Оросын тэнгэр хоосорсноор Казахстаны нисэх компани завшиж байна | News.MN

Оросын тэнгэр хоосорсноор Казахстаны нисэх компани завшиж байна

Оросын тэнгэр хоосорсноор Казахстаны нисэх компани завшиж байна

Оросын тэнгэр хоосорсноор Казахстаны нисэх компани завшиж байна

Хятад хилээ нээж, ОХУ-ын тэнгэр хоосорсныг ашиглан Казахстаны агаарын тээврийн "Air Astana" үйлчилгээгээ өргөжүүлэх төлөвлөгөөгөө яаравчилж эхлэв. Хөрш Украин руу довтолж, дайн эхлүүлснийх нь дараа аюулгүй байдлын болон хориг арга хэмжээний үүднээс олон улсын агаарын тээврийн компаниуд ОХУ руу нислэгүүдээ зогсоосон. Үр дүнд нь Москва нь Европ Азийг холбосон нислэгийн төв гэсэн статусаа алдаад байна. Энэ байдлыг өмнөд хөрш Казахстан улс ашиглаж, үйлчилгээгээ нэмэгдүүлэх маркетинг хийж эхэлжээ.

“Air Astana” компани ч Орос руу хийх нислэгээ зогсоосон ч өнгөрсөн онд 78.4 сая ам.долларын ашиг олж, дээд амжилт тогтоожээ. Тус компани энэ оны эцэс гэхэд нисэх онгоцны тоогоо 50 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх жилүүдэд өргөтгөх төлөвлөгөөгөө эрчимжүүлж байна гэж мэдэгдэв. 

Үүнээс гадна Хятад хилээ нээсний дээр Энэтхэг, Пакистан ч нисэхийн өсч буй зах зээл гэж Казахстан харж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-30 202.9.46.97

Энэ балай хоригоос болоод Монгол хохирч Казах завшиж байна даа. Дайн дажин нь намжиж хориг энэ тэрээ болиосой билээ

Avatar

Зочин 2023-03-30 66.181.160.57

МИАТ-ыг японы, эсвэл Солонгосын нисэх компанид хувьчлах хэрэгтэй!!! Тэгэхдээ Монголын Засгийн газар "Алтан хувьцаа" эзэмших хэрэгтэй!!! Хувьчлалд монголын нисэх компаниуд ч оролцох нь зүйтэй!

Avatar

Зочин 2023-03-30 66.181.160.57

Цорын ганц агаарын тээврийн компани нь 100% төрийн өмчтэй, удирдлага нь сонгууль болгоны дараа солигддог, чадвар муутай цүнх баригч нар байгаа нь олон зуун хүний амь насаар дэнчин тавьж ажилладаг салбарт аймаар эрсдэлтэй байна шүү!!! Одоохондоо Монголын Хөх тэнгэр ивээж, нисэгч нар нь чадвартай тулдаа л амьд мэнд нисээд байх шиг байна!!!

Avatar

Зочин 2023-03-30 192.82.67.135

Битгий ш** муу мулгуу мангар минь. Харийн улсын зан хувирвал маргааш алалцан байлдах дайсан болох нь зүгээр байдаг ердийн зүйл юм. Япон, Солонгос шиг дайснаас хол байх нь дээр юм.

Avatar

Завших гэнэ үү 2023-03-30 202.21.127.142

энэ тэнэг сэтгүүлчийг яанаа, завших гэнэ үү. үгийнхээ утгыг мэдэхгүй байж сүртэй үг хэрэглэх гэж аягалаад яахав

Avatar

зочин 2023-03-30 202.21.100.210

Монголчууд сар руу нисэх л юм бодож суугаадаа. Та нар балиар өөдрөг байлдааааа

Avatar

Зочин 2023-03-30 139.5.216.204

Манайхан ч юм бодохгүй л байгаа байх дөө. Бодох гээд ч чадал нь хүрэхгүй лд.

Avatar

Зочин 2023-03-30 192.82.91.191

Манайх бодохоос биш огт хэрэгжүүлднүй

Avatar

Зочин 2023-03-30 183.177.97.14

МИАТ төрийн өмч, захирал нь МАН цүнх баригч, тэд бодож чадахгүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж