Оросын тэнгэр хоосорсноор Казахстаны нисэх компани завшиж байна

Хуучирсан мэдээ: 2023.03.30-нд нийтлэгдсэн

Оросын тэнгэр хоосорсноор Казахстаны нисэх компани завшиж байна

Оросын тэнгэр хоосорсноор Казахстаны нисэх компани завшиж байна

Хятад хилээ нээж, ОХУ-ын тэнгэр хоосорсныг ашиглан Казахстаны агаарын тээврийн "Air Astana" үйлчилгээгээ өргөжүүлэх төлөвлөгөөгөө яаравчилж эхлэв. Хөрш Украин руу довтолж, дайн эхлүүлснийх нь дараа аюулгүй байдлын болон хориг арга хэмжээний үүднээс олон улсын агаарын тээврийн компаниуд ОХУ руу нислэгүүдээ зогсоосон. Үр дүнд нь Москва нь Европ Азийг холбосон нислэгийн төв гэсэн статусаа алдаад байна. Энэ байдлыг өмнөд хөрш Казахстан улс ашиглаж, үйлчилгээгээ нэмэгдүүлэх маркетинг хийж эхэлжээ.

“Air Astana” компани ч Орос руу хийх нислэгээ зогсоосон ч өнгөрсөн онд 78.4 сая ам.долларын ашиг олж, дээд амжилт тогтоожээ. Тус компани энэ оны эцэс гэхэд нисэх онгоцны тоогоо 50 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх жилүүдэд өргөтгөх төлөвлөгөөгөө эрчимжүүлж байна гэж мэдэгдэв. 

Үүнээс гадна Хятад хилээ нээсний дээр Энэтхэг, Пакистан ч нисэхийн өсч буй зах зээл гэж Казахстан харж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж