Little venice: Үндэсний үйлдвэрлэлийн Урьхан брэнд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2023.03.30-нд нийтлэгдсэн

Little venice: Үндэсний үйлдвэрлэлийн Урьхан брэнд нэгдлээ

Мишээл сити дэхь 11’000 мкв талбайтай Little Venice их дэлгүүрт үндэсний Урьхан брэнд нэгдэж өөрийн сонгодог бүтээгдэхүүнээ дэлгэхээр боллоо.

Тус компани нь 2005 оноос эхлэн Монгол гар урлал, бэлэг дурсгал, арьсан эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад дотоодод нийлүүлсээр 2018 оноос Урьхан брэнд бий болжээ. Тэд үүгээрээ үндэсний соёл урлагийг гадаад улс орнуудад сурталчилан таниулах зорилготой.

Урьхан брэнд нь Монгол үхрийн арьсан дээр мэргэжлийн зураач дизайнерийн Монгол үндэсний хэв маягийг харуулсан зургуудыг шинэ техник технологи ашиглан хэрэглээнд тохируулан хэвлэдэгээрээ онцлог юм.

Монгол зураачтай, бүтээл нь оюуны өмчөөр баталгаажсан үндэсний Урьхан брэнд эх орныхоо өв соёлыг илүү олон улсад таниулж  дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх үүднээс Монгол дахь Венец буюу Little Venice их дэлгүүрт өөрийн 40 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээр нэгдээд байна.

Little Venice их дэлгүүр нь гадаад дотоодын 300 гаруй брэндийг өөртөө нэгтгэсэн, Монголын анхны танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой, аялал жуулчлалыг хөгжүүлсэн томоохон бүтээн байгуулалт юм.

Та ч бас өөрийн брэндийг олонд таниулж борлуулалтаа бодитоор өсгөхийг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.

Little Venice их дэлгүүр: 75057788, 9099-5533

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж