэргэжилтнүүд дэлхийн эдийн засаг хийгээд алтны зах зээлийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар судалгаа, илтгэлийг танилцуулж, “Ирээдүйн уул уурхай: Боломж ба Сорилт” сэдвээр хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Тус хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголбанк, Моннис групп болон Голомт банкны төлөөллүүд уригдаж, панелистаар оролцлоо.
“Алтны Форум 2023” арга хэмжээний зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.
Зураг 10ш
Энэ үеэр Голомт банкнаас 1 унц, 999 сорьц бүхий алтан гулдмайн дуудлага худалдааг зохион байгуулж, дуудлага худалдаанаас олсон орлогыг “Зүрх мартахгүй” төсөлд хандивласан нь энэ жилийн хамгийн онцлог үйл явдал байлаа.
“Алтны Форум 2023” арга хэмжээ нь салбартаа тэргүүлэгч, манлайлагчдыг нэг дор цуглуулан, уул уурхайн салбарыг цаашлаад улс орны эдийн засгийг хөгжүүлэх оновчтой шийдэл, боломжийг хамтдаа эрэлхийлсэн үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Голомт банк цаашид ч Монгол Улсын алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууддаа зориулсан олон арга хэмжээ, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэгжүүлэх болно.
Холбоотой мэдээ